Мазаалайн тоо толгой сүүлийн үеийн судалгаагаар өсөлттэй гарч, 50-аас цөөнгүй байгааг тогтоожээ

Aдмин / Нийгэм

Эрдэнэ Монгол “Save Mazaalai” хөтөлбөрийн хүрээнд Хүрээлэн төслийн баг Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг, Говийн их дархан цаазат газарт том, жижиг хоёр мазаалайг энэ 5-р сард хальсанд буулгажээ.

Судлаачид сүүлийн үеийн техник технологийн хөгжлийн тусламжтайгаар сансрын дохиололтой хүзүүвч ашиглаж мазаалайн шилжилт хөдөлгөөнийг ажиглах, хянах боломжтой болсон. Мөн эдгээр болон холбогдох бусад судалгаануудын дүнгээр өмнө нь ердөө 20 гаруйхан гэж үздэг байсан мазаалайн тоо толгой өсөлттэй гарч, 50-иас цөөнгүй гэж үзэх болсон байна.

Мазаалай нь холимог идэштэй, нэн ховор амьтан бөгөөд цаг уурын эрс тэс нөхцөлд, хүний хөлөөс ихээхэн хол, дархан цаазат газрын гүнд нутагладаг онцлогтой.

Мазаалайн талаар иргэд олон нийтэд зөв, бодитой мэдээлэл олгох зорилгоор, Мазаалай хамгаалах үндэсний жилийн хүрээнд Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа болон Эрдэнэ Монгол компанийн “Save Mazaalai” төслийн дэмжлэгээр Хүрээлэн төсөл, Сентрал телевиз хамтран Алтайн өвөр говиос баримтат нэвтрүүлгүүдийг бэлдэж, үзэгчдэд хүргэх юм байна.

Мөн олон нийтэд хандсан танин мэдэхүйн нөлөөллийн ажлууд хийгдэх аж.

зураг

Гэрэл зургийг: Хүрээлэн төсөл, У.Ганбаяр

зураг


Сэтгэгдэл

Zochin [103.212.117.168] 2024-06-07 06:58:06

Ingej usguhgvi ee...hulsnii baawgai vrjvvlj usgusun shig l tsogts argaar vrjvvleh baih

Зочин [31.32.212.183] 2024-06-06 19:07:26

eselttei bys?....baih aa...enyynig chini bas aldag gee biz dee!!er ni baigaliin ene amitadiig aldag hymyysiig syyd sorond horih heregtei suu!!!tegj baij ene amitanii yas amarna...............

зочин [66.181.160.62] 2024-06-06 13:57:42

Эрдэнэ Монгол Багабандийн охины ажилладаг компани биш биздээ.мөн бол өсөлттэй тоо хэлж ард түмний тархийг угааж тайвшруулах бодлого явуулж байгаа шүү.өссөн ч гэсэн 50 гаранхан шүү.Мазаалайн тархсан нутаг болон ойр хавь тодорхой зайны газ нутгийг дархан цаазтай болгох хэрэгтэй


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.