Тэвнийн чинээ тэтгэврийн нэмэгдэл ба тэмээн чинээ үнийн хөөргөдөл
Засгийн газар, эрх баригчид тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх талаар мэдэгдлээ. Гэвч дараахан нь үнийн өсөлт чих дэлсэж, зүрх балбуулдаг. Эдийн засгийн тогтолцооны ийм гаж уруудалт, урвуу байдал сүүлийн жилүүдэд үргэлжиллээ. Үнийн өсөлтөд үхэр мэт дөрлүүлээд дарлуулж суугаа хэдэн монголчууд өдөр ирэх тусам талх таллаж, тариа будаагаа тоолох шахаж байхад ямбатнуудын цөлмөсөн баримт цувсаар. Ард түмний амьжиргааны гол эх үүсвэрүүдийг дурдвал хувийн бизнесүүдийн тогтмол хөлс, төрийн албаныхны шатлалтай ялгаварлалтай цалин, наймаа арилжаа, жижиг гар үйлдвэрлэл сар, өдрийн орлогоороо хүнс, хэрэглээгээ аргацаасан амьдрал гэх маягаар бүдүүн баараг хуваан авч үзээд тэтгэвэр тэтгэмж авдаг хэсгийнхэн нийгмийн халамжид хамрагдахаас өөр гарцгүй ангилалд багтана.
Хөгжиж буй орнуудын нийгмийн байдал ерөнхийдөө төстэй дүр зураг ажиглагддаг ч Монголын хувьд авлигалын хор хөнөөлд идэгдэж, улс төрчид нь мэргэшсэн хулгайч, гаршсан луйварчин байгаа нөхцөлд тэтгэвэр нэмээд ч зорилтод бүлэгт эерэг нөлөө үзүүлж чадахгүйдээ. Эрх баригч намынхан сонгуулийн улайралд автаж арай гэж нэмэх үзүүлэлт рүү эргэсэн эдийн засгаа ухаалаг бодлогоор баримжаалалгүй халамжийн бодлогоор аргацаахаар ханцуй шамлав.
Аливаад ялагдахын айдсаар хандсаар байгаа зарим нотолгоо нь сөрөг хүчний байр суурийг ямагт өөрсдийн талд ашигтайгаар илэрхийлэх үйлдлүүдийг төрийн хүнд механизмаар үйлдсээр ирснээс харж болно. Тухайлбал саявтар Ардчилсан нам сошиал орчинд үнийн өсөлт, тэтгэвэр тэтгэмжийн хүрэлцээгүй байдлыг харуулсан контент түгээгээд эхлэхээр МАН асуудлыг дор нь шийддэг идтэн болох гэж сандарч байгаагаас зарим дүгнэлтүүдийг шууд хийж болохоор. Лангуун дээрх барааны ханш ба тэтгэврийн зөрүү, үнийн өсөлт гурав мөнхөд зөрчилдөж нэг нь эерэгжихээр нөгөө нь буурдаг байдлыг ухаалгаар засах наад захын менежмент бодлого хөтөлбөр дутагдаж байгаа нь туйлын доройтол мөн.
Сэтгэгдэл
Зочин [66.181.160.125] 2023-06-07 10:55:04
Үнэ сэтгэлзүйн шинж чанартай гэдэг. Мэдээж одоо үнэ нэмэгдэнэ энээ тэрээ гээд л байвал нэмэхийг л оролдоно. Гэхдээ дураараа нэмдэгийг одоо болиулах цаг болсон. Энд ёстой төр оролцох ёстой. МАН үүнийг бол харин сайн чадна.Үндэслэлгүй нэмсэн нь тогтоогдох юм бол орлогыг нь хурааж , өндөр торгууль тавьдаг нь альч улсад байдаг арга хэмжээ юм. Манай наймаачид ч гэсэн бизнесийн ашиг олох зөв аргыг мэддэг байх хэрэгтэй. Хэт өндөр үнээр зарах гээд хугацаа алдах уу аль эсвэл тэр нэмэгдэж байгаа мөнгийг хурдан хурааж аваад бараандаа явах уу гэдэг нь бас таны сонголт. Эргэлтийн хурдаа нэмэх хэрэгтэй.
Өвгөн [202.9.46.15] 2023-06-06 11:17:44
Тэтгэвриин 7 жилээр бодуулж гаргасаныг 5 жилээр блгож өгөөчээ..ингэж хохироож.шулж блдог юмуу..энэ бл луйвар..Улс орныхоо хөгжил дэвшлиин төлөө хамаг залуу нас.эрч хүчээ 2гүй сэтгэлээр зориулж ирсэн хэдхэн ахмадуудын тэтгэвэр дэр төр яаж ингэж хатуурхаж харамлаж чадаж бнаа..Өөрсдөө блохоор улс орноо цөлмөн.хулгайлж хага баяжиж бна..
Зочин [150.129.141.104] 2023-06-05 23:27:39
Бидний үед тэтгэвэр боддог аргачлал нь өөр байсан, амралтын өдрийг хасаж тооцдог гээд ажилласан жилийг минь багасгасан, мөн хүүхдүүдийн тоогоор жил нэмээгүй гэх мэт хохирч , улсад 30 жил багшилсан ч хамгийн бага 500,0 авдаг нь үнэхээр шударга бус байнаа
Би [66.181.188.22] 2023-06-05 15:57:36
НАймаачид захынхан худалдаа эрхэодэг хүмүүс амандаа орсон үнэ хэлдэг биздээ тэгсэн мөртөө орлого олохгүй бга мэт жүжиглэдэг хэд нугалсан орлгог олдог бас юунд ч сэтгэл нь ханадаггүй авахын дон шүгэлсэн ажиллах биш авахад л анхаадаг нөхөд олон болж ажиллах орлого олох эх үүсвэр юу бна тэр бүхнийг судалж эрж хайж амьдралаа дээшлүүлж хэнээс ч юу ч нэхэхгүй сайхан амьдарч бгаа хүмүүс зөндөө тэдэнд талархаяа
зочин [202.9.40.182] 2023-06-05 13:56:29
ковидын үеээр хятад хилээ хаасан болохоос барааныхаа үнийг нэмээгүй гэж мэдээлсэн шүү дээ амныхаа зоргоор ангайдаг наймаачдыхаа амыг хаах цаг ирсэн байгаа шүү төрийхөн ,,,,,,
Зочин [192.82.72.223] 2023-06-05 13:00:52
Ард түмний амыг ххах,түр зуур өнгөлөн далдалт хийх ийм арга хэмжээ ард түмний амьдралд ямарч өөрчлөлт гарахгүй,жоохон юм нэмлээ гэж сүр бараатай зарлачихаар чинь захын наймаачид,худалдаачид чинь тосож аваад барааныхаа үнийг дор нь нэмээд иргэдээ шулдаг,энэ чинь эцсийн эцэст тэдгээрийг дэмжсэн арга хэмжээ болж хувираад байгаа шүү дээ энэ бол тогсон дэг жаяг.Үнэхээр ард иргэдэд наалдацтай арга хэмжээ авна гэвэл эдийн засгийн өөр хөшүүрэг,гаргалгаа эрэх хэрэгтэй,энэ бол нүд,чих хуурсан л хэрэг болчихсон шүү төрийнхөөн.
Осман [188.124.246.150] 2023-06-05 10:27:28
Улсад АЖИЛСАН ХҮН АЖИЛААГҮЙ ХҮНЭЭС БАГА ТЭТГЭВЭР АВАХ БОЛЖ БАЙХ ШИВ ОЙЛГОХОО БАЙЛАА БУТУЯА ГЭЖ САЙД БАНТАН ЗУУРЧ БАЙХ ШИГ
Zochin [150.129.140.203] 2023-06-04 14:41:59
Uniin huurugduliig hun bur hudulmur hiideg bolj bayalag buteesneer l arilgadag. Umnud hurshuusuu surah yum ih bna daa.
Үний өсөлтийн эсрэг ЗГ арга хэмжээ авсангүй [150.129.142.23] 2023-06-04 11:31:21
ЗГ үнийн хөөрөгдөлтийг зарим бараан дээр барих боломж байсан. ЯАГААД ХААДСангаас хөнгөлөлттэй зээл байнга авдаг гурилын компаниудтаөйгаа ярилцаж, зохицуулах боломжийг ХААяам хэрэгжүүлсэнгүй вэ? МАХ ч ялгаагүй. ҮНИЙГ тодорхой хэмжээнд барих боломжоо алдсан. Үндэсний үйлдвэрүүдтэйгээ зохицож болох боломж байсан. Төр ажилтан нар ажлаа сэтгэлээсээ хийхгүй байна даа
Зүчин [64.119.25.20] 2023-06-04 00:30:46
Сүүлийн жилд татвар төлөөгүй хүмүүсийг тэтгэвэрт оруулсан.. тэдний тэтгэвэр бага. Одоо зөрүү арилгана гээд нөгөөдүүлийн тэтгэвэр нэмдэг. Үнэндээ 10 хувь гээд нэг хэсэг нь хэдэн зуун мянгаар нэмэх нь байна. Буруу л бн. Насаараа ажилласан, ажиллагүйд ялгаа байхгүй. Хүмүүст таалагдах шийд чухал бн. У
Иргэн [66.181.161.173] 2023-06-04 00:30:04
Үнийн хөөрөгдөл өө арга хэмжээ авахыг ард түмэн хүсэж байгаа гаднаас чанарын шаардлага хангахгүй болсон хүнсний болон бараа материал оруулж ирээд хэд нугалаад лангуун дээр тавьж ард түмнээ шулдаг наймаачид ад төрөөс хяналт тавих хэрэгтэй байна
Oyun [103.26.195.156] 2023-06-03 22:28:33
Тэтгэврээ 5 жилийн дунджаар тооцооч ээ.
Зочин [66.181.160.88] 2023-06-03 23:56:44
Наадуул чинь ард түмнээ ядуу байлгах ам андгайгаа тавиагүй комунистууд шүү дээ. Наадуулд чинь ард түмний амьдрал дээшилж, хүмүүс хүн шиг сэтгэдэг, аливаад ханддаг болох шиг аймшиг байхгүй. Идэж ууж байгаа нь ч энэ зорилгод нь нийцээд тэр. өлөн зэлмэн хүнд өвдөл цөвдөлхөн ч ихээхэн хишиг буян мэт ойлгогдож, тэд араас дагадаг...
Зочин [202.179.21.194] 2023-06-03 19:54:30
Tiim shuu yum bolgon ard igedee alag uzdegee boimoor yum ih baga ch gesen mongoo tolood tetgevert oroo biz dee adilhan l nemeech 50tsaasaar chini 25iin uut guril avahvui shuu
zochin [202.126.88.66] 2023-06-03 17:54:15
Тэтгэвэр нэмэхдээ яагаад хувьчилж нэмж, шударга бус хуваарилалт хийгээд байдаг юм бол. Өндөр тэтгэвэртэй хүн 250.0к, бага тэтгэвэртэй хүн 50.0к-аар тэтгэвэр нь нэмэгдэх нь. НДШ бага төлсөн нь бага тэтгэвэр тогтоолгож байгаа нь зөв. Гэхдээ Чи бага тэтгэвэртэй хохь нь бага нэмнэ гэсэн үг үү. Энэ шударга уу. Өндөр тэтгэвэр авагчид нь голцуу 5 жилээр тэтгэврээ тооцуулсан байгаа байх. 5 жилээр тооцдог байсныг 7 жилээр тооцож хохироосон тэтгэвэр авагчдаа хувиар нэмж, улам л ялгаа үүсгэж байна. Төрийн бодлого маш муу байна. Ядаж өндөр насны тэтгэвэр авагчдаа ялгаварлаж хувиар тэтгэвэр нэмээд яахав дээ.