Сөүл чиглэлийн зарим нислэгийн цагийн хуваарийг өөрчлөв

Aдмин / Нийгэм

БНХАУ-ын дайран өнгөрөх агаарын зам ачаалалтай байгаагаас Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарт аяллын нислэг өнөөдөр хуваарьт цагаас 45 минутаар саатаж байна.



Ингэснээр дараагийн нислэг болох мөн өдрийн Сөүл чиглэлийн ОМ307/308 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагт өөрчлөгдөж байгаа аж. Тодруулбал, ОМ302 болон ОМ307/308 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:



• Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарт аяллын нислэг Инчён ОУНБ-аас 15:34 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 18:00 цагт бууна.



• Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ307 дугаарт аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 19:00 цагт хөөрч, Инчён ОУНБ-д 23:10 цагт бууна.



• Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ308 дугаарт аяллын нислэг Инчён ОУНБ-аас энэ сарын 18-ны 00:50 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 03:30 цагт буухаар тус тус төлөвлөснийг МИАТ комани мэдээлэв.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.