ХОМ: УИХ-ын гишүүн П.Анужин 1500 толгой малтай, тэр тэмээгүй

Aдмин / Улстөр

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй тавьжээ. УИХ-ын гишүүн П.Анужин 2020 оны сонгуулиар нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байсан бол энэ удаа зүүн гурван аймагт буюу 6-р тойрогт нэр дэвшиж байна.

Түүний жилийн орлого 2020 онд 390 сая төгрөг байсан бол 2023 онд 95.6 сая болж буурчээ. Тэрбээр 1495 толгой малтай бөгөөд таван хошуу малаас тэмээгүй.

Хөрөнгө орлогын мэдүүлгээс:

  • Нийтийн орон сууц- 1 /үнэлгээ 900 сая төгрөг/
  • Тээврийн хэрэгсэл- Жийп болон туулах чадвар өндөр Land Rover, Range Rover- 1, Микроавтобус, Toyota, Alphard- 1 /үнэлгээ 265 сая төгрөг/
  • Мал аж ахуй- Хурдан удмын адуу-244, Үхэр-142, Хонь-854, Ямаа-255 /үнэлгээ 1.4 тэрбум төгрөг/
  • Газар- 800 ам.метр 1 /үнэлгээ 100 сая/
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл- 550 сая төгрөг
  • Хадгаламж, харилцах дансны үлдэгдэл нийт дүн- 29.5 сая төгрөг
  • Авлага- 325 сая төгрөг

Эх сурвалж: АТГ


Сэтгэгдэл

Зочин [202.21.127.164] 2024-06-17 12:21:07

малыг нь хэн ч шалгадаггүй учир малын тоо гэдэг бол авах авилгаа нуун далдалж буй хэрэг. яг 1500 байдаг нь ч юув дээ.

Зочин [139.5.217.71] 2024-06-14 12:21:00

Хайран суудал нэг суудал ч гэсэн энэ хүний оронд эх орондоо хэрэгтэй хүн суулгах юмсан хий дэмий тэжээж байхаар өчнөөн сайн хүмүүс байхад очиж очиж ганган гэж сонгож байдаг нээрээ тэнэг ард түмэн шүү

Зочин [202.126.90.149] 2024-06-14 20:19:40

Яг үнэн шүү ийм хүмүүс төрд хэрэггүй буянгийн жагаа юу гэнд блаа 4-н өөр эрээс хүүхэд гаргадаг хүн тууштай эх орныхоо төлөө байх уу адилхан л байж таараа

Зочин [103.168.34.164] 2024-06-14 07:44:11

Үнэндээ гоё хүүхэн юмаа. Ямар их гоо зүйн зохицуулалт мэдрэмжтэй юм бэ. Нөхөр хүүхдүүд нь хараад бахархдаг байхлдаа

Үзүүлэлтүүд бүрэн байх хэрэгтэй ш дээ. [103.57.94.91] 2024-06-13 20:23:09

Өр нь 0.00 төгрөг юм уу? Энэ үзүүлэлт л сонирхолтой байна ш дээ. Мөн дээрх үзүүлэлтүүд зөвхөн Анужингийнх юм уу, эсхүл нөхөрийнх нь мэдээ нийлээд орсон юм уу? Ер нь нөхөр нь юү хийдэг юм бэ?


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.