АЛИВАА ХҮЧИРХИЙЛЭЛ ХУУЛЬ, ШҮҮХЭЭР БУС НИЙГМЭЭР ШҮҮГДДЭГ БОЛСОН НЬ ЗЭРЛЭГШИЛ ГАЗАР АВСНЫХ

Aдмин / Нийгэм

13 настай охиныг цагдаагийн албан хаагчид хүчирхийлсэн гэх хэрэг, СУИС-ын курс хоорондын ялгаа буюу дээрэлхэлт, дарамт хүчирхийллийн, олон жил хүчирхийлэлд өртсөнөө дөнгөж өчигдөрхөн мэдэгдэж нийгэмд сенсац үүсгээд буй дуучин Мишээлийн мэдэгдэл гэх мэтчилэн олон нийтийн дунд шуугиан тариад буй олон эрүүгийн шинжтэй гэмээр хэргүүд ойрын хоёр гурван өдөр хэлэлцэгдэж байна. Хууль шүүхийн байгууллагын хүрээнд бус нийгэмд ил гарч, нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар уг асуудал хөөргөдөв.

Хүчирхийлэлд өртөгсөд тэр даруй асуудлыг зохих байгууллагуудад хандан хохирлоо барагдуулалгүй нэлээд хожуу зарим нь шүгэл үлээх хэлбэрээр асуудал сөхөгдөж байгаа нь олон хүчин зүйлийн шалтгаантай байж болох юм. Хүчирхийлэгч этгээд нийгэмд нөлөөтэй байгууллагын төлөөлөл эсвэл олны танил байгаа эдгээр гурван тохиолдол нь далд хүчирхийллийн тэр дороо ил болдоггүй нэг учир шалтгааныг өгүүлэх шиг.

Өрнөж буй асуудлыг хөөвөл дуучин И. Мишээл өөрийн фейсбүүк хуудсандаа “…Ц.Сарнай( Sweetymotion хамтлагийн дуучин) Б.Чинбат( МУГЗ) гэх хүмүүстэй 7,8 жилийн амьдралаа үрээд, сэтгэл санаа, мөнгө төгрөгөөрөө хохироод эцэст нь хамтран ажиллахаа больсон…” тухайгаа тодорхой бичиж үлдээсэн ба 9 цагийн өмнөх уг мэдэгдэлд Сарнай, Чинбат нарын зүгээс одоо болтол хариу тайлбар гаргаагүй байна. СУИС-ын оюутан байсан гэх Khandma Khandma гэх хаягаас Б.Мишээл, Жүжигчин Б.Мишээл, Б.Номин, Т.Бадамжав нар СУИС-ийн оюутан байх үедээ доод дамжааны дүү нараа дээрэлхэж, сургуулийн хүчирхийлэл үйлддэг байсан талаар “... хамрыг нь хугартал цохисон, 100 төгрөг өгч архинд гүйлгэдэг байсан, сургуулиас өөрийн хүсэлтээр гар гэж дарамталсан байсан” гэх зэргээр бичжээ.

Жүжигчин Б.Мишээл: СУИС-ийн бүх оюутан тэр дэгийг үзэх үедээ үздэг. Би бол энийг ямар нэгэн сенсац дарах гэж гаргасан зохион байгуулалттай худал мэдээлэл гэж бодож байна гэх тайлбарыг гаргаад байгаа нь олон нийтийн дунд “хүчирхийлэл үйлддэг байснаа баталлаа” гэх хардлагыг лавшрууллаа.

Харин цагдаагийн албан хаагчид бэлгийн хүчирхийлэл үйлдсэн талаарх мэдээлэлд ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны дарга Н.Мишигдорж: Хэрэв алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол өмгөөлж, хамгаалах ёс зүй цагдаагийн байгууллагад байхгүй. гэж мэдэгдэв. Улмаар гэмт этгээдүүдийг баривчлахаар бүрэлдэхүүн гарчээ. Эдгээр асуудлуудаас харвал нийгмийн түүчээ бүлгийн төлөөлөл гэж хэлж болох хүмүүсээс ийнхүү балмад үйлдлүүдийн үнэн бодит байдал тогтоогдох н цаг хугацааны асуудал. Харин нийгмийн зэрлэгшилд хүргэж буй суурь шалтгаануудтай хэрхэн тэмцэхийг харьяа байгууллагууд анхаарч ажиллаасай.


Сэтгэгдэл

Зочин [203.23.199.190] 2024-04-08 09:20:16

Ширэнгийн хуулиар нэгнээ шийтгэдэг болохнээ. Жинхэнэ ул болж байгаагийн илрэл

Зочин [66.181.160.80] 2024-04-07 11:50:54

Ямар нэгэн зөрчилийг шүүх цагдаа шийдвэрлэх гүй удах мөнгөтэй танилтай хүнд үйлчлэх энгийн иргэдийг чирэгдүүлж хохироох нь их бодоод бна

Зочин [66.181.161.255] 2024-04-06 20:00:02

Угаасаа л зэрлэгүүдштээ кккк, тэр нь шулуухан биз.

зочин [43.228.129.40] 2024-04-06 09:57:47

13 настай охин хүчиндсэн Сэлэнгийн 3 цагдаа арай юмаа шоронд нь шууд хий юугын хүлээх вэ

Зочин [103.57.95.204] 2024-04-05 14:59:06

Феодаль

Зочин [66.181.178.241] 2024-04-05 12:18:16

Яагаад 7 жил дээрэлхүүлээд л суугаад байсан юм бол барьж хорьсон юм болов уу рүмүүс дээрэлхээд баыхал 7 сар биш бүр 7 жил зүгээр байгаад байсан юм бол ёстой үнэмших арга алга

Зочин [103.212.118.90] 2024-04-05 10:38:59

Сошиал медиа бол ямар ч хяналтгүй хүн бүрт нээлттэй учраас сошиал медиаг муу хүмүүс ч хэрэглэж байгаа учраас сошиал медиагийн мэдээ мэдээлэл бүхэнд итгэхгүй сошиал медиагаар хүнтэй танилцахгүй байцгаа мангар мояа нараа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.