Явган хүний замыг сайжруулж, байгалийн чулуугаар хийхэд 45 тэрбум төгрөг зарцуулна

Aдмин / Нийгэм

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-д өргөн барьсан. Тодруулбал, метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр төсөвт тодотгол хийхээр төлөвлөөд байна. Өнөөдөр энэ асуудлаар НИТХ хуралдсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-Иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх буюу явган хүний замыг сайжруулах, явган зорчих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай.

Зам өвөл халтиргаатай, зун ус тогтдог зэрэг нь Улаанбаатар хотод явган зорчиход хүндрэлтэй байдаг. Иймд явган хүний замыг сайжруулж, иргэдийн хэрэгцээнд нийцүүлэх, эдэлгээ, чанар, насжилтыг уртасгахын тулд байгалийн чулуун хийцлэлтэй болгох юм.

Монголд чулуун орд олон, энэ чиглэлийн 20-иод аж ахуйн нэгж байна. Тиймээс валютыг Хятад руу урсгах бус, дотооддоо үлдээхийг зорьж, дотоодын чулуун хийцлэлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих ажлыг бодлогын хүрээнд авч үзэж буй юм.

Энэ хүрээнд явган хүний замыг шинэчилж, сайжруулах нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, гүйцэтгүүлэхээр 45.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Улаанбаатарын ногоон байгууламжийг ч нэмэх зайлшгүй шаардлага байна. Урт цагааны чөлөөлсөн талбайд авто зогсоол, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, тохижуулах хөрөнгийг энэ оны төсөвт тусгасан гэж НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС мэдээлэв.


Сэтгэгдэл

zochin [103.126.107.50] 2024-02-20 15:14:13

халтирч унахгүй цементэн замаа тавих хэрэгтэй. жил болгон гялтгар толигор шаардлага хангахгүй зам хийж мөнгө идэж байх хэрэггүй

Зочин [103.57.95.71] 2024-02-20 13:01:42

Энэ зама метро дүүжин тээврээ болио бөөн мөнгө иднэүдээ

Зочин [103.57.95.71] 2024-02-20 13:00:21

Зүгээр л өөйж байвал яасын болоо өвөл цас орохоор хальтарнаа ялгаагүй бүүр гөлийдгийн манайх байгалийн чулуугаар хийсэн замтай айл

Зочин [66.181.178.184] 2024-02-20 11:56:34

Би чадна -ын хүмүүсээр хямд хийлгээд, илүү мөнгийг нь идээд байдаг хүмүүс их бий дээ. Чанартай, их гоё хийлгээрэй. Бохир заваан хүмүүс сүрмээр гоё болгоорой

Зочин [66.181.178.184] 2024-02-20 11:53:53

Тэгж хийхдээ ядарсан, хямд хийдэг, баахан дэгэн догонтой, шороо нь энэ тэрүүгээрээ гоожсон муухай юм хийв дээ. Гадны өндөр хөгжилтэй орнууд шиг хийгээрэй манай улс арай хөтэрхий их сул шороотой юмаа. Гудамж нь ч, хүмүүс нь ч тоос манаргаад л сааралтаад байх юм

Зочин [66.181.169.116] 2024-02-20 11:47:33

Ер нь юм юмнаас идэх уух санаагаа авчих юм аа.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.