107 сургуулийн гал тогооны түрээсийн гэрээг дуусгавар болгоно

Aдмин / Нийгэм

2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад хоолзүйчдийг бэлтгэж, түрээсийн гал тогоотой байсан 110 гаруй сургуулийг өөрийн гал тогоотой болгохоор болжээ.

Энэ талаар Боловсролын ерөнхий газрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтайван ярихдаа, “Ирэх хичээлийн жилээс сургууль бүр өөрийн гал тогоотой болно. Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 107 сургууль түрээсийн гал тогоотой байна. Үүнээс Улаанбаатар хотод 64, орон нутагт 43 сургууль түрээсийн гал тогоо ашигладаг.

Эдгээр 107 сургуулийн түрээсийн гэрээг дуусгавар болгож 2024 оны есдүгээр сарын 1-нээс бүх сургууль хоол үйлдвэрлэл, үйлчилгээг бие даан зохион байгуулна. Одоогийн байдлаар олон улсын төслийн хүрээнд нийт 35 хүнийг хоолзүйчээр бэлтгэж байна” гэв.

Улсын хэмжээнд нийт 223 сургуульд хоолзүйч ажилладаг аж.

ЭХ СУРВАЛЖ:МОНЦАМЭ


Сэтгэгдэл

9000 [202.179.27.196] 2024-07-18 22:50:59

Сургуулийн гал тогоонд ажиллаж бга хүмүүсийн ариун цэврийн шаардлага муу мэргэжлийн бус хүмүүс ажилладаг үүнд сургуулийн захиргаа өнхаарах мэргэжлийн хоол зүйч тогооч ажиллуулах хэрэгтэй бас үйлчлэгч нар ч гэсэн ялгаагүй

Зочин [103.57.94.202] 2024-07-21 16:21:55

Үнэнийг хэллээ. Зөв шүү. Анхааоах хэрэгтэй.

MONGOL [202.55.188.117] 2024-07-18 21:45:24

Хоол дээр олон улсын төсөл хийж хөрөнгө үрээд улсаа боддоггүй малнуудыг зайлуулмаар байх юмаа.

Иргэн [139.5.216.157] 2024-07-18 21:08:46

Тогооч нарын гарыг сайн угаалгаж, халат малгайтайгаа жорлонд орохгүй байхыг анхааруулж, шалгаж байх хэрэгтэй!!!Хүний нялх үрсийг өвчин тусгачихгүй байхыг ухамсарлөх хэрэгтэй шүү!!!

Зочин [103.57.94.202] 2024-07-21 16:23:02

Зөв. Шаардлагыг биeлүүлж ажиллах хэрэгтэй.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.