"Маргааш төвийн аймгуудын нутгаар гэнэтийн аадар бороо орно. Халалтын дараа бороо орж эхлэхдээ ширүүн, усархаг байх магадлал өндөр"

Д.Тулга / Нийгэм

Онцгой Байдлын Ерөнхий Газраас/ОБЕГ/ өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, усны ослын тохиолдол, үер, усны нөхцөл байдал, ирэх өдрүүдийн цаг агаарын төлөвийн талаар мэдээлэл өглөө.

Тус газрын Урьдчилсан сэргийлэх газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Т.Ууганхүү "Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр долдугаар сарын 20-ноос төвийн аймгуудын ихэнх нутгаар гэнэтийн аадар бороо орно.

  • Долдугаар сарын 21-нд төв, зүүн аймгуудын нутгаар
  • Долдугаар сарын 22-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар гэнэтийн аадар бороо орно.

Ойрын өдрүүдэд нийт нутгаар халж байгаа тул бороо орж эхлэхдээ ширүүн, усархаг байх магадлал өндөр.

Гэнэтийн түр зуурын борооны өмнө салхины хүч огцом ихсэх, аянга цахилгааны аюул дагуулдгийг иргэд анхаарах хэрэгтэй.

Долдугаар сард монгол орны нийт нутгаар, наймдугаар сард төв, зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу бороо төлөвтэйг Цаг уурын байгууллагаас мэдээлж байгаа.

Энэ жил олон аймаг, сумын ой тохиож иргэдийн хөдөлгөөн их байгаа учир цаг агаарын мэдээллийг авч хэвшихийг сонордуулж байна" гэж ярилаа.

IKON.MN


Сэтгэгдэл

batyaj [66.181.188.165] 2024-07-22 00:37:45

Цаг уурын мэдээ зарлахад аюулт үзэгдэл яг хэзээ болохыг хэлүүштэй. Энэ мэдээ зөв шиг боловч яг цаг дээрээ маргааш гэхээр Монголын маргааш олондоо гэдэг болох юм. Ээдээ ажил хийж байхад эрэгцүүлж бодмоор зүйл олон гарах юм. Санаа аваарай.

tsaad taliin [66.181.180.63] 2024-07-21 22:47:21

ene nuguu bisda geed helchdeg huuhen mun uu


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.