НЭГ ШӨНИЙН ДОТОР 25 ХҮН УГААРТАЖ, НАЙМ НЬ НАС БАРЖЭЭ

Aдмин / Нийгэм

-Угаарын хордлогоор нас барсан хүмүүсийн гурав нь хүү хэд байжээ -


Хүүхдийн баярын урьд шөнө буюу өнгөрсөн тавдугаар сарын 31-ний шөнө нийслэлд олон тооны хүн угаартаж, нас барсан ноцтой хэрэг гарчээ.

Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад “Тийм үйл явдал болоогүй” гэсэн тайлбар өгсөн юм. ОБЕГ-аас тодруулахад “Дорнод аймагт айлын гэр шатаж хоёр хүн нас барснаас өөрөөр ноцтой хэрэг гараагүй” гэв. ЦЕГч “Угаарын хордлогоор нас барсан мэдээлэл бүртгэгдээгүй” хэмээн тас нуув.

Бид энэ мэдээллийн мөрөөр Цэргийн төв эмнэлгийг өчигдөр зорьж очсон юм. Тус эмнэлгийн хоёрдугаар давхарт Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв байрладаг. Нийслэлийн хэмжээнд бүхий л хордлоготой холбоотой дуудлага мэдээлэл, өвчтөнүүд тус төвд хүргэгдэж ирдэг. Биднийг явж очсон 15:00 цагийн үед тус төвөөр хөл хөдөлгөөн ихтэй, голдуу цэрэг цагдаагийн хүмүүс угтах ажилтнаас ямар нэгэн үйлчилгээ авч байгаа харагдав.

Харин эргэлтийн хаалган дээр ахимаг насны хоёр хүн сууж харагдана. Тэд хэрэг явдлын талаар дуулаагүй бололтой, дээрх мэдээлэлд өөрсдөө ч цочирдож байв. Сувилагч бололтой тариа барин алхаж явсан залуухан бүсгүйгээс тодруулахад “Лавлаад ирье” гээд тасаг руугаа явж оров.

Нэлээд удсаны дараа гарч ирээд “Угаартсан хүмүүс ирсэн нь үнэн. Гэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй” хэмээн явж одов. Нэрээ нууцалсан нэгэн албан тушаалтантай цөөн хором уулзлаа. Тэрбээр “Манайх батлан хамгаалах салбарынх. Тэгэхээр зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн мэдээлэл задлах боломжгүй. Угаарын хордлоготой холбоотой нэгдсэн мэдээлэл Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр нэгтгэгддэг. Тэндээс асууж болох байх” гэсэн юм.

Үнэхээр ч Цэргийн төв эмнэлэг дээр энэ мэдээлэл нэлээд хаалттай байгаа нь ажиглагдав. Хүн бүр зөвшөөрөлтэй ярина гэх нь хүмүүс олноор угаартаж, эндсэн үйл явдлыг батлах шиг. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорьж очлоо. Үүдний угтагч эмэгтэй угаарын хордлогыг хариуцдаг албан тушаалтнуудын оффислодог өрөөг зааж өглөө. Явж орвол дөрвөн хүн сууж байх аж. Тэднээс өнгөрсөн сарын 31-нд угаартсан иргэдийн талаар тодруулахад “Зөвхөн 31-ний угаарын хордлогыг асууж байгаа хэрэг үү. Удирдах албан тушаалтны зөвшөөрөл хэрэгтэй” гэцгээн, нэг нь дарга руугаа утас цохиж зөвшөөрөл хүслээ. Мэргэжилтэн бүсгүй нэлээд тайлбарласны эцэст зөвшөөрөл авч, бид ярилцлага авах эрхтэй болов. Гэхдээ ярилцлагыг тус төвийн Хими, цацрагийн аюулгүй байдлыг хариуцсан Г.Номуунтуул хэмээх мэргэжилтнээр яриулахаар өрөөнийхөн тохиролцов. Ийнхүү бид энэ сарын 31-нд болсон угаарын хордлогын талаар дараах мэдээллийг авлаа.


-Нэг шөнийн дотор олон хүн угаартаж, нас барсан хэрэг гарсан талаар дууллаа. Ийм хэрэг гарсан уу?

-Өнгөрсөн тавдугаар сарын 31-ний шөнө 25 хүн угаартсан. Тэднээс найм нь нас барсан харамсалтай явдал болсон. Нас барсан хүмүүс дунд таван настай хоёр, 17 настай нэг хүүхэд байсан. Бусад нь насанд хүрэгчид.

-Бусад хүмүүсийн биеийн байдал ямар байгаа вэ. Хаана эмчлэгдэж байна вэ?

-Цэргийн төв эмнэлэг дээр 17 хүн эмчлүүлж байгаа. Хоёр нь хүнд, бусад нь биеийн байдал хүндэвтэр байгаа гэсэн мэдээлэл авсан. Угаар гэдэг химийн бодисын хордлого гэж явдаг. Тиймээс Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийнхөн тусламж үйлчилгээ үзүүлдэг шүү дээ. Насанд хүрэгчдийг энэ төв рүү, бага насны хүүхэд нь ЭХЭМҮТ рүү хүргэдэг.

-Угаарын шалтгаан юу байсан юм бол?

-Тавдугаар сарын 31-ний өдөр нийслэл даяар нэлээд бороотой байсныг санаж байгаа байх. Нэлээд сэрүүн байсан учраас айл өрхүүд гэртээ галлагаа хийсэн. Ихэнх нь сайжруулсан түлшээ түлсэн. Бороотой өдөр айл өрхүүд яндангаа аваад, өрхөө бүтээдэг. Сайжруулсан түлш угаасаа үнэргүй, утаа униар нь харагддаггүй болохоор хүмүүс угаартаж байгаагаа мэдээгүй. Дулаан орчихсон болохоор хүмүүс гэрээ галлахгүй байж байгаад гэнэт бороо ороод хүйтрэнгүүт галлаад, гал бүрэн унтарч амжаагүй байхад яндангаа авах зэргээр угаартдаг гэсэн юм.

Б.ЗАЯА

Ө.АНХЗАЯА


Сэтгэгдэл

Амьд явах эрх [202.9.40.234] 2023-06-10 21:51:03

Ийм ноцтой зүйл болсон байхад......хариуцах албан тушаалтан байна уу

Зочин [192.82.87.136] 2023-06-08 22:31:52

Монголчууд хортой түлшнөөс хятад мотоцикл буруу жолоотой машинаас олноор үхэж байгааг ҮАБЗ болон УИХ хариуцах ёстой

zochin [202.9.40.174] 2023-06-08 18:12:18

Ugaasaa hortoi bsan shuudee.Zundee helj bsan .Henii biznes gedeg n sonin bga uom.Hezeech utaa buuraagui.Zugeer munge huusen humuusiin ajil.Tsever nuursee tuleed bhd uo n bolohgui uom.Saijruulsan tulshnii munde hed.haana henii dansand orsoniug il bolgoj medeelleh estoi.Buruu sonsoogui bol ih deerees eznii surag bga.

Зочин [64.119.17.103] 2023-06-08 09:56:08

Iim aluurchid iig deeree zaltsan ayaa yandaa

Зочин [213.55.225.195] 2023-06-07 22:39:46

Хүрэлсүх өмхий хортой хятад нүүрснээс болж асуудал дэгдэнэ гээд тас нууцалсан байна. Энэ хорноос болж хичнээн хүн өнгөрсөн ...!!!! Эзэнгүй төр бүгдийг хувааж идээд дуусгалаа гахай на р!!!!!

Yostoi neeree [139.5.217.73] 2023-06-07 22:07:50

Mongolchuud n urhuu buteeh gd yandangaa awchihdag yum bol tedendee taarsan tulsh uildverleechee yur n naad neg gachin yumaa boliod uguuch.

Зрчин [202.55.188.37] 2023-06-07 21:56:00

Яндангаа аваад галласан гэх шиг тэнэг юу ч мэдэхгүй хүмүүсд маллаж байгаа юм шиг хуцах юм аа ажлаа мэдэхгүй хоосон толгойтой мал чинь хүний амь нас эрсдэчихээд байна.

Зочин [103.161.242.164] 2023-06-07 21:05:42

Ум ма нэ бад ми хум...

Зочин [223.39.25.84] 2023-06-07 19:01:50

Яндангаа авдаг гэж юугаа худлаа яриад бгаан бэ, ямар анх удаа гал түлж бгаа биш, хүмүүсийг гүтгэчих юмаа

Зочин [66.181.161.144] 2023-06-07 20:28:04

Boroo orohoor urhuu buteeh gd yandangaa awchihdag ymaa, utaa garahgui bhaar n awchihsiin gd l... Ihenh tohioldol

зочин [66.181.178.225] 2023-06-07 17:23:29

ашгүй улныхан цөөрөөсэй билээ золбин хүүрнүүд

Зочин [66.181.161.130] 2023-06-07 21:18:02

Чи мөнх наслаарай даа

Зочин [66.181.161.246] 2023-06-07 19:48:21

Ёоо чөтгөр байхаа . Араатнаас долоон дор новш юм даа

Зочин [202.21.108.26] 2023-06-07 14:10:18

Буруу галлагаа, яндангаа авч хонодог зэрэг хүний буруутай үйл ажиллагаа л бнашд. Сэвэх гэнд ячих юм аа

Ганаа [202.21.124.131] 2023-06-07 13:33:32

Нийт хичнээн хүн нас бараваа...бүүр тоогоо алдлаа ш дээ...одоо бүүр нуудаг ,дараа нь гаргаж ирж байна ш дээ...Хүрэлсүхийн хүрэн шуудайтаа одоо болио...

Хүүклалар [103.57.92.246] 2023-06-07 13:27:25

Эргүү хүүк лалрын энэ түлш олон мянган хүний амь насыг авлаа даа хүүк нохойн гөлгийг төв талбай дээо дүүжилж алцгаа

Зочин [202.55.188.39] 2023-06-07 12:50:10

Одоо ямарч тэнэг яндангаа авч гэрээ хөө тортог болгохгүй.ХХ1 - р зуун шүү!!! Наад нүүрсээ шинжлээч.Олон хүн хордчихоод байхад хэнийг өмгөөлж нууж бгаа юм.Дахин гаргахаас яагаад сэргийлэхгүй бна.Эцсийн эцэст нүүрс үйлдвэрлэгчтэй шууд холбоотой шүү! Ард нийтэд мэдээлэх шаардлага бна!!! Өрхөө бүтээсэн гэж олныг бүү буруутга.!!!!Яасан хольчигонуур зантай юм бэ? Ийм арчаагүй ёс зүйтэй хүн төр бна гэдэг гутамшиг....Маш их бухимдлаа.

Zochin [92.38.183.77] 2023-06-07 13:24:03

Uhehee hurvel ger horoololinhon bugd uheh bizdee Ed nar l uheed bdag .arhi uuj sogtuu esvel henegguieesei bolj uhej bn huldvv mnglchud


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.