Энэ онд 121 байршилд 1500 гаруй гарааш буулгана

Aдмин / Нийгэм

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд зөвшөөрөлгүй барьсан 15 гараашийг буулган, газар чөлөөлж байна. Энэ онд тус дүүргийн есөн байршилд 63 гарааш, 27 байршилд 1737 метр хашаа хайс чөлөөлөх аж. Харин нийслэлийн хэмжээнд 121 байршилд 1500 гаруй гарааш, 15,000 метр хашаа хайс буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн, тохижуулах юм.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар:

-2021 оноос хойш зөвшөөрөлгүй гараашуудыг буулгах мэдэгдлийг эзэмшигчдэд нь хүргүүлж эхэлсэн. Энэ онд гэхэд 1, 2 дугаар сард хүргүүлсэн. Зөвшөөрөлтэй гараашуудыг чөлөөлөхдөө эзэмшигчидтэй зөвшилцөж, нөхөн олговор олгодог. Чөлөөлсөн байршилд Хот байгуулалт, хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар баталсны дараа ямар тохижилт хийх нь шийдэгдэнэ.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

-Стандартын шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа хайс буулгах ажлыг энэ онд эрчимжүүлнэ. Газрыг хууль бусаар ашиглаж, хашаа хайс, барилга байгууламж барьвал хуулийн дагуу мэдэгдэл өгч, албадан буулгах хүртэл арга хэмжээ аван, гарсан зардлыг хуулийн дагуу буруутай этгээдээр төлүүлнэ. Байгууламж барьсны дараа зөвшөөрлийг нөхөж олгодгийг зогсооно. Хашаа хайс, гараашийг буулгаж, орц гарц, зай талбайг нэмэгдүүлснээр гэмт хэрэг, зөрчлийн тоо ч мөн буурдаг. Чөлөөлсөн талбайг иргэдийн санал хүсэлтээр тохижуулж, ихэвчлэн ногоон байгууламж байгуулж байгаа хэмээлээ.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах хүрээнд 2020 оноос хойш 8500 гаруй гарааш, 2021 оноос хойш 87 км хашаа хайсыг буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн, орц гарцыг нэмэгдүүлж, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол зэргээр тохижуулсан юм.


Сэтгэгдэл

Иргэн [139.5.219.215] 2024-04-07 19:50:24

Нийт эвдэн сүйтгэсэн гаражийн тоог,үнийн дүнг нь гаргаж ядарсан иргэдийн хувийн өмчид бүдүүлгээр халдаж эвдэн сүйтгэж байгаа эрх мэдэлтнүүдийг эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж арга хэмжээ авах хэрэгтэй байна. Хувийн өмч хуулиар хамгаалагдсан. Эсвэл энэ коммунистууд хувийн өмчийг хурааж устгаад хуарангийн коммунизмаа байгуулах гэж байгаагаа мэдэгдэх хэрэгтэй байна.

зөвшөөрөлгүй барьсан дэлгүүр байна [103.212.117.177] 2024-04-07 16:28:13

БГД-14 хороо, 18 -р байРНЫ НЭГДҮГЭЭР ОРЦЫН ДЭРГЭД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ, ӨНДӨР ХҮЧДЭЛ ДЭЭР БАРЬСАН НЭГ ДАВХАР ДЭЛГҮҮРҮҮД БАЙНА. Яагаад дүүрэгээс буулгагүй байгааг мэдэхгүй юм. ЭНЭ дэлгүүрүүдийг буулгаж өгнө үү? Оршин суугчид машины зогсоолтой болмоор байна

Иргэн [66.181.190.244] 2024-04-06 14:06:37

Граш буулгаад - оронд юм хийж тал хагас дутуу орихоод өвөлжиллөө !!!!!одоо олигтойхан гүйцэд хийвэл хийгээд - Хийж чадөхгүй бол хойрын хооронд дүр эсгэхээ хэзээ болих вэ ?????нил хогийн сав!!!!!!!! Зам тавсан ч тал ,талбай ч тал бүх зүйлийг тал хийсээр бүгд тал болжээ Зайлуул !!!!!!@!!!

medeelel [202.126.91.224] 2024-04-05 21:32:30

Баян гол дүүргийн 1рхороо барсын ар талын граш. хуучин байшингуудыг буулгаж граш зогсоол байгуулагүй болжинхэн замбараагаа алдаж яг төв зам дагуу хог хийсч машины түгжрэл архичид дүүрсэн газрыг яаралтай цэгцэлж өгнө үү

Tulfa [202.126.91.142] 2024-04-05 14:30:38

Энэ ажлыг 100% дэмжиж байна. Зарим аж ахуйн нэгж хашаа барисан байна лээ.

Зочин [124.158.122.51] 2024-04-05 12:01:33

хотоор дүүрэн малын хашаа . буулга буулга

Л БАЯР [103.57.95.167] 2024-04-05 11:04:42

ГРАЖНУУДААС ГАДНА ХАШААНУУДАА БУУЛГААЧ. ХОТЫН ТӨВӨӨР ДҮҮРЭН ТӨМӨР БЕТОН ХАШААТАЙ БАЙШИНГУУД ЭД НАР ЧИНЬ ХОТЫН ЗАМ ТАЛБАЙГ БӨГЛӨЖ ХААГААД БАЙНА Ш ДЭЭ. ЭД НАРЫГ БОЛОХООР БУУЛГАХГҮЙ БАЙГАА ШАЛТГААН НЬ НӨГӨӨ Л ӨӨРСДИЙН ЧИНЬ ЭРХ АШИГ, ӨӨРСДИЙН ЧИНЬ ХАШАА БОЛЧИХООД БАЙНА УУ:. ГРАЖ БОЛ ЭНГИЙН АРДУУДЫНХ БОЛОХООР ДЭЭРЭЛХЭЖ БОЛНО Л ДОО


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.