Түгжрэл, утаа, халтиргаа, хулгайгаа шийдээгүй Улаанбаатар хотод хэзээ шинэчлэл хийгдэх вэ?

Aдмин / Нийгэм

400 тэрбумыг утаа арилгахад зарцуулсан ч өвөлдөө цээж таглам нүүгэлтсэн хар утаанд төөрөх шахна. Жил бүр нийслэлийн төсөвт 500 гаруй тэрбум төгрөг төвлөрөх өөр баталдаг ч хотын гудамж талбай өвөлдөө халтиргаатай зундаа ус, шавартай хэвээр. Замын бордюр хуулж буцааж угсрах ажил хэн нэгэн даргын ашигтай бизнес болтлоо авлигад идэгджээ. Бордюр солих ажлаас гадна үүний төсөв анхаарал татаж буй. Энэ жил л гэхэд нийт 35 тэрбум төгрөгийг замын хашлага, явган хүн, дугуйн замд төсөвлөжээ.

Дээрх ажлын төсөв, мөнгөтэй холбоотой тодруулгыг Улаанбаатар хотын захирагчийн албаны дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүний мэдээллээр 35 тэрбум төгрөгөөр дээрх ажлыг гүйцэтгэж засвар, шинэчлэлт хийнэ.

Тухайлбал, Их тойруу, Бага тойруу, Олимпын гудамж тэргүүтэй байршлуудад дугуйн болон явган хүний зам засвар, замын хашлага солих ажлыг гүйцэтгэнэ. Зуны хугацаанд бүрэн хийж дуусна гэв.

Яаралтай шийдэх өчнөөн асуудалд байхад төвийн замуудын хашлага солих нь нэг түрүүний чухалд тооцогдох нь зөв үү? Гэх мэтээр жижиг асуудалд том төсөв тавьж улсын мөнгийг үргүй зарцуулдаг нийслэл хотод утааны 400, ногоон автобусны 300 тэрбум төгрөгийн авилгал шийдвэрлэгдээгүй хэвээр л. Ийнхүү зөвхөн сүүлийн 2-3 жилд нийслэлд их наядаар шахуу төсв


Сэтгэгдэл

Хэзээ ч хийгдэхгүй [91.186.77.117] 2024-06-07 17:19:31

Хэзээ ч хийгдэхгүй! Хийвэл хулгайч нарын орлого бүх шатандаа тасарна. Ард түмэн тэнэг, ядуу, гуйлгачин, ядуу сэтгэлгээтэй, өлөн байх нь хулгайч нарт ашигтай.

Хотын замыг соль . [139.5.218.32] 2024-06-07 13:10:45

Улаанбаатар хотын автобусны буудлаас хаашаа хаашаагаа 100 200 метрт байгаа Энэ муу гялгар пилтаг солиоч ээ . Өвөл одоо дахиад л болноо . Өдөрт 500 500 хүн халтирч бэртэж байнаа . Энэ одоо хэнд ч хамаагүй юуу . Манай бөхчүүд 7 хоногт 3 4 барилдаан болж Алтан цомд барилдаж 200 100 80 70 сая төгрөг авна . Энэ олон дуучид өдөр бүр тоглолт хийнэ . Энэ олны танил Бяцхаан Од Одууд маань бүгд нийлээд хандив өргөөд Энэ муу хотын халтирдаг гялгар пилтаг солиод өгвөл Бөх барилдаж Дуучид дуулсанаас л илүү их хэрэгтэй дээ .

Гэгээлэлэг ирээдүй Улаанбаатарт харагдахгүй байна. [66.181.160.1] 2024-06-07 09:25:23

Хотын техникийн дэд бүтцийн асуудал, оршин суугчдын тооны хязгаарлалтын асуудал, нийслэлийн зориулалт, чиг үүргийн асуудлыг 1990-д онд иж бүрнээр нь шийдэж ЧАДААГҮЙ үл хөдлөх хөрөнгийг "хөгжүүлчихсэн" УЧИР одоо тэрхүү зөрчлүүдийг бүрэн арилгаж ЧАДАХГҮЙ. Алхам бүр дээр тэр нь СААД болно. "Эрлийн" Эрдэнэбатын Хан-Уул дүүрэг дэх газрыг сая хурааж авч зам тавьсан шиг юм хаа сайгүй л болно. Иймд Улаанбаатар ойрын 20 жилийн дотор шинээр цахилгаан станц ашиглалтад оруулж БАРАХГҮЙ, замын түгжрэлээ арилгаж ДӨНГӨХГҮЙ, илүүдэл хүн амаасаа САЛАХГҮЙ утаандаа амьсгаадаад л сууж байнадоо.

Зочин [31.32.212.183] 2024-06-06 19:00:00

Yag Oyunerdene sig sydraga zaluus enyyniig siidne,ydahgyi dee!!harin ch neg itgeltei baigaa suu!!!!!!!!!!!

Зочин [202.9.46.228] 2024-06-06 13:37:35

Үхлийн хөндий болсон хот руу амьдрахаар ирэх хэрэггүй. Тэр эрүүл агаартай хөдөөнөө амьдар.

Зочин [176.189.88.83] 2024-06-06 15:32:04

Санал нэг бна

Зочин [202.179.26.109] 2024-06-06 12:23:10

Хэзээ ч хийгдэхгүй. Эхлээд насанд хүрсэн хүнв бүр хотын татвар гэж тусгайлж жил бүр дор хаяж 500,000 төг өг. Эхлээд сарвай, дараа нь юмаа нэх. Яг хэний мөнгөөр юу хийлгэх гээд нэхэээд байгаа юм? Уул уурхайн компаниудаас сордог татвар чинь хэдэн зуун мянган группт орчихоод алцайж суугаа хүмүүси чинв тараагдаад дуусдаг. Өөрсдийн чинь амьдарч байгаа газар биз дээ? Өөрсдөө сайхан болгооч. Хэнд найдаад байгаа юм?

Зочин [103.212.116.201] 2024-06-06 10:35:17

Түгжрэл, утаа нь иргэдээс 100% хамаарах юм шүүдээ даагч иргэд хариуцлагагүй юу дуртайгаа хийдэг дураараа сахилгагүйгээр энэ бүгд бий болж байгааг хаахаа наа хүлээн зөвшөөрөх ёстрй түүнээс МАН засаг төр нийслэл утаа гаргаад, түгжрүүлээд байгаа юм биш шүү нөхөд өөө!!!!!!!

Зочин [176.189.88.83] 2024-06-06 15:31:22

Яг үнэн,бурууг бусдаас хайсан хувиа хичээсэн нөхдүүд буруутай.

Зочин [202.126.89.183] 2024-06-06 10:49:58

ard irged hamaagui, udirdaj baigaa tor shuud hamaaraltai shuu


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.