ТОДРУУЛГА#2: Галаа багш, улс төрч болох шийдвэр гаргажээ

Aдмин / Улстөр

Галаа багш, улс төрч болох шийдвэр гаргажээ. Ийм шийдвэр гаргах амар байгаагүй байх аа. Хувиа бодсон бол хэзээ ч ийм шийдвэр гаргахгүй л байсан болов уу? Ухамсарт амьдралаа боловсролын төлөө зориулсан хүн шүү дээ... Боловсрол гэж юу вэ? гэсэн асуултад минь “Амьдрах чадвар юм даа. Малчдад зуд зурхан, ган гачиг юу л тулгарна даваад гарчихдаг шүү дээ. Сурсан мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлж чаддаг хүнийг л боловсролтой хүн гэж хэлнэ” хэмээн товчхон хариулсан юм. Японд суралцаж байхдаа хөгжлийнх нь нууц ерөөсөө л “хүчтэй” ахлах сургууль юм байна гэдгийг олж мэджээ. Доктрантурт суралцаж байсан хоёр дахь жилдээ буюу 2000 онд “Шинэ монгол” ахлах сургуулиа байгуулсан байна.

Японы хөгжлийг хүүхдүүддээ үзүүлэхийг хүссэн аав хүний хүсэл мөрөөдлөө биелүүлээд зогсохгүй тэр боловсролыг монгол улсынхаа хөрсөнд соёолуулж чадсаныг нь та бид сайн мэднэ. “Шинэ Монгол” сургуульд л хүүхдээ оруулчихвал гэдэг яриа үүнийг нотолдог. Үзэл санаагаа зөвхөн өөрийн сургуулиар хязгаарлалгүй төрийн сургуулиудыг ч ижилхэн болгоё хэмээн зориг шулуудсан байна. Хувь хувьсгал хамаарахгүй, төсөв мөнгөний айхтар шаардлагагүйгээр дотроосоо өөрийн хүчээр өөрчлөгдөж болох зүйлийг үзүүлжээ. Тэгээд хамтарч ажиллахыг хүссэн 180-аад сургуулиас 60-ыг нь сонгосон.

Тэр дунд 31 сумын сургууль, аймгийн төвийн 27 сургууль, нийслэлээс харин 2 сургууль сонгогдсон байна. Галаа багш төрийн сургуулиуд дээр хэрэгжүүлж буй энэ төслийнхөө үр дүнг хараад яалт ч үгүй улс төрийн дэмжлэг, төрийн дорвитой шийдвэрүүд хэрэгтэйг олж харжээ.

Түүнд Монголын боловсролд хийсэн инновац, шинэчлэл, 20 гаруй жил сургууль удирдсан туршлага ч байна. Энэхүү туршлага дээрээ үндэслэн Монгол улсынхаа боловсролыг хөгжүүлэхэд парламентын түвшинд бодлого боловсруулж, хууль санаачлахын төлөө зүтгээд үзэхээр зориг шулууджээ. Амжилт хүсье


Сэтгэгдэл

Zochin [122.201.31.253] 2024-06-18 06:46:38

AN- jagsaaltaar oroh gej ochson gesen. Bolohgui bolohoor ni MAN-d ochood munguu tushaagaad jagsaaltad orchison gesen

Zochin [122.201.31.253] 2024-06-18 06:43:58

medleg taaruu, ih meddeg dur itgesen hun shuu dee Unuudriin mongolchuudiin niitleg dur turh

DD [202.9.40.69] 2024-06-17 23:26:24

Uvsiin shunaltai novsh doo!!! Bitgii songooroi!!! Bagsh naraa daramtaldag...

zochin [139.5.217.210] 2024-06-17 19:26:10

surguulia l hiil dee. uls turd orood demii dee. shunalihedvel yu boldog bilee. suuliin uyed surguulidaa mungu avch oruuldag bolson gedgiig olon hun medej baigaa. wake up!

Зочин [103.212.116.44] 2024-06-17 18:55:32

Их сургуулиуд руу их өнгөлзөх болсон

Зочин [66.181.161.36] 2024-06-17 15:22:14

Удахгүй сургууль нь дампуурах гээд яаран сандран намчин болж байгаа гэж ойлголоо. 126ын нэг болоод ч шунал тачаал нь хангагдахгүй гэдгийг бизнесийн захирлууд мэдээсэй!

Зочин [202.9.46.233] 2024-06-17 14:58:02

зайл зайл зайл зайл.

Бөөн заль [66.181.184.121] 2024-06-17 14:24:34

Зальтай, шунаг хүн дээ.

Зочин [202.131.225.53] 2024-06-17 11:29:09

demii yum hiij bhiin

G [139.5.218.178] 2024-06-17 09:31:06

Амжилт хүсье

Зочин [202.21.102.222] 2024-06-17 09:05:05

Сургуулиа улм томруулах нь дээ

Зочин [202.21.127.164] 2024-06-17 08:53:42

юүхэв дээ, сургуулиа ажиллуулаад л байж бай л даа


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.