“ШИНЭ ФЕОДАЛИЗМ ҮНЭРТҮҮЛСЭН МАН-ЫН ИХЭМСЭГ ДЭЭРЭНГҮЙ УУЛЗАЛТУУД” ГЭВ

Aдмин / Улстөр

УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхлээд 3 хонолоо. Бүсчилсэн сонгуулийн сурталчилгааны нээлт аймгийн төвүүдэд эхлэхэд төв талбайд мэргэжлийн дуу оруулагч, хөтлөгчдийн хоолойгоор МАН-ын коммунизмыг сурталчилсан өнгө аястай ухуулгыг хүнгэнүүлж, араас нь рекламын хоолойгоор авлигачдад хариуцлага тооцож ард түмэн ялна гэх утгатай зүйл сурталдана. Гэтэл “ард түмэн ялна” гэх уриатай энэ удаагийн сонгуульд орж буй эрх баригч нам хүчээ нэгтгээд үнэмлэхүй олонхоор сүүлийн 8 жил засаглалаа Үндсэн хуулийг зөрчиж ард түмний эрхэнд халдсан хэд хэдэн үйлдлийг хийжээ.

Монголд хүний эрх эрх чөлөө боомилогдож хэвлэл мэдээллийн хэрэгслийг ч чөлөөтэй мэдээ мэдээллүүд бэлтгэн нийтлэхэд төрийн зүгээс хааж хязгаарлаж байгааг дотоодод бус гаднын байгууллагууд ч дүгнэлт өгч анхааруулжээ. Монгол Улс энэ оны дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 59.17 оноогоор 90 дүгээрт бичигдсэн байна. 2020 онд 73 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан шүү дээ.

Тэгэхээр энэ бол асар том ухралт. Хэвлэлийн хагас эрх чөлөөтэй хэвээрээ байгаа гэсэн үг. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд ковид цар тахалтай холбоотойгоор хэвлэлийн эрх чөлөөг хаан боогдуулах, олон нийтийн мэдэх эрхийг хязгаарлах хандлага, бодитой зөрчлүүд олон гарсан.

Гэтэл ийнхүү эрх чөлөөний үзэл санаанд хориг тавьж авлигачдад хариуцлага тооцож чадаагүй мөөртлөө ард түмэн хэнийг ялах ёстой болов? Сүүлийн гуравхан өдрийн уулзалтуудын дүр зургаас харвал Ардчилсан намынхан ард түмэнтэй илүү ойр элгэмсэг, эрх баригчид хүйтэн хөндий ихэмсэг дүртэй уулзаж байна. Олон үйлдвэр барьж татвар нэмэхгүй, хөгжлийн үсрэлт авч ирэхээр мөрийн хөтөлбөр дэвшүүлэн 8 жил засагласан эрх баригчид одоо тайлангаа тавьж иргэдтэй уулзах л үлдээд байна.


Сэтгэгдэл

Уншигч [66.181.189.240] 2024-06-20 22:11:35

Монголчууд минь дарангуйлал гээд яриад байх юм тийм юм монголд байхгүй шүү.бид өөрсдөө хуулгүй,дэг журамгүй,бүдүүлэг,хүн чанаргүй,залхуу,боловсролгүй болсон байж засгаас авч байгаа өөрчлөлтийн бодлогыг бүлэглэлүүд жадлан эсэргүүцэж дарангуйлал тогтлоо гэж ард түмнийхээ тархийг угааж байна.монголчууд минь хувирамтгай ,ухаангүй зангаа ороиж чадахгүй бол хөгжих тухай яриад хэрэггүй

Зочин [66.181.180.226] 2024-06-17 10:53:08

Харин ч бодлогоо зөв танилцуулсан уулзалтууд болж байна. АН засаглахаараа МАН-ын эвлүүлж босгосон бүхнийг бусниулж улсын санг хоослоод буудаг биз дээ. Тэгээд ичихгүй дараагийн сонгуульд гарахын тулд бид одоо л жинхэнээсээ ажиллана гээд л донгосдог ш дээ ямар олон түмэн мэдэхгүй биш. Оюун-Эрдэнийн эхлүүлснийг дэмжихэд яав ч буруудахгүй.

Жэнко уриа [122.201.31.188] 2024-06-14 09:44:16

шаасан Хэра баатар МАН гаруудыг удирдаж бга бн даа, хэра ххк 50 данх эзэмшдэг Жэнко 2 нам дэвшээд бга бна даа хүмүүссээ жэнко мафи болжээ

Зочин [24.13.252.130] 2024-06-14 07:57:43

Монгол оронд мөн ч том зодоон болж бна даа. Би мундаг бас сайн хүн бнаа гээд л уйлагнаад дайраад байдаг. Жаран чавганцын үлгэр дуусах л байх л даа.

иргэн [103.10.23.172] 2024-06-13 19:22:22

Хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн ойлгосон шүү төр түмэн нүдтэй ард түмэн мэргэн сонголт хийнээ.Дүр эсгэсэн худлаа ардчилал ярьсан хүмүүс мэдрэгдээд байгаа .Сайхан залуус ч бас байна хүнээ зөв сонгох хэрэгтэй.

Иргэн [66.181.187.30] 2024-06-13 19:11:41

Нэг намын дарангуйлал, түмэн олны минь сонголт мэргэн байгээ

сонгогч [66.181.179.161] 2024-06-13 10:45:07

"Монгол ялна", "Ард түмэн ялна" гэсэн хэнтэй байлдах гээд байгаа урианууд юм бол. Нэг их "байлдаанчид"

Зочин [66.181.189.218] 2024-06-13 10:08:44

Тэгээд элбэгдоржийг сонгохуу? Түрүүчийн удаа ан монголыг дутуу алсан, одоо гарвал дуусгаад Монгол үгүй болох биз

Хариулт [139.5.218.225] 2024-06-16 08:13:18

Элбэгдорж нэр дэвшээгүйг санана уу.Тэнэг сэтгэгдэл бичих юм

Зочин [202.126.92.98] 2024-06-13 09:57:39

Иргэд ухаантай бол энэ удаа МАН-ыг яасан ч сонгохгүй

Z [66.181.183.72] 2024-06-13 13:14:46

Ard tumen uuruu songolgoo hiine shuu

Зочин [66.181.181.108] 2024-06-13 09:09:10

МАН ЭХЛЭЭД ӨНГӨРСӨН 8 ЖИЛД АМЛАСАН АМЛАЛТЫНХАА ГҮЙЦЭТГЭЛИЙГ ГАРГАЖ ТАЙЛАГНААД ДАРАА НЬ ИРЭХ 4 ЖИЛД ЯМАР ХУДАЛ АМЛАЛТ ӨГӨХӨӨРӨӨ ТАРХИ УГААДАА. ӨГӨРСӨН 8 ЖИЛД АМЛАСАН ӨДИЙ ТӨДИЙ ТОМ ЗОРИЛТУУД, АМЛАЛТУУД ЫН БИЕЛЭЛТ БҮГД 0000 ТЭГ ЗААЖ БАЙГАА ШҮҮДЭЭ.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.