Нийслэлд 4735 тонн давс, 2366 тонн бодис нөөцөлжээ
Өвөл зам талбайн цэвэрлэгээ хангалтгүйн улмаас явган битгий хэл машинтай зорчиход ч хүндрэлтэй болдог билээ. Мөн үүнийг дагаад гэмтэл бэртлийн осол аваар ч ихэсдэг. Тэгвэл энэ жил өнгөрсөн онуудтай харьцуулахад өвлийн бэлтгэлээ сайн базаасныг албаныхан онцоллоо. Ингэхдээ 4735 тонн давс, 2366 тонн бодис нөөцөлсөн байна. Мөн хот тохижилтын тоног төхөөрөмж, машин техникийг 83-аар нэмж, паркаа шинэчлэлт хийжээ.
Энэ талаар Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг “Өнгөрсөн оны үлдэгдэл давс, бодис болон тендерээр авсан давс, бодисоор нөөцөө бүрдүүлсэн. Захирагчийн ажлын албанаас давс, бодис авах ажлыг хариуцдаг. Дүүргүүд ч мөн өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байгаагаа хэлсэн. Дүүргүүд рүү чиг үүрэг шилжсэн учир хүний нөөцийн хувьд ч манайд асуудал байхгүй. Бид хариуцаж байгаа зам талбайдаа л үүрэгт ажлаа явуулж байна. Давс, бодис цацах машин, техникийн тухайд татан авсан” гэв.
Сэтгэгдэл
ЗОЧИН [59.153.114.41] 2024-10-07 05:59:02
ГУДАМЖ ТАЛБАЙГ ДАВСААР ХУЧИЖ БАЙГАЛЬ ОРЧИН, АВТОМАШИНУУДЫГ ДАВСАНД ИДҮҮЛОЖ СҮЙТГЭЖ БАЙХЫН ОРОНД ГАДААДАД ЦАС ЦЭВЭРЛЭДЭГ ТЕХНОЛОГООР ЦАСАА ЦЭВЭРЛЭЖ АЧИЖ ХАЯЖ БАЙХ ЁСТОЙ. ЭНЭ АРГАА БАРСАН, ХУУЧНЫ СҮЙТГЭЛИЙН АРГААСАА ХОТ ХЭЗЭЭ САЛАХ ЮМ БЭ.