АН: Говьд газрын тосны үйлдвэр барьж, устай болгохын төлөө ажиллана

Aдмин / Улстөр

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн иргэд сонгогчидтой хийх уулзалтаа хүн ам, газар нутгийнхаа хэмжээгээр улсдаа гуравдугаарт ордог, Монгол Улсынхаа зүүн хязгаарыг манан суудаг халх, буриад, барга, үзэмчин үндэстэн ястнуудын өлгий Дорнод аймгаас эхлүүлж, нар зөв тойрч, Дорноговийн Сайншанд суманд үргэлжлүүллээ.

Уулзалтын үеэр байгалийн баялаг, газрын тосоор тэргүүлэгч эдгээр аймгуудад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, “Хариуцлагатай, чинээлэг малчин хөтөлбөр”-ийг улс орон даяар хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм. Боловсруулах үйлдвэргүйгээр хөгжих боломжгүйн зэрэгцээ усгүйгээр хөгжил ярих боломжгүй. Иймд говьд ус ирвэл дагаад хөгжил ирнэ хэмээн Ардчилсан намынхан Монголын говийг хөгжүүлэх ажлын төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөө иргэд сонгогчдодоо танилцуулан, санал бодлыг нь сонссон юм.

Энэ үеэр Л.Гантөмөр “Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бол их ажлын төлөвлөгөө. Монгол залуучууд ажилтай болъё гэвэл үйлдвэртэй болохоос өөр аргагүй. Бид 2012-2016 онд үйлдвэржилтэд анхаарсан. Зөвхөн Дорноговь аймагт гэхэд цементийн хоёр үйлдвэртэй болж, дотоодын хэрэглээгээ бүрэн хангах боломж бүрдсэн. Одоо бид гангийн, бордооны, зэс боловсруулах үйлдвэртэй болж, өндөр технологийг Монголдоо нутагшуулах хэрэгтэй. Манай нам ард түмнээ хуурахыг хүсэхгүй. Есөн удаагийн сонгууль болоход дарга нар дандаа худал ярьж амласнаа биелүүлэхээ больсон. Татвар буулгана гэж амладаг чнэмдэг. Цалин нэмнэ гээд төгрөгийн ханшийг унагадаг. Тэгвэл АН-д итгэл үзүүлбэл бид иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, Монголын эдийн засгийг босгож ирнэ. Монгол хүнээ хүчирхэг болгох төлөвлөгөө бидэнд бий. Говьд бид заавал ус авчирна. Миний эцэг говийн хүн. Надад хувь заяа ногддог л юм бол говийг заавал устай болгоно. Энэ ажлыг хийх долоон нэр дэвшигчийг маань дэмжихийг, сонгохыг хүсье” гэв. Түүнчлэн Монгол төрийг монголчуудын дунд авчирна гэдгээ тодотгосон. Мөн “Шударга ёс алдагдсан хэвээр байна. Утаа, түгжрэл, ядуурал, авлигаас салахын тулд монгол төрийг удирдаж буй хүмүүс ард түмнийхээ хажууд амьдардаг байх ёстой. Одоо бол монгол төр вакумд орчихоод байна. Монгол төр мөнгө шүтдэг болсон нь хамгийн том алдаа. Монголын төр мэдлэг шүтдэг болох ёстой” гэж онцоллоо.

Тэрээр эцэст нь иргэдийг хэрсүү, сонор сэрэмжтэй байж, саналаа худалдахгүй байхыг хүсээд, мөрөөдөж буй ирээдүйнхээ төлөө саналаа өгөхийг уриалав. Тэднийг дэмжиж буйгаа иргэд илэрхийлэн, амжилт, ялалт хүсэв.

Говио устай болгохын тулд долоон нэр дэвшигч хүчээ нэгтгэнэ

Тус долоодугаар тойрог буюу Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт Г.Ганбаатар, Р.Сэддорж, Л.Одсэр, Р.Эрдэнэбүрэн, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, Н.Энхбат нар мөн уулзалтад оролцов. Тэд зорьж ирсэн иргэд сонгогчдод эрчимт хөгжлийн есөн зорилт, 90 ажил, 900 заалттай мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Тэд Ардчилсан нам ипотекийн зээл олгох, 3000 км зам тавих зэрэг ажлыг санаачилж, хэрэгжүүлсэн. Гэвч ипотекийн зээл олгохыг сүүлийн жилүүдэд зогсоосон. Сонгууль угтуулаад буцаан олгож эхэлсэн дүр үзүүлж байна гэсэн юм. Түүнчлэн “Говийг устай болгохын тулд долоон нэр дэвшигч бид долуулаа хамтарч, хүчээ нэгтгэж ажиллана гэв. УИХ-ын сонгууль болох гэж буй өнөө үед дотоод, гадаад нөхцөл байдал онцлогтой байгаа гэхэд болно. Хойд хөрш дайн байлдаантай, урд хөрш эдийн засгийн “тулаантай” байгаа. Дэлхий хоёр хуваагдаж, Ойрхи Дорнодод дайн болж буй. Дэлхийн хуваагдал дунд юуны түрүүнд монголчуудын амь амьжиргаа, монголчуудын хувь заяа, Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалахын тулд энэ удаагийн сонгуульд хариуцлагатай оролцож буйгаа тус намынхан илэрхийллээ. Энэ талаар Л.Гантөмөр “Өнгөрсөн 20, 30 жилд монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, улс төрийн эрх чөлөөгөө дэлхий дахинд зарлан тунхагласан үүлэн чөлөөний нар шиг энэ сайн цаг өдгөө бүдгэрч байгаа. Гадаад улсын Ерөнхийлөгч ирээд Монголын төр ямар байхыг хэлж болно гэж үү. Монгол Улс иргэнээ хүчирхэг болгохгүй бол гаднын нөхцөл байдал хүнд байгаа гэдэг талаасаа бид сонгуульд маш хариуцлагатай оролцож байна. Нөгөөтээгүүр, дотоод нөхцөл байдал ч хүнд байна. Зарим хүн өнгөрсөн найман жилийг “Там шиг 8 жил байлаа”, “Дарангуйлал ирснийг харуулсан 8 жил боллоо”, “Бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн 8 жил байлаа” гэх зэргээр дүгнэсэн. Ардчилсан нам алдагдсан 8 жилийн алдааг засаж чадна” хэмээн өгүүлэв.


Сэтгэгдэл

АН [122.201.31.128] 2024-06-14 13:49:39

ӨМА ийн Сэддорж гэж нөхөр Ажнайн Батэрдэнийн тэжээвэр гөлөг. БАТЭРДЭНИЙН л үгээр явна явсаар ч ирсэн. Сонгож болохгүй.

Иргэн [66.181.161.157] 2024-06-14 11:00:14

Сөрөг хүчин хүчтэй байж хэмээн төр тогтвортой байна, нэг намын дарангуйллыг зогсоох чухал сонголт.

ЗОЧИН [202.9.46.153] 2024-06-13 20:28:06

ХУДАЛЧИЙГ ХӨӨГӨӨД ХУЛГАЙЧТАЙ НӨХЦӨХ НЬ ДЭЭР ҮҮ ТЭГЭЭД ТЭНЭГҮҮДЭЭ ГАЗАР НУТАГАА АЛАДАХ НЬ ХАМААГҮ ЮУ ЭРЛИЙЗҮҮДЭЭ

Зочиг [51.91.254.164] 2024-06-13 14:26:17

Анын луиварчид Тор барихдаа дутуу алсан одоо гуицээх санаатаи та нар хууртагддаг ард тумэн бхгуи болсон дуугаи заил

Bat [4.71.33.66] 2024-06-13 12:09:07

Ardchilsan namd amjilt hvsie. Itgeliig zvtgeleer hariulaarai!

Зочин [202.9.47.23] 2024-06-13 11:12:18

Зайлаа. ичих нүүргүй худалч пиздаа нар.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.