ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ГЭЭСЭН, ГЭМТЭЭСЭН ҮЕДЭЭ ХУГАЦААНД СОЛИУЛДАГГҮЙ ЗӨРЧИЛ НЭМЭГДЖЭЭ

Aдмин / Нийгэм

Налайх, Багахангай дүүргийн хэмжээнд Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих зөрчил 2020 онд хүлээн авч шалгасан нийт гомдол, мэдээллийн 20.7, 2021 онд 25.9, 2022 онд 27.5 хувийг тус тус эзэлж, жил бүр өссөн үзүүлэлттэй гарчээ. Иргэд, олон нийт иргэний үнэмлэхээ хуульд заасан хугацаанд солиулдаггүй, улсын бүртгэлд бүртгүүлдэггүй, хаяж гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн, мөн хуульд заасан хугацаанд солиулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээдэг талаар ойлголт, мэдээлэл дутмаг зэрэг шалтгааны улмаас дээрх зөрчил буурахгүй байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газар болон Налайх, Багахангай дүүргийн Засаг дарга нарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллах талаар мэдэгдэл хүргүүлж, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг эрчимжүүлэхээр төлөвлөжээ.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд иргэн 16, 25, 45 нас хүрсэн, хаясан гээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхээ тус тус солиулна гэж заасан. Энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлд заасны дагуу 20 000 төгрөгөөр торгодог байна.


Сэтгэгдэл

Wtf [103.254.123.89] 2023-06-14 00:01:50

Tsahim undesten bol do


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.