“Эрдэм транс” ХХК шинэ автобус авах төсвийн мөнгөөр 135 хуучин автобус авсан нь тогтоогджээ
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийг үе шаттай шинэчлэх ажлууд хийгдээд олон жил болж байгаа хэдий ч дорвитой өөрчлөлт гардаггүй. Гэтэл хамгийн ноцтой нь “Эрдэм транс” ХХК нь нийслэлийн нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлэх 135 автобусыг БНСУ-аас оруулж ирэхдээ арлын дугаар болон оныг нь засварлаж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн “шинэ автобус” оруулж ирсэн хэмээн улсын төсвөөс их хэмжээний санхүүжилтийг гаргуулан авчээ.
Тодруулбал, “Нийслэл Улаанбаатар хот”-д нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг томоохон компаниудын нэг болох “Эрдэм транс” ХХК нь БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Хьюндай” маркийн автобусыг импортлон оруулж ирэхдээ 135 автобусны “арлын дугаар” болон оныг засварлаж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогджээ. Уг хэрэг залилан болон их хэмжээний мөнгө угаах давтан үйлдлээр яг одоо хуулийн байгууллагад шалгагдаж байна.
Бүр ноцтой нь, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд шинэхэн автобус явуулна гэж хуурамч арлын дугаартай, хуучин автобуснуудыг Авто тээврийн үндэсний төв болон нийтийн тээврийн газарт бүртгүүлсэн байсан нь шалгалтаар илэрчээ.
Мөн энэ дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас “Эрдэм транс” ХХК -ийн оффис болон нэр бүхий авто баазуудад нэгжлэг , шалгалт хийхэд нийт 189 автобусны 135-ыг нь ийнхүү хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон байна.
Товчхондоо, “Эрдэм транс” гэдэг компани бол хохирогч биш залилагч байжээ. Учир нь тэд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобуснуудын 70-68 хувь нь он засчихсан байдаг гэсэн үг.
Сэтгэгдэл
Зочин [202.9.40.135] 2023-09-16 20:16:35
Хуучин юмнуудыг нь өөдөөс нь шидээд, мөнгөө бүрэн гүйцэд буцааж ав, Компанийг татан буулга, үйлчилгээ хийж чадахгүй- хар мөртэй учир осол муу юм болно.Өөр эрхлэх аж ахуйн нэгж олдож л таарах, Бүлэглэлийг зарлаж мэдүүл,, ....Дандаа садаа тээг болсон заваан юм хийж байх юм...Компаныг тараа, Яах вэ, ийх вээ....асуудал шийдэх гэж ядаж байхад дундуур нь ингээд тээг, бузар юм хийгээд байхаар яаж урагшлах вээ, Сэтгэл оюунаа цэвэрлээчэээ, Эргээд үржээд үрсэд чинь ирдэгийг ухаараачэээ,
зочин [59.153.86.104] 2023-09-15 11:03:49
манай монголчууд 1990 оноос хойш бүрэн төрөл арилжицгаасан бүгд хулгайч ,хулгайлах сэтгэлгээтэй болцгоосон
Давтагдах шинж юмдаа. [66.181.160.17] 2023-09-14 10:52:26
Нийтийн тээврийн автууз авах болохлээр л Монголд нэг иймэрхүү луйвар гарах юм. Сүүлийн 30 жилд хэд ч удаа давтагдав. Монгол үндэстний зан чанар юм уу, хаашаа юмб? Шашин шүтлэггүй жоохон үндэстний мөн чанар бололтой.
Ийм [59.153.112.117] 2023-09-14 10:28:39
Ийм боломж олгоод бгаа дарга хулгайч нарыг ил болго 9 саыд яагаад дугархаа больчивоо амьдуу
иргэн [66.181.177.94] 2023-09-14 08:38:53
Яанаа арай ч дээ хүн мөн үү Ийм юмнуудыг цаазлаачээ энэ чинь хүг алснаас ч дор ямар балиар өөдгүй гэхээрээ ийм бдаг бна аа заазлаачээ
Зочин [202.55.188.35] 2023-09-13 23:07:25
Энэ компани их хулхи ш дээ бугдийг худлаа яариулан ажилчидаа яг шоронгийн дэнгэлмээр байлган олон жил төсөвийн мөнгийг хотын захиргаа сангийн яамны шуналтай тушмэлуудтэй хуйвалдаж хулгайлан хувааж идэхдээ ч тэд нарыгаа хулхидан
иргэн [139.5.217.58] 2023-09-13 20:34:48
ёстой амьд бирднүүд юмаа
Бобо [202.126.88.218] 2023-09-13 20:04:53
Су-тай нь хамт буудчих
Зочин [139.5.217.24] 2023-09-14 00:15:50
Бат Үүл даргын хийсэн ажил даа.
Зочин [139.5.219.112] 2023-09-13 19:46:55
Маш хатуу шийтгэ.
Иргэн [202.55.188.97] 2023-09-13 19:00:05
Ийм луйварчдаас болж Монгол улс хөгжихгүй байгааг, амиа бодсон бэртэгчин новш, татвар төлөгчдийн мөнгийг залилан хийж авахдаа яахавдээ
зочин [59.153.114.253] 2023-09-13 17:38:23
хашраагаад яс арьстай нь хатаагаад өг
Нар [202.126.90.115] 2023-09-13 16:54:54
Тэгээд нөгөа автобуснууд нь байж байгаад д шатаад байгаа биз дээ. Арай дэндүү юмаа.
Хан [66.181.178.212] 2023-09-13 16:39:30
Пее яанаа Солонгост хэрэггүй болсон хог нуудыг манайх авдаг нь яаж байгаа юм болдоо Энэ чинь ёстой мөнгө угаасан байна даа Арай л дэндүү шунал байна даа Дундаас нь их хэмжээний мөнгө тоншчихжээ Яасан эх оронч сэтгэлгүй шуналын типнүүд вэ