487 нэгж талбарын 21 га газрыг чөлөөлөхөд бэлэн болжээ

Aдмин / Нийгэм

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Энэ хүрээнд 487 нэгж талбарын 21 га газрыг чөлөөлөхөд бэлэн болжээ.

Тодруулбал төслийн хүрээнд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж, зөвшилцсөн иргэдийн нөхөх олговрыг өнгөрсөн долоо хоногоос олгож эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтөд өртөж буй 2.206 нэгж талбарын 662 иргэн хөрөнгийн үнэлгээг зөвшөөрч, гэрээ байгуулаад байна.

Иймд эхний ээлжид гэрээ байгуулсан 487 иргэний нөхөх олговрыг олгож, 209.544 м.кв буюу нийт 21 га газрыг чөлөөлөхөд бэлэн болсон бол 175 иргэний нөхөх олговрын мөнгийг шилжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн орон сууцны корпораци


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.88.186] 2024-06-07 09:29:35

ЭНЭ ХЭСГИЙГ ЧӨЛӨӨЛӨӨД ХУРДАН БАЙР БАРИАД АШИГЛАЛТАНД ОРУУЛВАЛ ДАРААГИЙНХ НЬ АСУУДАЛГҮЙ БОЛООД ЯВНА ШҮҮ ХУРДАН ОЙЛГОЛЦООД ЧӨЛӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ ИНГЭЖ БАЙЖ УТААНААС САЛНА ШҮҮ

Батхишиг [66.181.161.35] 2024-06-06 21:15:46

Схд иин 10-р хороо их хурлын батласан тогтоолдорсон одоо болтол чмар чимээгүи баина яагаад ингээд баигаа юм бэ бүхнииг Нямбаата мэддэг болчихсон юм уу үгүи бол энэ талаар хариулаачГовьсаихаан минии бодлоор их хурлын тогтоол хэрэгжих биелэгдэх учиртаи гэтэл Нямбаатар дарга гэр хороололын дахин төлөвлөлтииг бүхэлд нь зогсооно гэж мэдэгдсэн их хурлаасаа илүү эрх мэдэлтэи дарга гэж бас баинаа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.