“Хүннү молл”-ын урд байрлах гэрлэн дохиог буулгаж, өөр байршилд шилжүүлжээ

Aдмин / Нийгэм

“Хүннү молл”-ын урд байрлах гэрлэн дохиог буулгаж, өөр байршилд шилжүүлэн суулгасан талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар хэллээ.

Тэрээр “Урд шөнө “Хүннү молл”-ын урд байрлах гэрлэн дохиог хариуцсан ажилтнууд нь буулгаж, өөр байршилд шилжүүлэн суулгалаа. Явган зорчигчид шинээр ашиглалтад орсон нүхэн гарцаар нэвтэрнэ. Энэ нүхэн гарцын доторх заслын ажлыг долоо хоногийн хугацаанд дуусгана. Ингэснээр зам хөндлөн гарч буй иргэдийн аюулгүй байдал хангагдаж, Яармаг орчмын зорчилт хөдөлгөөний урсгалын эрчим сайжрах юм” хэмээлээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.190.21] 2023-09-13 20:36:35

Анх бөөн түгжрэл үүсгэж байж нүхэн гарц барьчихаад өдий хүртэл гэрлэн дохиотой нь байлгаад байсны учир нь юу юм болоо,

Баяраа [202.126.88.137] 2023-09-13 18:44:43

Камер тавиарай шөнө орой хүүхэд хөгшид явдаг шүү


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.