Д.Саруул: Утаанаас салах боломжтой хоёрхон л шийдэл байгаа

Aдмин / Улстөр

Нийслэлийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авч, хариуцлагын гэрээгээ байгуулснаар албан ёсоор эхэллээ. Энэ үеэр Ардчилсан намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Д.Саруултай ярилцлаа.

Тэрбээр, Манай нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд "Хүүхдэд ээлтэй хот" уриа дэвшүүлж байгаа. Хуулийн төслийг манай намын 26 УИХ-ын гишүүн санаачилсан. Би судалгааны хэсгийг ахалж ажиллаж, олон улсын туршлагыг дотоодод хэрхэн нутагшуулах вэ гэдгийг танилцуулсан.

Нийслэлд гарч байгаа гэмт хэргийн 25 орчим хувь нь зөвхөн Баянзүрх дүүрэгт гардаг. Хүүхэд багачуудыг хамгаалахын тулд багаас нь урьдчилсан сэргийлэх чиглэлээр сургаж, ажлууд зохиох ёстой. Бидний мөрийн хөтөлбөр ийшээ чиглэж байгаа.

Мөнгөний сонгуулийн эсрэг бид нэгдсэн эв нэгдэлтэй багаараа орж байна. Бүгд боловсролтой, туршлагатай, ард түмний төлөөлөл болсон залуус учраас нийслэлчүүддээ итгэж байна.

Утаанаас салах боломжтой хоёр шийдэл л бий. Нэг нь орон сууцжуулах, нөгөөх нь эрчим хүчний хангалттай эх үүсвэр барьж халаалтыг шийдэх. Бидний мөрийн хөтөлбөрт энэ санаа сууж, 100 мянган айл орон сууцны хөтөлбөрөөс гадна хашааг орон сууцаар солих ажлыг эхлүүлнэ.


Сэтгэгдэл

зочин [59.153.86.104] 2024-09-26 19:06:28

Улаанбаатар хот хүүхдэд байтугай явган зорчигчдод маш ээлгүй халгаатай болсон хот . явган хүний зам нь маш эвдрэлтэй хүн бэртэж гэмтэх нүх сүв арван алхам тутамд тохиолдоно . сэлбийн зүүн эргээр баригдсан барилгууд явган хүн явах замгүй зөвхөн машины замтай хэцүү гэхэд дэндүү хэцүү олон олон юм нь шийдэгдээгүй хот . ядахдаа бие засах газар олддоггүй

Зочин [202.9.46.19] 2024-09-27 05:45:42

Хохино


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.