АРДЧИЛСАН НАМЫН ТОД ДУУ ХООЛОЙ, ГОЛЛОН ТОГЛОГЧ И.МӨНХЖАРГАЛ ГЭЖ ХЭН БЭ?

Aдмин / Улстөр

ЭРХ БАРИГЧ НАМЫНХНЫ ШҮДНИЙ ӨВЧИН БОЛ И.МӨНХЖАРГАЛ

Тэрээр зарим нэгэн шиг чамирхаж, бялдуучилж цагаан захтны армийг тэлэхээр яваа нэр дэвшигч биш. Харин тэрээр ард түмний дундаас төрсөн авлигачидтай тэмцэх хүчтэй, бусдад худалдагдахгүй үгтэй нэгэн. Эрх баригч намд хатуухан шүүмжлэл тавьж, үүнийхээ хариуд ял шийтгэл хүртэж яваа гандан бууршгүй тэмцэгч бол И.Мөнхжаргал юмаа.

Эрх баригч намынхантай тэмцсэн ганцхан жишээ дурдахад л

Чимэдийн Хүрэлбаатарыг гайтай урвагч гэж олон улстөрчид нэр заан зарладаг. Өнөөдөр монголын компаниуд ёстой л нуруугаа авхуулсан морь болчхоод байгаа нь бодит үнэн. Зээлээ битгий хэл хүүгээ ч төлж чадахгүй, цалингаа ч тавьж чадахгүй, татвараа ч төлж чадахгүй байгаа. Хятаддаа 3.75 хувийн хүүтэй зээл авсан 10 мянган доллар халаасалсан захын нэг хужаа өнөөдөр монголд дуртай газраа худалдан авах боломжтой болох нь. Ийм боломжийг олгох гэж улайран зүтгэгч бол Чимэдийн Хүрэлбаатар. Жилийн 30 хувийн хүүтэй өр зээлд баригдсан хөөрхий монголчуудын байдаг л шимтэй газар, орон гэрийг гаднынхан л авна биз дээ.

Эрх баригч намынхан мөнгөө аваад ороод ирсэнд давуу байдал олго, тогтвортой байдлыг нь өг гэж байна шүү дээ. Харин И.Мөнхжаргал нь МАН-ын хамгийн томоохон хууль бус үйлдлийн сүлжээг угсарсан Чимидийн Хүрэлбаатарын эсрэг ганцаараа шахам намаа төлөөлөн тэмцэж яваа цогтой залуу. Ч.Хүрэлбаатарыг оюутнуудад мөнгө тарааж, сонгуулийн хууль зөрчсөнийг баталгаажуулан, 100 мянган иргэнээс гарын үсэг цуглуулан СЕХ-нд албан шаардлагыг хүргүүлсэн. Харамсалтай нь МАН-ын үгээр хөдөлдөг СЕХ асуудлыг шийдсэнгүй. Сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн Чимэдийн хүү эдүгээ баруун аймгуудад сурталчилгаагаа хийсээр явна.

Харин И.Мөнхжаргал “Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ биелүүлэх ёстой. Энэ сонгууль шударга бус явагдвал энэ нь Монгол Улсад болж буй сүүлчийн Ардчилсан сонгууль болно” хэмээн хэлж сурталчилгаагаа эхлүүллээ. Амжилт хүсье!


Сэтгэгдэл

Зочин [202.21.109.33] 2024-06-17 12:38:37

МАН_ЫНХАН ӨӨР ҮЗЭЛ БОДОЛТОЙ АРД ТҮМНИЙГ ЦУС НУЛИМСТАЙ НЬ ХУТГАЖ БАЙСАН, САЯ Ч ХУТГАЛАА.ДАХИАД ЧХУТГАХАД БЭЛЭН БАЙНА.ИАН_ЫН НАМЫГ СОНГУУЛИАС ТАТАН БУУЛГАХ БИТГИЙ ХЭЛ МАН_ЫГУЛС ТӨРИЙН НАМААС БҮРЭН МӨСӨН ТАТАХ ХЭРЭГТЭЙ.ШҮҮХЭД ӨГ.

Jaklam [193.194.97.39] 2024-06-15 06:42:10

Free adult dating - https://startds.net/kiss

Зочин [202.126.90.147] 2024-06-14 14:27:43

хэн ч байсан та нарт огт хамаагүй, мангас МАН-аас салгах хүч хэрэгтэй.

Энэ сонгуулиар нэр дэвших хүн мөн үү? [66.181.160.113] 2024-06-14 11:53:29

Их хүйтэн зэвүүцсэн харцтайхүн байх юм. Нэр дэвшигчид нь аль болох олныг өөртөө татахын тулд инээж ханиасан, зөөлөн харцтай, олны дунд ороод дуртайгаар ажиллачих дүр төрхтэй байдаг биздээ. Гэтэл энд 1937 оны чекист шиг ширүүн дориун харцтай, "Чамайгдаа" гэсэн бодолтой хүн сууж байх юм. Ийм үнийг сонгогчид сонгох уу?

Иргэн [66.181.161.157] 2024-06-14 10:58:25

Х.Баттулгын бууны нохой л байна даг


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.