Г.Галбадрах: Цэцэрхэж байхаар хийчихмээр л байх юм

Aдмин / Нийгэм

Америкаас хѳгжлийн стандартын тухай “Хѳгжлийн замаар” нэртэй цуврал нэвтрүүлгүүд бэлтгэхдээ “Монголдоо очоод загвар тѳслүүд хийж, санаагаа бодитоор үлгэрлэж үзүүлнэ дээ” гэж мѳрѳѳдѳж асан сан. Монголдоо ирээд зѳндѳѳ оролдож үзсэн:

-Мѳнгѳ байхгүй

-Хийх хүсэл сэтгэл байхгүй

Хана мѳргѳѳд л явна. Тѳр нь ч, хувийн хэвшил нь ч, хувь хүмүүс нь ч адил. Гэсэн атлаа улс орон даяараа хогондоо дарагдсан, модон нүхэн жорлондоо бие засч ѳѳрсдийн арчаагүйдээ халагласаар л явна. Харин Б.Бат-Эрдэнэ дүү БОАЖ-ын сайд болоод улс орны хэмжээнд хог хаягдлын асуудал болоод цэвэрлэгээн дээр багагүй дэвшил гаргав. Эхэндээ энэ чиглэлийн уулзалт, зѳвлѳгѳѳн, форумд оролцож үзсэн. Байнга цэцэрхдэг хэдэн хүмүүс, олигтой шийдэл үгүй, гарсан үр дүн ч үгүй, даанч урамгүй. Үнэхээр залхмаар байгаа ч хиймээр байнаа. Бидэнд хоёр бодитой санал байна:

Нэг. ХОГ ХАЯГДЛЫН ТАЛААР

Францад сургууль тѳгсѳѳд олон улсын байгууллагад ажиллаж байсан Г.Нарантуяа, нѳхѳр Пиэр Гэрбэрийн хамтаар 2018 оноос Булган аймгийн Хишиг-Ѳндѳр сумд суурьшин таван жилийн хугацаанд орон нутгийн хог хаягдлын менежмэнтийн загвар бий болгожээ. Миний анзаарч байгаагаар:

1. Иргэд хогоо ангилан савлана

2. Орон нутагтаа хог хаягдлын бэсрэг үйлдвэр байгуулж, анхан шатны хэмжээнд боловсруулалт хийн ашиглаж байна

3. Орон нутагтаа боловсруулах боломжгүй хог хаягдлуудыг тѳрѳлжүүлэн баглаж, том үйлдвэрүүд рүү хүргэж ѳгч байна

Тѳсѳл бичин олон улсын санхүүжилт авч ѳѳрсдѳѳ хариуцан бодитоор ажил хэрэг болгосон тэд иргэд, орон нутгийн удирдлага, улсын хэмжээнд хог хаягдлын талаар юуг анхаарч яаж хэрэгжүүлэх талаар сургалтын материал, гарын авлага бэлтгэн хэвлүүлжээ. Одоогоор 10 гаруй сумд энэ загварыг ѳѳрийн орон нутагтаа хэрэгжүүлэхээр тэдэнтэй хамтран ажиллаж буй аж. Хог хаягдлын хамгийн амархан шийдэл болох шатаах зуухаас татгалзаж, дэлхий нийтэд асуудал болоод буй хог хаягдлын асуудал дээр бодитой анхаарах шаардлагатай байгаа талаар бидэнд учирласан юм.

Тэдний санал болгосны дагуу бид машинаар явж очин үзэж судалсаны дараа нүүр номд жижиг мэдээлэл бэлтгэж тавьсан юм. Олон хүмүүс сонирхож лавлахдаа:

-Яг хаана байдаг юм бэ?

-Яаж холбогдох вэ?

-Утсыг нь олж ѳгѳѳч!

-Ta тодруулж ѳгѳѳч!

-Ямар үнэтэй юм бол?

гэнэ. Найзууд аа! Үнэхээр сонирхож байгаа бол Монгол Улсын нутагт байгаа Булган аймгийн Хишиг-Ѳндѳр сумд зорьж очоод биеэр уулзан, нүдээр үзэн, чихээр сонсох боломж та нарт минь байнаа. Бид богино хугацаагаар очсон болохоор тэдний ѳмнѳѳс дэлгэрэнгүй мэдээлэл ѳгч чадахгүй байна. Харин Монголын нѳхцѳлд туршигдаж үр дүнгээ ѳгсѳн энэ тѳслийг хамтдаа Монголын 330 сумд бодит ажил хэрэг болгохын тѳлѳѳ нэгдэцгээе л дээ. Тэгвэл бид хамтран ажиллахад бэлэн байна. Эхлээд та нар минь очиж үзээд сонголтоо хийвэл сайн сан. Энэ тѳслийн менежмэнтэд хамтран ажиллаж буй Нямаа гэдэг бүсгүйн утас нь 8044 3090 Та нар холбогдож болох байхаа

Хоёр. БИЕ ЗАСАХ ГАЗРЫН ТАЛААР

Боловсон бие засах газрын шийдлүүд Монголд зѳндѳѳ байгаа. Харин хѳдѳѳ орон нутгуудад хэрэгжүүлэхээр сонгоход асуудал гардаг:

1. Байгуулах газрын сонголт

2. Цаашид авч явах менежмэнт болон урсгал зардал

3. Иргэдийг зѳв хэрэглээнд сургах

Хѳдѳѳ орон нутагт зорчих зам дагуу, аймаг сумын тѳвүүд дэх нийтийн үйлчилгээний газрууд, аялал жуучлалын зориулалттай отоглох газруудад гэх мэт эн тэргүүнд шаардлагатай байгаа. Ер нь монголчууд бидэнд:

-Зѳв боловсон бие засч сураагүй

-Ѳѳрийн биш бусдын эд хѳрѳнгѳнд дайсагнаж ханддаг муу зуршилууд байна. Гээд одоо яах билээ, эрсдлээ үүрч байгаад ч болов тэднийг сургах л хэрэгтэй.

Бидний хамтран хэрэгжүүлдэг “Мagic Box” тѳслийг санаачлагч Б.Цолмон бид хамтраад орон нутгийн хэмжээнд хэрэглэж болох бие засах газрын контейнэрн тѳслийн зураг бүтээсэн юм. Менежмэнтийг нь бизнес тал руу чиглүүлэх зорилгоор кофе шоп эсвэл “CU”-гийн жижиг салбар, орон нутгийн бренд бүтээгдэхүүнийг худалдах боломж олгохоор бодож байна. Хэд хэдэн газруудад санал болгож үзсэн боловч “Сайхан санаа байна, даанч мѳнгѳ байхгүй” гэсэн хариу сонссоор л. “Хийхийг хүссэн хүнд арга нь олдоно, хүсэхгүй бол шалтаг нь олдоно” гэдгээр уг нь хийчихмээр л байх юм хэхэхэ.

Угаасаа мѳнгѳгүй бол хэн ч юу хийх билээ. Ядаж ажил хэрэгч хүмүүстэй хамтраад нэг загвар бүтээчихвэл хүмүүс бодитоор ойлгоно л доо. Тэгж байж л түгэх байх гэж тѳсѳѳлѳѳд л байна. Хэрвээ мѳнгѳѳ гаргаж чадвал бид бүтээн байгуулаад менежмэнтэд нь туслаад явах боломжтой. Энэ талаар Б.Цолмонтой 8012 0235, Бат-Эрдэнэтэй 9123 9994 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч болно

Гурав. ТѲГСГѲЛ

Монголын хѳдѳѳ орон нутгуудын дэд бүтцийг хѳгжүүлэхийн тулд бид боломжуудаа нэгтгэн нэгдэх шаардлагатай байна:

1. Тѳрийн байгууллагууд

2. Сум орон нутгийн удирдлагууд

3. Орон нутгаа хѳгжүүлэх хүсэлтэй бизнесмэнүүд

4. Нутгийн зѳвлѳлүүд

5. Идэвхи санаачлагатай залуус

Санааг хулгайлаад “Халтуур хийх” бус, үр дүнгээ ѳгч буй бодит загвар тѳслүүдийг хамтдаа орон нутагт нутагшуулах нь чухал байна. Энэ ч бидний мѳрѳѳдѳл. Хэрвээ санал нэгдвэл бид энэ тѳслүүдийг менежмэнтийн хувьд удирдан бодит ажил болгоход оролцох хүсэлтэй байна. Зѳндѳѳ уулзалт, зѳвлѳгѳѳ, хурал, форумаас залхаж байнаа. Зүгээр л бодит боломжуудаа нэгтгээд “ХИЙЦГЭЭЕ”. Бас сонгуультай холбоод хардаж, доромжлоод байх ч хэрэггүй. Бид ѳѳрсдѳѳ л санаачилж хийхгүй бол бидэнд хэн ч хийж ѳгѳхгүй. Цаг хугацаа ч биднийг хүлээхгүй. Санал солилцохыг хүсвэл миний утас 8611 1958

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах


Сэтгэгдэл

Zochin [66.181.161.97] 2023-06-14 09:15:50

Ene balai hamgiin ih zezerhdeg. Ym bolgono deer.

Тэнүүлч [59.153.112.152] 2023-06-14 09:12:30

Хамгийн их цэцэохдэг нь чи бишүү


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.