Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах Засгийн газрын тогтоолыг батлав

Aдмин / Нийгэм

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай Засгийн газрын тогтоолыг баталжээ.

Тогтоолоор улаан буудайн нөөцийг хангалттай бүрдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахууны нөөцийг бүрдүүлж, тасалдал үүсгэхгүй байхад чиглэсэн бүх талын арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг салбарын сайд нарт онцгойлон анхааруулсан байна. Мөн малын өвс, тэжээлийн нөөцийг бэлтгэх ажлыг шуурхай зохион байгуулах, ургацын урьдчилсан балансыг төрөл тус бүрээр нарийвчлан гаргаж, ургац хураах хүн хүч, техникийн бэлтгэл, зохион байгуулалтыг бүрэн хангуулах, цас зудын эрсдэлийн зураглалыг цаг агаарын урьдчилсан мэдээнд тулгуурлан бодитой тогтоож, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх, малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эдийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдан борлуулах, хөдөө аж ахуй гаралтай бүтээгдэхүүний үнийг хязгаарлах аливаа арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх, мах, махан бүтээгдэхүүн, байгалийн хадлан, тэжээл, бордоо нэвтрүүлэх боомтын тоог нэмэгдүүлэхийг үүрэг болгосон байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ

Түүнчлэн зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх, отор нүүдлээр яваа малчдын хүүхдийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд харьяалал харгалзахгүй хамруулах, дотуур байраар хангах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга нарт үүрэгджээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.