Нийслэлийн Засаг дарга Харвардын их сургуулийн оюутнуудтай уулзлаа

Д.Тулга / Боловсрол

niislelНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Харвардын их сургуулийн оюутан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга оюутан төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа маш их таатай байгаагаа илэрхийлээд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар товч мэдээлэл өглөө.niislelМэдээлэлдээ “Нийслэлийн ИТХ-аар 2005 онд Улаанбаатар хотын 2020 оны хөгжлийн хөтөлбөрийг баталсан байдаг. Гэвч олон зүйл заалтыг өөрчилж, хэтийн төлөвлөгөө болгон өөрчлөх шаардлагатай болсон. Тиймээс бид “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх чиг хандлага”-ын баримт бичгийг Япон Улсын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар болосвруулж, УИХ-ын 2013 оны намрын чуулганаар батлуулсан. Ингэснээр нийслэл хот 2020 он хүртэл хэрэгжүүлэх, 2030 оны чиг хандлагын томоохон стратеги төлөвлөгөөтэй болсон. Тус төлөвлөгөөнд Улаанбаатарын баруунаас зүүн чиглэлийг 17,8 километр метрогоор холбох, нийтийн тээврийг бүрэн шинэчлэх BRT төсөл, 2020 он гэхэд 2 сая, 2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээж авах зорилттой “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр зэргийг тусгасан байгаа” гэдгийг дурдлаа.

niislelУулзалтад оролцсон Харвардын сургуулийн оюутнуудын төлөөлөл нийслэлийн Засаг даргаас зарим асуултад хариулт авсан юм. Их, дээд сургуулийн үйл ажиллагаа, оюутнуудын боловсролын асуудалд хот хэрхэн оролцдог вэ? гэсэн асуултад “Өнөөдрийн байдлаар 160 гаруй мянган оюутан суралцаж байна. Манай хэтийн төлөвлөгөөнд нийслэлээс 130 километрийн зайд орших Багануур дүүрэгт их, дээд сургуулийг нүүлгэж, Оюутны хотхон байгуулахаар тусгагдсан байдаг. Үүний дагуу бид холбогдох яам, тамгын газартай хамтран ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг гүйцэтгэж байгаа” гэлээ.niislelМөн Улаанбаатар хот авлигатай хэрхэн тэмцэж байгаа талаар тодруулахад нийслэлийн Засаг дарга “Энэ бол хамгийн том бэрхшээл, саад болж байна. Би нэг л жишээг хэлье. Дэлхийн банкны гаргасан судалгаагаар 2000-2013 онуудад нийслэлийн нутаг дэвсгэрт олгосон нийт газрыг хуулийн дагуу дуудлага худалдаагаар зарсан бол нийслэлийн 2013 оны төсвөөс 77 дахин их мөнгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх байсан байгаа юм. Авлига бидэнд ийм л хор нөлөө учруулж байна. Тиймээс бид тууштай тэмцэж байгаа. Засаглалыг шилэн болгож, шилэн тендер, шилэн төсөв гээд бүх асуудлыг иргэдэд нээлттэй, ил тод болголоо. Энэ бол сайн үр дүнгийн эхлэл гэж харж байна. Мөн нийслэл шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог бодитойгоор хэрхэн тусгах асуудлаар АНУ-ын Станфордын их сургуулийн Профессор, Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкинтэй хамтарч ажиллаж байна” гэж хэллээ.

niislelУулзалтын төгсгөлд Харвардын их сургуулийн оюутны төлөөллүүд хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, өөрийн сургуулийн логог Нийслэлийн Засаг даргад гардуулсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.