Хилийн чанадад суугаа 200 мянган иргэд эрхээ эдэлж чадахгүй байна

Aдмин / Нийгэм

Бид Төлөөлүүлэх Эрхтэй

Жил бүр багадаа 500 гаруй сая ам. доллар эх орон руугаа шилжүүлдэг хилийн чанадад суугаа Монгол Улсын 200 мянга орчим иргэд өнөөдөр Улсын Их Хуралд өөрсдийн гэх төлөөлөлгүй байна.

Намын жагсаалтад санал өгөх эрх нээгдэх гэж буй нь сайшаалтай хэдий ч өөрсдийн шууд төлөөллөө сонгох эрхгүй байгаа нь Үндсэн хуульд заасан үл ялгаварлагдах, тэгш сонгох зэрэг Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхүүдийг зөрчиж байна.

Дэлхийн 115 улсын иргэд гадаадаас санал өгөх эрхээ бүрэн эдэлж байгаа бөгөөд тусгай тойрог гаргасан (Франц, Итали, Португал, Колумб, Хорват, Ланам, Алжир гэх мэт) 11 улс байна. Иймд, тэдний эрх ашгийг хамгаалах, шууд төлөөлөх УИХ-ын гишүүнийг сонгох сонгуулийн тойрогтой байх боломжийг УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгахыг УИХ-ын гишүүдээс хилийн чанадад суугаа 200 мянга иргэдийн нэрийн өмнөөс шаардаж байна. ҮНДЭСЛЭЛ:

1.ҮЛ ЯЛГАВАРЛАГДАХ ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ

Үндсэн хуулийн 2-р буюу "ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ" бүлгийн 14-р зүйлийн 14.2-т: "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хуйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрхзүйн этгээд байна."гэж заасан нь Монгол Улсын иргэн хаана амьдарч байгаагаасаа үл хамааран адилхан эрх, эрх чөлөөг эдлэх эрхтэй.

2.ТЭГШ СОНГОХ ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ

2.1 Үндсэн хуулийн 1-р буюу “МОНГОЛ УЛСЫН БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ" бүлгийн 1-р зүйлийн 1.2-т: "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал. үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн."

2.2 Үндсэн хуулийн 1-р буюу "МОНГОЛ УЛСЫН БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ" бүлгийн 3-р зүйлийн 3.2-т: "Монгол Улсад засгийн бух эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн уйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ." Үндсэн хуулийн 2-р буюу "ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ" бүлгийн 16-р зүйлийн 16.9-т

“Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:" гэж заасан: "Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ..."

2.3 "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн талаарх зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянан шийдвэрлэсэн тухай" Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 1-р тогтоолын Үндэслэл хэсгийн 2-т:

"...Үндсэн хуулийн үзэл баримтлал, иргэд нийтээрээ, чөлөөтэй, тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргах сонгуулийн зарчмын хүрээнд Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, түүний хувилбарыг сонгон тодорхойлох, сонгуулийг зохион байгуулах журмыг хуульчлах бүрэн эрхийг хууль тогтоогчид олгосон байна." Үндсэн хуулийн эдгээр үндэслэлээр Монгол Улсын иргэн нь хаана амьдарч байгаагаасаа үл хамааран Монгол Улсын аль ч шатны сонгуульд чөлөөтэй оролцож, тэгш, шууд сонгох үндсэн эрхтэй.

3.ЭДИЙН ЗАСАГТ ОРУУЛЖ БУЙ ШУУД ХУВЬ НЭМЭР

Дэлхийн банкны тооцооллоор хилийн чанадад суугаа Монголчууд эх оронруугаа жил бүр маш их хэмжээний гадаад валют шилжүүлдэг бөгөөд энэ нь ДНБ-ий 3-4%-тэй тэнцэж байна. Харьцуулахад, эдийн засагт хамгийн том валют оруулж ирдэг уул уурхайн олборлох салбар нь ДНБ-ий 13-15%-г л эзэлж байна (Эх сурвалж: ҮСХ):

сонин mn

#Бид Төлөөлүүлэх Эрхтэй

"Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл" ТББ "Цахим Өртөө Холбоо" ТББ, Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл


Сэтгэгдэл

Хөрөнгийн ценз буюу нөхцөл тэдэнд тогтоогоочээ. [66.181.160.47] 2023-06-15 15:39:21

Монгол Улсынхаа нутаг дэвсгэрт ж-нь 20 сая төгрөгөөс дээш БОДИТ ХӨРӨНГӨТЭЙ иргэд л Монголынхоо сонгуульд гадаадаас оролцож байг л дээ. Тэрнээс биш ямарч хөрөнгөгүй ХООСОН хүмүүс гадаадад байж ЮУНЫ ТӨЛӨӨ энд саналаа өгч байх юм бэ? Бодитоор бие нь ТЭЭР ХОЛ гадны оронд байж байдаг, гэтэл Монголд нь тэднийг юу төлөөлөх юм бэ? Хоосон агаар уу? 36 нүүртэй паспорт нь уу? Тархинд нь яваа ГАДНЫ санаа бодол нь уу? Ягшдээ!

Зочин [202.55.188.123] 2023-06-13 16:36:30

та нарыг хэн нэгэн албадаж явуулаагүй. дурандаа эх орноосоо зугтаж, сайхан амьдарна гэж мөрөөдөж явцгаачихаад одоо гонгинох хэрэггүй, дуугүй дугиргалж, цаашаа цагирагла

Зочин [203.23.199.183] 2023-06-13 15:40:19

харийнхны бооллууд хохь нь


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.