Өвөрхангай аймагт "Хог түүх марафон" болжээ

Aдмин / Нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, “Цаг гаргая” аян, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 02, 05 дугаар албан даалгавруудын хүрээнд эрүүл амьдралын зөв дадал бий болгох, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зан үйлийг сурталчлах зорилгоор төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд “Явган аялал”-ын тэмцээнийг Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас аймгийн Биеийн тамир спортын газартай хамтран зохион байгуулжээ.

Тэмцээний үеэр "Хог түүх марафон" зохион байгуулж Дайргын гол дагуух хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

Энэ үеэр нийт 70 шуудай хог, хаягдлыг цэвэрлэж, нэгдсэн хогийн цэгт хүргэжээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.