Хүннү булшнаас илэрсэн цор ганц бичгийн дурсгалыг хадгалсан xүрэл тамга

Aдмин / Шинжлэх Ухаан

Монгол-Францын хамтарсан экспедицийн малтлагаар 2013 онд Архангай аймгийн Өгийнуур сумын Тамирын Улаан хошууны 2-р булшнаас гарсан хүрэл тамга нь Хүннүгийн булш оршуулгаас илэрсэн анхны бөгөөд цорын ганц тамга, мөн одоогоор олдоод буй цорын ганц бичгийн дурсгал хэмээн тооцогдож байна.

Тамганы их бие нь давхарласан хоёр дөрвөлжин ба түүний дээр байх голдоо нэвт нүхтэй мөлгөр оройтой бариултай, бариулын нүхэнд оосрын сурны үлдэгдэл хадгалагдан үлдсэн байжээ. Хэмжээ нь өндөр 1.3 см, суурийн харьцаа 1.7 см х 1.6 см юм. Тамганы дардас нь тодорхой харагдаж байгаа ч одоогоор тайлж уншаагүй байна.

Энэхүү тамгатай ижилсэх боловч цаг хугацааны хувьд илүү хожуу цаг үед хамаарах олдвор Их Монгол Улсын үеийн Таван Толгойн 59-р булшнаас 2010 онд илэрсэн ясан тамга ажээ.

Ташрамд дурдахад, баруун хойд Хятадаас олдсон Өмнөд Хүннүгийн үед холбогдох хятад бичгийн дардастай хэд хэдэн тамга байдаг боловч дээрх тамганаас олон талаар ялгаатай байдаг байна. Тухайлбал, Хятадаас олдсон тамганууд хэмжээ том, хэлбэрийн хувьд илт өөр байхын зэрэгцээ тамганы зэрэглэл ч хавьгүй өндөр байжээ гэж үзэж болохоор байдаг аж.

Эх сурвалж: Доктор Ц.Төрбат (МУИС)


Сэтгэгдэл

Зочин [103.212.118.194] 2023-11-29 08:25:06

Dorvoljin bichigtei bololtoi

Зочин [43.242.243.23] 2023-11-28 16:33:35

Энэ дардас энд оруулсан тамганаас өөр бичвэртэй бнаа.

Зочин [103.57.92.49] 2023-11-28 03:14:03

Хүннүүчүүдийн язгууртнуудыг олноор нь оршуулсан оршуулгын газар 13 байдагаас 11 нь төв Монголд, үлдсэн нь Буриадад бий.Тувад 1 илэрсэн гээд сүржигнээд байсан тэр нь нилээн хожуу үеийн байх ба оросууд байнга буруу тайлбарладагаараа хүннү гээд солиороод явчихдаг

Зочин [139.5.219.61] 2023-08-18 10:43:59

гайхолтай олдворууд байна баярлалаа

Hgg [211.34.36.141] 2023-08-17 22:29:35

Tureg ba Zuun Hu nar bol bidnii uvug deedes, ted bas neg garaltai hamaatan gedeg yum bilee erdemted. Tureg nartai Kazak bas hamaatan yumaa

Зочин [43.242.242.59] 2023-08-17 10:48:31

Казахууд Монголын бүх түүхийг Монголынх биш харин Турк буюу түрэгийн болгохын тулд түүхийг гуйвуулж эрдэмтэд нь янз бүрийн ажил хийж хэвлэл мэдээллээр цацаж байна. Монголын эрдэмтэд үүнийг няцаах хэрэгтэй. Казахууд нотлохдоо Монгол үндэстэн 16-р зуунд үүссэн бөгөөд тэр үед монгол хэл бий болсон. Монголчууд бичиг үсэг байхгүй байснаа сүүлд бичигтэй болсон. Монгол нутагт түрэг түмэн амьдарч байсан бөгөөд Чингис хаан бол казах үндэстэн түүний цэргүүд түрэг хүмүүс байсан, Алтан ордны улсыг казаууд байгуулсан гэх мэтээр ярьж бичиж байна

Ганаа [43.242.243.182] 2023-08-17 21:50:23

Казак жуз гэж юм бүр 17р зуунаас л гарч ирсэн байдаг . Түүнээс өмнө бол өст Кипчакуудын л үлдэгдэл ш дэ. Яахав Бат ханы Алтан ордын сүүлчийн дээд ноёдуудаас лал шашинтай болж лалуудтай ураг төрөл болсон баримт элбэг байдаг гэдэг . Тэр утгыг гуйвуулж Чингис хаан казак хүн байсан гэж элийрдэг болж

Зочин [192.82.80.138] 2023-08-17 09:56:30

нар зөв эргэсэн Хасиин бэлгэдэлтэи тамга бна,

Зочин [64.119.20.192] 2023-08-17 09:46:48

суурийн өндөр нь 1.3см байлгүй дээ

Дорж [202.126.90.46] 2023-08-16 18:31:49

Гайхамшигтай. Хүннүү өвөг дээдэс мину агуу түүх соёлтой агуу гүрэн байсны нэгээхэн гэрч билээ


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.