Сүхбаатарын талбайг тусгай зориулалтын машинаар цэвэрлэж, хөшөө дурсгалыг угаажээ

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулах шийдвэр гарсан.

Цэвэрлэгээний ажлын хүрээнд өнөөдөр Сүхбаатарын талбайг зам цэвэрлэгээний тусгай зориулалтын шүүртэй машин болон бороожуулагч машинаар цэвэрлэж, хөшөө дурсгалыг угаажээ.

Бүх нийтийн цэвэрлэгээний нэгдсэн их цэвэрлэгээг ирэх долоо хоногийн Пүрэв, Баасан, Бямба гарагт зохион байгуулна.

Цэвэрлэгээнд нийслэлийн есөн дүүрэг, нийслэл, дүүргийн харьяа байгууллагууд, хороод, аж ахуйн нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоо, иргэд өргөнөөр оролцож гадна орчныхоо 50 метр хүртэлх зам талбай, хог хаягдлыг цэвэрлэх, барилгын хана, гадна талбайг угааж цэвэрлэн цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхийг уриаллаа.

Хаврын их цэвэрлэгээний үеэр хийгдэж ажлууд:

  • Байгууллага, аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, угааж чийгшүүлэх, байгууллагынхаа хайс хашлага, автобусны буудал, нүхэн болон гүүрэн гарц, хогийн сав гадна фасад, хаяг, үүд хэсгийг угааж өнгө үзэмжийг сэргээх
  • Гудамж, зам талбайн хог хаягдал, ногоон байгууламжийн шар өвс, хатсан шарилж ургамлыг цэвэрлэж ачуулах
  • Айл өрх, аж ахуй нэгж байгууллагын хог хаягдлын ачилтыг эрчимжүүлэх
  • Гудамж талбайн үүсмэл хогийн цэгүүдийг ачиж цэвэрлэх
  • Сандал, хогийн сав, хайс хашлага, замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн шон, хөшөө баримлыг угаах, засварлах
  • Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах, өнгө үзэмжийг сэргээж засварлах ажлуудыг гүйцэтгэнэ.

Эх сурвалж: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.112] 2024-04-06 09:55:57

Сайн бна. 21-р зуунд алийн болгон шалны алчуур, хогийн шүүртэй нөцолдох вэ???Томоохон дэлгүүр худалдааны төвийн шалыг угаадаг машиныг олноор оруулж ирээсэй! Байрны авто зогсоол гэж бохирын туйл болсон газар бнаа. 7 хоног тутатам 30- 50000 төгрөгөөр угаалгаж бгаа нь бидэнд их дарамт болох юм.СӨХ гэж мөнгө нэхсэн хогий нь шүүрдэрээс цаашгүй газар… Ашиглалтанд ороод4 жил болж байгаа Саруул хотхоны зогсоолыг яах вэ? /БЗД/ 36- р хороо…

Зочин [203.98.76.249] 2024-04-04 10:39:46

хулгайч дээрэмчин хүчиндэгчидээ хамгаалж байдаг улс монгол юм даа. өөрчилөх үү?

Зочин [139.5.217.111] 2024-04-03 23:42:05

Хороо,дүүргийнхэн сайн зохион байгуулж гэр хорооллын гудамж талбайг цэвэрлүүлэх,хяналт тавьж шаардаж ажиллах байлгүй дээ, нүхэн жорлонгуудаа ариутгахаа мартав

Зочин [66.181.186.147] 2024-04-03 20:43:56

Манай улаанхуаранг цэвэрлээд өгөөч.

Зочин [42.48.4.27] 2024-04-04 00:12:15

ooroo garaad tseverle. busdiigaa ulgerlen manlaila. hen ch tanai Ulaan huarang chin ochij tseverlehgui

Ккк [66.181.188.99] 2024-04-03 19:15:29

Зүгээр үүрэгт ажлаа хийж бай

Зочин [103.212.118.35] 2024-04-03 19:06:02

тэгээд бусад газарууд нь яах юи

Зочин [202.126.90.157] 2024-04-04 09:40:38

oorsdoo garaad tseverle l@l@&uudaa


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.