АРДЧИЛСАН НАМЫН ТОД ДУУ ХООЛОЙ, ГОЛЛОН ТОГЛОГЧ И.МӨНХЖАРГАЛ ГЭЖ ХЭН БЭ?

Aдмин / Улстөр

ГЕНСЕК ШИГ ГЕНСЕК

УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт ШУТИС-ийн лидер багш нарын нэг болох Ишжамцын Мөнхжаргал Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа. Авлига хээл хахууль, хууль бус үйлдэл, шүүхийн гажиг тогтолцооны эсрэг тэмцэж ирсэн залуу үеийн төлөөлөл бол И.Мөнхжаргал яахын аргагүй мөн.

И.Мөнхжаргалыг хэнээс ч хараат бусаар үгээ хэлж чаддаг хувийн харизмтай улс төрч гэдгийг улс төрийн хүрээнийхэн ч сайн мэднэ.

Тэр Ардчилсан намын хувьд цоо шинэ хүн биш. Тэрээр насны хувьд харьцангуй залуу ч улс төрийн амьдралд бол бараг эртний хүн. 1996 онд анх Ардчилсан намд элсэж байжээ. 2000 оноос үзэл бодолдоо бат итгэлтэй болж Ардчилсан намдаа чин үнэнчээр зүтгэж эхэлсэн. Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн, Ардчилсан намын дэд дарга, дарга, аймгийн ИТХ-ын АН-ын бүлгийн дарга, төлөөлөгч, тэргүүлэгч гээд улс төрийн замнал нь яг дүрмийн дагуу мэрит зарчмаар тасралтгүй өгссөн түүх түүнийх.

2018 онд Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга болж, 2022 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож байсан нэгэн юм. Тэрээр Ардчилсан намын даргыг Улсын дээд шүүх бүртгэхгүй, Монгол улс сөрөг хүчинтэй байх уу үгүй юу гэдэг хамгийн эгзэгтэй үед Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг нэр төртэй гүйцэтгэж явсан.

Улс төрд сөрөг хүчин байхгүй бол эрх баригчдын алдааг хазаарлах хүч байхгүй болно. Иймд ах нарын наймаан дунд мөхөж байгаа Ардчилсан намыг шинэчлэн, сөрөг хүчин шиг сөрөг хүчин болгоё гэж зүтгэж намынхаа ч зарим лидерүүдийн өөдөөс хүчтэй сөрж явсан генсек шиг генсек бол И.Мөнхжаргал байсан юм.

Нам доторх хагаралдаан, бас бус асуудлаас болж тэрээр генсекийн ажлаа нэр төртэйгөөр хүлээлгэн өгч байжээ. Харин өнөөдөр Ардчилсан намд генсек байна уу ер нь.

ЭРХ БАРИГЧ НАМЫНХНЫ ШҮДНИЙ ӨВЧИН БОЛ И.МӨНХЖАРГАЛ

Тэрээр зарим нэгэн шиг чамирхаж, бялдуучилж цагаан захтны армийг тэлэхээр яваа нэр дэвшигч биш. Харин тэрээр ард түмний дундаас төрсөн авлигачидтай тэмцэх хүчтэй, бусдад худалдагдахгүй үгтэй нэгэн. Эрх баригч намд хатуухан шүүмжлэл тавьж, үүнийхээ хариуд ял шийтгэл хүртэж яваа гандан бууршгүй тэмцэгч бол И.Мөнхжаргал юмаа.

Эрх баригч намынхантай тэмцсэн ганцхан жишээ дурдахад л

Чимэдийн Хүрэлбаатарыг гайтай урвагч гэж олон улстөрчид нэр заан зарладаг. Өнөөдөр монголын компаниуд ёстой л нуруугаа авхуулсан морь болчхоод байгаа нь бодит үнэн. Зээлээ битгий хэл хүүгээ ч төлж чадахгүй, цалингаа ч тавьж чадахгүй, татвараа ч төлж чадахгүй байгаа. Хятаддаа 3.75 хувийн хүүтэй зээл авсан 10 мянган доллар халаасалсан захын нэг хужаа өнөөдөр монголд дуртай газраа худалдан авах боломжтой болох нь. Ийм боломжийг олгох гэж улайран зүтгэгч бол Чимэдийн Хүрэлбаатар. Жилийн 30 хувийн хүүтэй өр зээлд баригдсан хөөрхий монголчуудын байдаг л шимтэй газар, орон гэрийг гаднынхан л авна биз дээ.

Эрх баригч намынхан мөнгөө аваад ороод ирсэнд давуу байдал олго, тогтвортой байдлыг нь өг гэж байна шүү дээ. Харин И.Мөнхжаргал нь МАН-ын хамгийн томоохон хууль бус үйлдлийн сүлжээг угсарсан Чимидийн Хүрэлбаатарын эсрэг ганцаараа шахам намаа төлөөлөн тэмцэж яваа цогтой залуу. Ч.Хүрэлбаатарыг оюутнуудад мөнгө тарааж, сонгуулийн хууль зөрчсөнийг баталгаажуулан, 100 мянган иргэнээс гарын үсэг цуглуулан СЕХ-нд албан шаардлагыг хүргүүлсэн. Харамсалтай нь МАН-ын үгээр хөдөлдөг СЕХ асуудлыг шийдсэнгүй. Сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн Чимэдийн хүү эдүгээ баруун аймгуудад сурталчилгаагаа хийсээр явна.

Харин И.Мөнхжаргал “Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ биелүүлэх ёстой. Энэ сонгууль шударга бус явагдвал энэ нь Монгол Улсад болж буй сүүлчийн Ардчилсан сонгууль болно” хэмээн хэлж сурталчилгаагаа эхлүүллээ. Амжилт хүсье!

АВЛИГАЧИДТАЙ ХАТУУ ТЭМЦЭГЧ И.МӨНХЖАРГАЛ

Монгол улсын Ерөнхийлөгчөөр томилогддог АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд байхаасаа эхлэн авлигачидтай хатуу тэмцсээр ирсэн хүн бол И.Мөнхжаргал.

“Авлига албан тушаалын хэргүүд давж заалдах шатанд хэрэгсэхгүй болж байна. Эсвэл ял нь хөнгөрчихдөг. Анхан шатны шүүгч нар мэдрэл муутай юм уу, үгүй бол давж заалдах шатны шүүхийнхэн мөнгө авлигал аваад хэргийг нь хүчингүй болгоод байна уу. Шүүх засаглалыг өөрчлөх хэрэгтэй. Хамгийн их авлигал авагчид бол та нар гэж хардаж байна” хэмээн зоригтой дуугарч шүүгчидтэй хатуухан тэмцсээр ирсэн нэгэн.

Мөн авилгалч улс төрчидтэй хатуу тэмцдэг хүн бол Мөнхжаргал. “Монголын төрд авлигачид, хулгайчид, урвагчид олон байна. Бие биеэсээ залгаастай СИАМ-ын гурвал шиг. Бохир бүхнийг тэд хийж байна. Эрх баригчдаа ичээч ээ. Ногоон автобусны асуудлыг иргэд мартсан гэж бодож байгаа бол тийм юм байхгүй шүү. Бид өдөр бүр та бүхэнд сануулах болно. Сонгуулийн сүрд дарагдаад ногоон тодотголт автобусны хэрэг мартагдаж байна гэвэл эндүүрэл. МАН-ын системийн авлигачдыг би гаргаж ирнэ. Эхнээсээ ч ер нь нэрс нь тодорхой болчихсон” гэж саяхан мэдэгдсэн.

Эрх баригчдын булай үйлдэл бүрийг хатуухан хэлдэг, тууштай тэмцэгч ийм л залуус монголын төрд олон гарч ирээсэй.

Төр нь тогтвортой

Төрийн бодлого нь тууштай байг!!!


Сэтгэгдэл

Зочин [103.168.34.26] 2024-06-14 09:54:26

hahaha, tenegteerei. tanih ch ugui yum bna

Зочин [139.5.218.133] 2024-06-13 23:27:49

За за энэ нэг нөхрийг заавал ингэж дөвчигнүүлэх ямар хэрэгтэйн, сонгогдвол сонгогдоод үгүй бол тэр л биз. Бас авлигачидтай тэмцэнэ гэчихжээ. Өөрсдийн намын авлигачидтайгаа тэмцэнэ биз.

Зочин [103.57.95.199] 2024-06-13 23:17:27

Хахаха энэ сдагын бөгсийг ямар цэвэрхэн долоогоо вэ

дэмжигч [66.181.180.244] 2024-06-13 16:07:28

Амжилт хүсьe.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.