Намын жагсаалтыг нийгмийн бүлгийн төлөөллөөр бүрдүүлэх нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл

Aдмин / Улстөр

Энэ удаагийн сонгуульд МАН-ын оруулж ирж байгаа нэр дэвшигчдийн жагсаалтыг нийгмийн бүлгийн төлөөллөөр бүрдүүлнэ гэдэг ойлголт нь ардчилал, төлөөллийн ардчиллын үзэл санаанд харш төдийгүй Үндсэн Хууль зөрчсөн зүйл гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байна. Тухайлбал, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш, профессор Л.Мөнх-Эрдэнэ “Өөрийн багаас бүрдсэн олонхтой болохын тулд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн тоог даруй 50-иар нэмсэн. Түүний баг тойроггүй, олонд танигдаагүй учир тэднийгээ намын жагсаалтаар оруулахаар тооцсон. Багш, эмч, инженерийн төлөөллийг намын жагсаалтад оруулна гэдэг сайхан үгээр халхавчилж байгаа ч үнэндээ энэ нь хөдөөгийн, ядуу, доод, үгээгүй, жинхэнэ ардыг оруулна гэдэг улааны колонийн коммунист аппаратын удирдан захирах уламжлалаас улбаатай юм. Өөрөөр хэлбэл, улс төрд А-гүй, учир мэдэхгүй, ухваргүй ардыг “маллаж” хүссэнээ хийлгэх коммунистуудын арга. Намын жагсаалтын 48 гишүүн намын нэрээр парламентад сууж буйн хувьд намын даргын цэргүүд байх бөгөөд УИХ-ыг атгах гар хөл нь болно. Нөгөө талаар жагсаалтын 48 гишүүнээс хариуцлага нэхэх, элдвийг шаардах тойрог, сонгогчид үгүй тул тэд үргэлж намын даргын тушаалаар хөдлөхөөс өөр аргагүй” хэмээн бичиж байв.

МУИС-ийн дэд захирал асан Л.Мөнх-Эрдэнэ Стэнфордын их сургууль, Австрийн Шинжлэх ухааны академи, Принстоны тэргүүлэх судалгааны хүрээлэнд зочин судлаачаар ажиллаж байсан, манай толгой эрдэмтэдийн нэг билээ. Тэрбээр энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн үйл явцад нийгэмд буруу жишиг тогтоохуйц үйлдлүүд гарч буйг онцолж үзэл бодлоо дахин илэрхийлсэн байна.

М.Мөнх-Эрдэнэ доктор “Нийгмийн элдэв анги, бүлэг, ажил мэргэжлийн төлөөлөл гэдэг МАН-ын санаа Монголд төлөөллийн улс төр, төлөөллийн ардчилал мөхсөнийг хүлээн зөвшөөрсөн алхам. Учир нь УИХ өөрөө Монголын ард түмний төлөөллийн байгууллага. Гэтэл МАН-ын тогтоосон систем үүнийг зөвхөн намчид, намын олигарх–авлигачдын байгууллага болгон хувиргаж байна. Төлөөлөл гэдэг үгийг оруулснаар төлөөллийг явцуу хүрээнд хязгаарлаж, УИХ-ийг бүхэлд нь МАН-ын байгууллага болгож байгаа хэрэг. Энэ нь ардчиллын ч, төлөөллийн ардчиллын ч үзэл санаанд харш.

Нөгөө талаар, төлөөлөл гэдгийг оруулж буй нь МАН-ыг нам биш, харин дарга, цэргийн захиргаа, дарангуйллын бюрократ аппарат болохыг харуулж байна. Хэрвээ МАН эрх чөлөөт иргэдийн улс төрийн тэгш эрхт эвлэл байсан бол хэзээ ч өөрсдийнхөө оронд өөр нэгнийг дэвшүүлэхгүй. Дэвшүүлэх ч учиргүй. Тэд өөрсдөө улс төрд зүтгэх нь улс төрийн нам болохын, намд нэгдэхийн үндсэн зорилго, утга учир. Үндсэн зорилго, утга учраа орхино гэдэг нам биш болохыг харуулж байна.

Мөн МАН-ын жагсаалтад бичигдсэн хүмүүс нийгмийн анги, бүлгийн төлөөлөл огт биш. Төлөөлөл гэж сонгогдсон, итгэмжлэгдсэн хүмүүсийг хэлэх учиртай. Гэтэл тэднийг хэн ч сонгоогүй. Тэд бол МАН-ын эздийн тавиул. Хэрвээ тэд өөрсдийгөө төлөөлөл гэж нэрлэвэл бусдын нэрийг ашигласан луйварчид гэсэн үг.

МАН-ын эрх баригчид Ардчилсан нам, ХҮН зэрэг намуудыг мөн нийгмийн төлөөлөл дэвшүүл гэж шахсан. Ардчилсан нам энэ дарамтанд бага зэрэг буулт хийж, залуусийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг дэвшүүллээ гэж байна. ХҮН дарамт шахалтыг хүлээж аваагүй

МАН төлөөлөл гэгчдээ ШУА, МУИС, АШУҮИС, МҮХАҮТ зэрэг байгууллагыг татан оруулсан нь тэдгээр байгууллагатай холбоотой хүмүүсийн саналыг авах адгийн адын санаа. Эмч, багш хэн ч нэр дэвшиж болох боловч тухайн байгууллагаа, салбараа төлөөлнө гээд сууж байх ёсгүй. Нэг ажилтныг нь нэр дэвшүүлснээ түүгээрээ тухайн байгууллагын, тухайн салбарын нийт албан хаагчдын саналыг авна гэж тооцох нь ШУА, МУИС, АШУҮИС-ийн багш, судлаачид, ажилтан албан хаагчдыг доромжилж байгаа хэрэг үү, бусад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудыг үл ойшоон, дорд үзэж буй явдал уу. Аль нь ч байсан байгууллагаар нь ялгаварлан гадуурхаж буй юм.

Мөн хүмүүсээ сонгохдоо гадаадын нэр хүндтэй сургуулиудыг илэрхий шалгуур болгосон нь хүнийг боловсролоор нь ялгаварлан гадуурхаж буй төдийгүй, Монголын үндэсний дээд боловсролыг илт дорд үзэж, үл тоож, үнэ цэнэгүй болгож буй.

Д.Бум-Очирыг МАН дэвшүүлж буйг мэдээд Ардчилсан нам өөр нэг эрдэмтнийг сөргүүлэн дэвшүүлбэл юу болох вэ. Монголын шинжлэх ухаан, боловсролын байгууллагуудыг намд хуваах замд шуударна. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам болон бусад нам ийм аюулаас Монгол Улсыг нэг удаа аврав.

Энэ удаагийн сонгуульд МАН-ын харалган бодлого боловсрол, шинжлэх ухааныг төдийгүй Монголын нийгмийг анги бүлэг, ажил мэргэжил, нутаг ус, хэл соёл гэх мэт бүх талаар нь хуваан тасдаж, хагалан бутаргах аюултай алхмыг эхлүүллээ. Энэ бол Монгол Улсыг улсынх нь хувьд тасдан нураая гэсэн хэрэг. Ард түмнийг анги, бүлэг, давхраа, ажил мэргэжил, эрдэм боловсрол, нийгмийн гарал, хүйс, эд баялаг, хэл, үндэс угсаа гэгчээр нь бие биенийгээ ялгаварлан гадуурхахыг уриалж, Үндсэн хууль зөрчсөн зүйл” хэмээжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.130] 2024-06-15 13:23:25

МАН сөнөтүгэй

Зочин [202.55.191.130] 2024-06-15 13:23:04

MAN songovol bugd tsusaar uilna

Зочин [202.131.225.197] 2024-06-15 13:20:14

MAN buu songo

Зочин [66.181.171.98] 2024-06-13 14:43:37

Одоо МАНайханд алт ус хэлэх адилхан дүлий годил болсон дөө. Хуулийг жинхэнэ гууль болгогчид

Зочин [103.57.94.222] 2024-06-13 11:28:35

Hutsdag teneg zunug be? Ter Huzuugui luivarchintaigaa tonil

Тайлбар хүсч байна. [66.181.160.125] 2024-06-13 10:54:01

Тэгээд янз бүрийн ажил мэргэжлийн хүн сонгуульд нэр дэшүүлэхээр чинь Үндсэн хуулийн ямар ямар заалтыг зөрчиж ардчилсан ёсонд харшилж байгаа юм бэ? Үүнийг МУИС-ийн археологийн багш Мөнх-Эрдэнэ тайлбарлаад өгөөч.

"Ардчилсан" гэх нам зөвхөн элитуудыг нэр дэвшүүлсэн юм уу? [66.181.160.125] 2024-06-13 10:44:25

Үүний нөгөө туйл нь УИХ-ын гишүүнээр ЗӨВХӨН тансаг, чухал мэргэжлийн хүмүүсийг "сонгох" явдал болно. Зөвхөн хуульчид, улс төр судлаачид, эдийн засагч нар л сонгогдно. Бусад хүмүүсийг ТЭД дээрээс хараад ярвайгаад явна. Үүнийг сөргөөж социализмын үед АИХ-д ажилчин, малчин, тариачин, цэргийн, цагдаагийн ажилтан, инженер, эмч, эрдэмтэн, эмэгтэйчүүд, ардын жужигчин, тамирчин гээд олон бүлгийн хүн сонгож үүнийг "жинхэнэ ардчилал" гэж зарласан. Сингапурт лав одоо хүртэл парламентад нь Үйлдвэрчний эвлэлийн, залуучуудын, эмэгтэйчүүдийн байгууллагуудын төлөөлөгчдийн 10 орчим суудал байдаг юм байнлээ. ГэтэлСингапур чинь барууны улс биздээ? Иймд дохтур Мөнх-Эрдэнэ Стэнфорддоо ЗӨВХӨН Америк маягийн ардчилал судалсан юмаа даа? Ардчилсан нам тэгээд ЗӨВХӨН ЭЛИТ мэргэжлийн хүмүүсийг нэр дэвшүүлсэн юм уу?

зочин [59.153.86.104] 2024-06-13 10:27:37

коммунизмыг дэлхийн олон улс орнууд энэ бол фашизм ,нацизм , апартейд дэглэмтэй адил байж болохгүй тогтолцоо гээд хориглоод байхад манай монголд амь бөхтэй оршин дахин сэргээх үйл явуулаад байгаа намд саналаа өгөхдөө сайн бодож тунгаа .

Зочин [202.126.92.98] 2024-06-13 09:39:58

Энэ МАН-ыг ИРГЭД сонгохгүй байх хэрэгтэй


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.