38 хүүхэд гэрээсээ гараад ЭРГЭЖ ИРСЭНГҮЙ
Энэ онд 37 хүүхэд зам тээврийн ослоор амиа алдсан. Өнөөдөр 38 боллоо. Үнэхээр харамсалтай. Хурд хэтрүүлж, дүрэмгүй, согтуугаар жолоо барьж буй алуурчдад оногдуулах хуулийн хариуцлагыг хатуу чанга болгохыг шаардаж байна.
Тэгвэл нийслэл хотод хичээлийн шинэ жил эхэлсэн буюу 2023 оны 09 дүгээр сарын 01-нээс 21-нийг хүртэлх хугацаанд нийт 38 хүүхэд өртсөн осол бүртгэгдсэн байна.
Үүнээс явган зорчигчоор 26 хүүхэд, зорчигчоор 4 хүүхэд, насанд хүрээгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 4 хүүхэд, унадаг дугуйтай 4 хүүхэд, амь хохирсон хүүхэд 1 тохиолдол бүртгэгдсэн байна.
Гэтэл амь нас хохирсон харамсалтай тохиолдол нь өчигдөр буюу 9-р сарын 21-нд дахин болсон.
За ингээд замын ослын талаар дурьдаад байвал өчнөөн олон уй гашуун хагацал гуниг дагуулсан хэргүүд байдаг, ээдээ энэ уй гашуун зовлонгоос бид л дор бүрнээ замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой соёлтой оролцоход л хангалттай, бидэнд өөр илүү үйлдэл огт хэрэггүй гэдгийг уншигч Та бүхэндээ анхааруулж байна.
Сэтгэгдэл
Иргэн [66.181.191.32] 2023-09-22 14:19:50
Иргэн та машин барьж баыгаа бол анхааралтай яв !!!!!!!! Утасаа бол - сохороор машин бүү барь !!!!!!!! 76 д ямар рамаатай таны болгоомгүй явдал !!!!!! 76 г одоо - Эрүүлээр зайлуулна !!!!!!!!
Иргэн [202.55.188.42] 2023-09-22 12:56:26
Согтуурсан үедээ жолоо барьж осол гаргасан гэлгүй машин барьсан л бол хатуу арга хэмжээ авч машиныг хураөх,өндөр торгуул тавих хэрэгтэй. Ганц 2 сая төг чинь мөнгөтөнгүүдэд цочироо өгөхгүй байна хууль дүрмээ өөрчлөхгүй бол болохгүй байгааг УИХ-н 76 балай хэн нь ч харахгүй байна АНХААРААЧ
Зочин [203.98.76.249] 2023-09-22 13:48:44
76-д бол найдах ч хэрэггүй. 76 өөрсдөө мөнхийн согтуу мансууралтай байдаг хүмүүс