​70 БАЙРШИЛД ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛ БАЙГУУЛНА

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоол ажиллуулах боломжтой зам, талбайн байршлыг судалж, танилцуулах ажлын талаар танилцууллаа.

Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар "Ажлын хэсэг байгуулагдан, 50 байршлыг төлбөртэй зогсоол болгохоор сонгон шалгаруулалт зарласан. Маргааш буюу зургаадугаар сарын 14-н материал ирүүлэх сүүлийн хугацаа. Мөн Ажлын хэсэг төвийн зургаан дүүргийн автомат хаалттай зогсоолын судалгааг гаргасан. Нийт 482 автомат хаалттай зогсоол байгаагаас газар эзэмших зөвшөөрөлтэй 186, зөвшөөрөлгүй 296 байна. Үүнээс дийлэнх нь орон сууцны хороолол дунд авто замын зорчих хэсэгт автомат хаалт байршуулсан байна.

Ажлын хэсэг зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн 20 байршлын 2.9 га газарт төлбөртэй зогсоол ажиллуулах судалгааг нэмэлтээр хийсэн. Тодруулбал, Баянгол дүүрэгт таван байршилд 1744 ам метр, Баянзүрхэд гурван байршилд 5509 ам метр, Сонгинохайрхан дүүрэгт нэг байршилд 360 ам метр, Сүхбаатарт зургаан байршилд 4785 ам метр, Хан-Уулд гурван байршилд 15,914 ам метр, Чингэлтэйд хоёр байршилд 700 ам метр зогсоол байгуулахаар төлөвлөн ажиллаж байна" гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.181] 2023-06-14 06:05:05

Ёстой хүлцэнгүй ард түмэн

irgen [202.9.41.22] 2023-06-13 19:24:56

MUiin buh.san.bga buhniig terbumaar idsen hulgaichuud.UB iig tsementeer huchaad.ard tumen gishgeh gazargui.munge tulj mashinaa unahuu hutslaa bn.Ard tumnii tulee uo ch hhgui.Ard tumen amidarahiin tuld ZU ded yaj tuildaj bn.UBTZ.Herlen gegchee Ereen.Beejin gd olon suudliin vogan yvdag bsan.Hurdan yvuulj egeech.odoo 9 honog amarna.Suudliin voganaa hileer gargaj egeech.Said n gj uogaa ch medehgui uomnuud.Hunii tulee ajilaa hii.

зочин [202.9.40.155] 2023-06-13 15:15:20

ард иргэдээ шулах муу аргаа сайн сэдэх юмаа өөдтэй тэтгэвэртэй өөдтэй цалин өгчихдөг юм шиг тэгж солиорч байхаараа согтуу жолооч нартаа арга хэмжээгээ хатуу авч ,чадсан чадаагүй чадвартай чадваргүй жолооны курсүүдээ цэгцлээч манайх шиг хүн амаасаахэд дахин илүү малтай,илүү караоке ,илүү эмийн сантай,илүү буудалтай ,илүү жолооны курсстэй ,бүх л болох болохгүй бүхэн нь хэд дахин илүү эргүү орон хаана ч байхгүй байх шүү


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.