АН-ын Дэд дарга И.Мөнхжаргал: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг халз мэтгэлцээнд дуудаж байна

Aдмин / Улстөр

Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал нарын төлөөлөл өнөөдөр /2024.06.17/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шударга сонгууль зохион байгуулахыг шаардаж, мэтгэлцээнд дуудаж буй талаараа мэдээлэл хийлээ.


Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал:

-Энэ оны зургадугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга байрныхаа үүдэнд бусдын гарт хорлогдож, харамсалтайгаар нас барлаа. Бодит байдлыг орон нутгаас тодрууллаа. Миний хувьд Өвөрхангай аймгийн Ардчилсан намыг найман жил удирдаж, миний удирдлага дор сумын намын даргын ажлыг хоёр удаа, ИТХ-д гурван удаа сонгогдож, дарга хийж, аймгийн намын хороонд 20 гаруй жил хамтран зүтгэсэн нөхөр маань МАН-ын ухуулагчийн гарт амиа алдлаа. УИХ-ын сонгууль эхлэхээс өмнө МАН-ын удирдлагад шударга сонгууль явуулахыг шаардаж, сануулсаар байсан. Миний хувьд нийслэлийн Чингэлтэй дүүргийн хороодоор явахдаа МАН-ын үүрийн байраар орж, хоёр нам үзэл бодлын ялгаатай, зөвхөн мөрийн хөтөлбөрөөр шударга өрсөлдье гэдгийг ухуулагч нарт уриалсан. Гэтэл МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн кампанит ажлынхаа үеэр "МАН сонгуульд ялахгүй бол Монгол Улс газрын зургаас арчигдана. Дэлхийн гуравдугаар дайнд өртөж магадгүй" гэж уриалж, ухуулга хийсэн. Дээд удирдлагын санаатай, санамсаргүй үйлдлээс хамаарч, анхан шатан дахь ухуулагч нарт өөр сэдэл санаа бууж байна. Ардчилсан намын мянга мянган гишүүд МАН-ын байрны гадна цуглаж, даргаас нь хариуцлага нэхэхийг мэдэгдье.

Ардчилсан сонгууль болно гэдэгт итгэсээр байгаа. Ардчилсан сонгууль хийх гэж байгаа бол тантай олон нийтийн хэвлэл мэдээллийн өмнө авлига, олон улсын асуудлаар мэтгэлцэхэд бэлэн байна.

Гэхдээ улсын гадаад бодлого бол улс төрийн сэдэв биш гэдгийг сануулъя. Монгол Улсын иргэн бүр улсынхаа үндэсний аюулгүй байдалд санаа зовж байх ёстой. Улс төрийн аль нэг нам нь мэдэгдэл хийх ёсгүй. Та тэр тэмцлээ бидэнтэй мэтгэлцэж ярина уу. Таныг халз мэтгэлцээнд дуудаж байгаа урилгаа гардуулж өгнө" гэв.


Сэтгэгдэл

Ерөнхий сайд өөр хийх чухал ажилгүй юм уу? [103.57.94.91] 2024-06-17 19:13:58

Төрийн 2 дахь албан тушаалтан 30 гаруй улс төрийн намуудын нэр дэвшигчтэй уулзаад унавал ЮҮ болох уу? Толгой нь эргээд мангартсан амьтан болно. Иймд Ерөнхий сайд хэнтэй ч уулзах хэрэггүй, урьдаа байгаа ажлаа хийх хэрэгтэй.

_,_, [103.212.162.178] 2024-06-17 14:53:28

МАН дарга айгаад ирэхгүй л дээ. Ойрд МАН-хан өөрсдийн хэдэн дэмжигчтэйгээ гэнэтхэн уулзаад л зугатаачихдаг болсон. Өөр үзэл бодолтой хүн сэтгүүлч цугалаанд нь оролцохыг цагдаагаар хамгаалуулж байна. Түмэнд нэр нүүрээ үнэн баржээ. Ийм сонгууль гэж байх уу. Цар тахалын үед яг ингэж ажиллаж байгаад л гараад ирсэн дээ хөөрхий. Олон хавар нэгэн дээ гэдэг дээ.

Irgen [202.55.188.124] 2024-06-17 14:44:32

MAN d yg ih deed.gadaadad 5.6 jil surch tugssen n tseehen.dandaa tsergiin kurs.harvordiin kurs tugssen.MGL d sursan n huuramch diplom.hamt sursan zuragiin tsomog/mantajgui/tiim l hulhini uomnuud bga.Tsogtbaatar.Bulgantuya.gd heden jinhene surguuli tugssen n unen.Arai denduu songuuli gj hunee alaad bh uom.EK.ES n duugarch chadahgui bnuu

Зочин [202.126.88.196] 2024-06-17 14:15:34

Хэн нэгнийг нь дэмжиж байгаа юм биш, дэд нь дэдтэйгээ, жинхэнэ нь жинхэнэтэйгээ мэтгэлц...

Зочин [202.126.88.196] 2024-06-17 14:13:58

Дэд даргыг нь дуудаач....

Kca [66.181.180.49] 2024-06-17 13:23:20

Дүрдээ орчихсон дүп вэ. Өөрийгөө хэн гэж бодсон юм бол.

Зочин [66.181.176.91] 2024-06-17 12:33:56

За чи дут. Энэ хүнийг үнэндээ мэдэхгүй юм байна. Хаанаас дэвшээд байгаан. Иймэрхүү нөхдүүд улс төрд гараад яана даа хөөрхий.

40к [139.5.216.63] 2024-06-17 14:16:34

Нөгөө данх нь дэлхийн 3 дайн нтр гээд ярина даа, зөвлөхүүд нь эртхэн болиулаарай да


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.