“Дашваанжил” ХХК ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалыг хийлгээгүй зэрэг зөрчил илэрчээ

Aдмин / Нийгэм

Дүнжингаравын уулзварт болсон осолтой холбогдуулан хийсэн шалгалтын дүнг танилцууллаа.

“Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр энэ оны нэгдүгээр сарын 23-нд гарсан осолтой холбогдуулан ХНХЯ, УУХҮЯ, ЗТХЯ хамтран “Дашваанжил” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Тус компанид сүүлийн таван жилийн хугацаанд хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр шалгалт хийгдээгүй.

“Дашваанжил” ХХК нь нийт 518 ажилтантай, 63 салбар нэгжтэй, Улаанбаатар хот болон 21 аймаг, 30 суманд ОХУ-аас шингэрүүлсэн хийн түлшийг импортолж, хүргэдэг. Шалгалтаар хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журмаа боловсруулаагүй, цалин хөлсний журам баталж, мөрдүүлээгүй, хөдөлмөрийн норм, норматив баталж, мөрдүүлээгүй зэрэг багагүй зөрчил илэрсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [59.153.87.30] 2024-04-06 20:36:28

Энэ бол байгуулгын асуудал нь байна. Гол нь энэ их галын үед амь насаа алдсан, гэр оронгүй болсон, хөдөлмөрийн чадваргүй болсон нэг үгээр бол хохирсон иргэдийн асуудалыг яаж шийдэж туслах нь гол биш үү?

Зочин [202.126.90.129] 2024-04-06 18:20:23

Татвар багаар төлдөг ажилтнуудынхаа НДШ, ЭМД ыг төлдөггүй эсвэл маш багаар төлдөг компаниуд олон гар дээрээ бэлэн мөнгө авч цалинждаг ч байдаг

ЗОЧИН [103.212.119.62] 2024-04-06 14:04:23

ОСЛЫН ГОЛ ШАЛТГААН ГАЛ ЭХЭЛЖ ХААНААС, ЯМАР ШАЛТГААНААР ГАРСНЫГ ТОГТООХ НЬ ХАМГИЙН ГОЛ НЬ ЮМ. ГЭТЭЛ ГАЛ ГАЗ АСГАРСНЫ ДАРАА ЁМКОСТНЫ ДЭРГЭДЭЭС ГАРААГҮЙ, БҮР ЦААНА ЗОГССОН 3-4 МАШИНЫ ДЭРГЭДЭЭС, ХҮМҮҮС НЬ БУУГААД ЯВЖ БАЙХ ҮЕД ГАЛ ГАРЧ ЁМКОСТРУУ ИРЖ БУЙ НЬ ВИДЕОГООР ХӨДӨЛШГҮЙ НОТЛОГДОЖ БАЙГАА. ДАШВААНЖИЛ-ГАЗ ХХК-ийн ГАЗТАЙ МАШИН ЯМАР НЭГ ШАЛТГААНААР ЖИЖИГ ТЭРЭГТЭЙ ШҮРГЭЛЦСЭНЭЭС ГАЗ АСГАРЧ ЭХЭЛСЭН НЬ ХӨДӨЛШГҮЙГЭЭР НОТЛОГДОЖ БАЙГАА. ЭНД ЯАГААД МАШИНУУД ШҮРГЭЛЦСЭН ШАЛТГААНЫГ, ХЭН НЬ БУРУУТАЙГ ЗААВАЛ ҮНЭН ЗӨВ ТОГТООХ ЁСТОЙ, ГЭВЧ ЁМКОСТНООС ГАЗ АСГАРАХ ҮЕД ТЭНДЭЭС ГАЛ ЭХЭЛЖ ГАРААГҮЙ. ТЭГЭХЭЭР ДАШВААНЖИЛ-ГАЗ ХХК-ийн МАШИНААС ГАЗ АСГАРСАН Ч ЭНЭ КОМПАНИЙН МАШИН, ХҮМҮҮС ЭХЭЛЖ ГАЛ ТАВИАГҮЙ УЧРААС ГАЛЫН ХОХИРЛЫГ ЭНЭ КОМПАНИ ХҮЛЭЭХ ҮНДЭСЛЭЛ ҮГҮЙ БАЙНА. ХАРИН АСГАРСАН ГАЗ, ШАТСАН МАШИНЫХАА ХОХИРЛЫГ БОЛ ЭНЭ КОМПАНИ ХҮЛЭЭНЭ.

Зочин [103.57.94.156] 2024-04-06 13:44:09

Цалингаа ч харин цагтаа өгдөггүй нь үнэн шүү

зочин [202.70.37.20] 2024-04-05 12:01:50

ккк, пааа, асар том зөрчил илэрүүлсэн байна. 5 жил шалгалт ороогүй нь комдани буруу юм байх даа ккк

Яамдад анхааруулах зүйл нь ойлгомжтой юм биш үү? [66.181.184.209] 2024-04-04 20:25:27

Даатгал хийгээгүй нь замын зөрлөг дээр машин дэлбэрэхэд яаж НӨЛӨӨЛСӨН юм бэ? Дордсон компанийг манайхан тавлах гэж ядачих юмаа. Ослын шууд шалтгааныг тогтоож хохирогсодын зовлонг яаж НИМГЭЛЭХИЙГ тэргүүн ээлжинд шийдэх хэрэгтэй ш дээ, 3 яам аа.

Зочин [49.0.139.251] 2024-04-04 21:40:34

Тийм шүү


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.