Нийслэлийн 1230 км хатуу хучилттай замын 200 хүрэхгүй км зам ус зайлуулах шугамтай

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хот нийт 1230км хатуу хучилттай замтай. Үүнээс 200 хүрэхгүй км замд ус зайлуулах шугам барьсан ч нэгдсэн төлөвлөлтгүй өнөөг хүрсэн.

Улаанбаатарын авто замын ус зайлуулах шугам сүлжээ, үерийн барилга байгууламжийг бүрэн хэмжээнд байгуулах ажлыг Дэлхийн банкны төслөөр хэрэгжүүлэх хүсэлтээ нийслэлийн удирдлагууд тавьжээ. Энэ төсөл хэрэгжиж эхлэх хүртэл нийт 20 байршилд ус тогтохгүй болгох зургийн ажилд орсон. Энэ ажлыг энэ жил гүйцэтгэнэ гэж хотын дарга Х.Нямбаатар мэдээлэв.

Энэ өвөл цас их орсон тул хотын төв болон захаар шар усны үерийн ус бууж, авто зам дагуу ус ихээр тогтож, замын чанарт нөлөөлж байна.

Сэтгэгдэл

Зочин [66.181.191.17] 2024-04-03 19:02:44

Хаамаг зам шар усанд идэгдээд эвдрээд дууслаа

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.