Нийслэлд 492 цэгээр шахмал түлш борлуулж эхэллээ
Тавантолгой түлш” компаниас мэдээлэл хийлээ.
Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуцлан Улаанбаатар хотын 7 дүүргийн хэмжээнд нийт 492 борлуулалтын цэг ажиллаж эхэлсэн байна.
Өнгөрсөн жил нийслэлд 655 борлуулалтын цэг ажилласан. Тэдгээр цэгүүдийн үйл ажиллагаанд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр 492 цэг сайн үнэлгээ авсан бөгөөд тэд нээлттэй сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байна. Үлдсэн 163 цэгийн борлуулагчдыг тодорхой сургалтад хамруулж мэдээлэл, арга зүйгээр хангасны дараа ирэх сарын 1-ээс үйл ажиллагааг үе шаттай эхлүүлнэ.
Өнөөдрийн байдлаар шахмал түлшний 118 мянган тоннын нөөцтэй байна.
Шахмал түлшний түгээлтийн үйл ажиллагаа эрхлэх 31 компанийн 400 гаруй тээврийн хэрэгсэл үйлдвэр болон агуулахаас шахмал түлшийг тээвэрлэн борлуулалтын цэгүүдэд түгээж байна.
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.194] 2023-09-15 14:09:21
Үнэ хэвээрээ юу