СЕХ: Г.Сайханбаярын нэрийг саналын хуудаснаас хасах боломжгүй

Aдмин / Улстөр

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын даргын амь насыг хохирсон хэргийн улмаас МАН-аас УИХ-ын 1-р тойрогт нэр дэвшиж буй Г.Сайханбаярыг эгүүлэн татах болсноо мэдэгдсэн.

Тэгвэл аль нэг намын удирдлага мэдэгдэл хийснээр төрийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчийн нэр татагдах уу?

Энэ асуултад хариулт болох хуулийн заалтыг танилцуулъя.

Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 32.13-т "Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно" хэмээн заасан байдаг.

Хуулийн заалтаас харвал ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл хийснээр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын нэрийг эгүүлэн татах боломжгүй аж. Тэгвэл энэ тохиолдолд ямар арга хэмжээ авахыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос тодрууллаа.

СЕХ "Нэр дэвшигчийг бүртгээд, үнэмлэх гардуулж, саналын хуудаст нэрийг нь оруулсан байхад түүнийг эгүүлэн татах боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчийн нэрийг саналын хуудаснаас хасах боломжгүй. Харин тухайн нам, нэр дэвшигч сонгогчдын саналыг авахгүйн тулд сонгуулийн штабаа тарааж, сурталчилгаагаа зогсоож байгаагаа албан ёсоор мэдэгдэж болох юм. Гэхдээ одоогийн байдлаар МАН-аас 1-р тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярыг эгүүлэн татах болсон тухай албан бичиг ирээгүй байна.

Нэгэнт саналын хуудаснаас тухайн нэр дэвшигчийн нэрийг хасахгүй учир УИХ-ын гишүүнээр сонгогдох хэмжээний санал авахыг үгүйсгэхгүй. Яг үүнийг зохицуулсан хуулийн заалт байхгүй. Тиймээс энэ тохиолдолд нам, эвсэл нь тухайн нэр дэвшигчтэйгээ ёс зүйн хариуцлага тооцох байх" гэлээ.

Дээрх хариултаас харахад, ёс зүйн хариуцлага хүлээж буй улс төрийн хүчин, нэр дэвшигч өөрсдөө сонгуулийн штабаа тарааж, сурталчилгаагаа зогсоож байгаагаа албан ёсоор мэдэгдэхээс өөрөөр сонгуулийн үйл ажиллагаанаас хасагдах боломжгүй аж.

МАН-аас гаргасан мэдэгдлээр Г.Сайханбаярын сонгуулийн ажил дуусгавар болох уу эсвэл өөрөө ёс зүйн хариуцлага хүлээж буйгаа мэдэгдэж сурталчилгаагаа өндөрлүүлэх үү гэдгийг харах үлдлээ.


Сэтгэгдэл

М [66.181.160.67] 2024-06-19 09:50:43

Нэр дэвшигч агуулсан бишдээ нэрийг нь татуулна гэдэг нь угаасаа буруушдэ. Тэглээ ч тэр нөхөр ухуулагч нэр зүүснээс цаасгүй ажлаа чгүй байсан гээ биздээ

иргэн [66.181.182.199] 2024-06-18 12:40:44

Нэмэх бол нэмчихдэг --- бүгдийг нь Дөхиад хий !!!!!!!Та нарт мөнгө байгаа шдээ.Хүний амь !!!!!!!!!!

Зочин [202.179.27.203] 2024-06-18 12:40:28

БҮТЭН ДАМПУУ

зочин [66.181.176.197] 2024-06-18 08:54:08

Сайханбаяр өөрөө хүн алаагүй, алах үүрэг чиглэл өгөөгүй бол буруутан болох ямарч үндэслэл байхгүй.. Нэрээ татах шаардлагагүй. МАН ч хуульчтай баймаар юм. Нэг их сүрхий мэдэгдэл хийх хэрэг байна уу? Гэмт хэрэгтэн хийсэн хэрэгтээ ял авах байх

Зочин [202.55.188.85] 2024-06-18 06:46:07

МАН ардын нам мөн л yum бол увайгүй хяналт ёс зүйгүй нэр дэвшигч дээ, журамлаач,

Зочин [66.181.178.245] 2024-06-17 22:53:18

ПӨӨӨХ энэ САЙХӨНБАЯР ХҮН АЛДАА ГЭЖ ҮҮ ДЭЭ ҮНЭН МӨНИЙГ НЬ ЦАГДАА ШҮҮХ ТОГТООХ БИЗ ДЭЭ АН - ХАН АРАЙ Л ЗЭРЛЭГ ЮМ АА

ЗОЧИН [66.181.178.245] 2024-06-17 22:50:49

АН ямар ч ёс зүй алгаа тэр УЯНГА. ГЭЖ АВГАЙ, ТЭР ЯМАР ХҮҮ Ч БИЛЭЭ ИЙМ БУЗРУУД ИХ НЭР ДЭВШИНЭ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ ГАНТӨМӨР ДАРГАА АРАЙ ДЭНДҮҮ ДЭНДҮҮ ЗЭРЛЭГ БАЙНА ШҮҮ ЮУ ВЭ ТЭР МУУХАЙ УЯНГА ГЭДЭГ ГУДАМЖНЫ ХУЛГАЙЧ. ӨӨРИЙГӨӨ ЮУ ГЭЖ БОДООД БАЙНАА ИЙМ БУЗРУУД ТӨРД ГАРВАЛ ЁС МОНГОЛ ТӨРИЙН ГУТАМШИГ ШҮҮ. ЯАГААД ГАДААД НӨХӨРТЭЙ. ЧАВКААНУУД МОНГОЛ ТӨР РҮҮ ШУРГАЛАХ ГЭЭД ГУНААД БАЙНАА ХЭЗЭЭЧ БҮҮ ГАРГА

Зочин [202.126.89.133] 2024-06-17 21:38:20

Тухайн тойрогт нэр дэвшиж буй МАН ын бүгдэнгийн нэрийг татараай. Жиш Ч Хүрэлбаатар шүмж хэлсэн хүн болгоныг өөрөө болон троллуудаараа ширж гаргаж байна. МАН ынхан бүгд троллуудаа турхирж байгаа Иймд тушаал өгч турхирсан хэргээр бүгдэнгийн нэрийг татах ёстой юм шүү

Enkhee [183.177.98.53] 2024-06-17 21:08:45

Kharin bur gaihaad bn yum.Khuulias deesh NAM ba geheer...

ЗОЧИН [122.201.31.123] 2024-06-17 20:33:44

САЙХАНБАЯРЫГ УДИРДЛАГА НЬ НАМЫН ГОЁ НЭРИЙГ ГУТААСАН ГЭЭД ДЭМЖИХЭЭ БОЛЬСОН.

Зочин [103.212.118.83] 2024-06-17 17:10:55

Энэ хүнийг ямар үндэслэлээр буруутгахаа мэдэхгүй байна! Хүний алтан амийг хөнөө гэж ухуулагч аваагүй байх! Харин хүнээ л зөв сонгосонгүй гэж харж байна! Энэ хэрэг цэвэр хувь хүний төлөвшлөөс шалтгаална! Дээр нь архины халуун нэмэгдэхээр тэнэгүүд юу ч хийхээс буцахгүй! Сум багаараа талцаж улс төржихөөр ийм л юманд хүргээд байгаа! Ганц удаа ч гарч байгаа юм бишээ. Сонгуулиа ч хийж чаддаггүй улс төржилтийн синдром солирол гэж бодно. Хүнээ хүртэл таньж чадаагүй арчаа муутай гэхүү? Ингэж сонгууль хийгээд яах ч юм билээ?


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.