Б.Баяраа: Үс уналттай тэмцэхэд цагаан гаа ашигладаг

Д.Тулга / Эрүүл мэнд

us-Ус унах, халцрах нь ихэссэн гэх юм. Шалтгаан нь юу байна вэ?

-Сүүлийн үед хүүхдийн үс хүртэл унах болсон. Судалгаагаар монголчуудын 70-80 хувь нь үс унах асуудалтай гэдэг дүн гарчээ. Хар тугалга агаарт их хэмжээгээр дэгдсэнээс хүний үс, хөмсөг унах, арьс хуурайших шалтгаан болж байна. Хар тугалга машины утаанаас их хэмжээгээр ялгардаг. Хүүхэд намхан учраас машины утаанд илүүтэй хорддог, тэр хэрээр үс нь унадаг гэсэн судалгааны дүн гарсан байна. Эрчүүдийн үс халцраад, эмэгтэйчүүдийнх мэдэгдэхүйц шингэрээд байгаа нь ч агаарын бохирдолтой холбоотой. Үүнээс гадна үсээ буруу арчилсан, хангалттай угааж цэвэрлэж чадаагүй нь үс уналтын шалтгаан болдог. Томруулдаг шилээр харахад гэмтэлтэй үс салаалаад мод шиг болчихсон байдаг. Тийм үс аяндаа хугарч унана.

-Үс унаад эхэлснийг яаж мэдэх вэ. Төрсөн эмэгтэйчүүдийн үс аяндаа унадаг гэдэг ойлголт зөв үү?

-Өглөө угаасан байхад маргааш нь сэвсгэр, өнгөлөг хэвээрээ байх ёстой. Тослогтож байгаал бол өвчилчихсөн байна гэсэн үг. Ус хуурайшсаны эхний шинж бол тослогтох. Манайхан өглөө бүр үсээ угаагаад гардаг ч орой нь тослогтчихдог. Үүнээс болж бага багаар унаж, хагтдаг. Дараа нь халцарна. Төрсөн эмэгтэйчүүдийн үс унах нь эрдэс тэжээл дутагдснаасболдог. Гэхдээ гам барьж байна гэж удаан хугацаанд үсээ угаагаагүйгээс хүүдий нь битүүрч, гэмтлийн шалтгаан болдог.

-Тэгвэл үсээ яаж угааж, арчлах ёстой вэ?

-Тэр нь үсээ буруу, дутуу угаасан гэсэн үг. Шампуниа хүргэчихээд л усаар зайлчихдаг. Бага хэмжээний шампунь түрхчихээд нэг минутаас илүү массажлах ёстой. Дараа нь шампуниа бүрэн арилгах ёстой. Буруу угааснаас болж үсний хүүдий битүүрэх, гэмтэх шалтгаан болдог. Үсний хүүдий нь битүүрсэнээс булцуй нь шохойжиж хатуурдаг. Уг нь үсний булцуй цагаан, зөөлхөн байж байж ургаж, тэжээл авах ёстой. Гэтэл ихэнх шампупь булцуйг цэвэрлэж чаддаггүй. Дэлхий нийтэд үс уналттай тэмцэхэд цагаан гаа ашигладаг. Цагаан гаа агуулсан шампунь нь үсний хүүдий, булцуйг бүрэн цэвэрлэдэг. Бас бүрэн эмчилж өгдөг.Сармис өөрөө үсний ургалтыг дэмждэг. БНХАУ-д гэхэд сармис, цагаан гааны хандтай шампунь хэрэглэхийг зөвлөдөг. Түүнийгээ өөрсдөө орчин үеийн анагаах ухаан, био технологийн аргаар гаргаж авсан гэдэг. Хэдэн жилийн өмнө БНХАУ, Солонгос, Японд иргэдийн үс маш ихээр унаж байсан. Шалтгаан нь агаарын бохирдол гэдгийг оношилж, цагаан гаа, сармис болон бусад ургамлын гаралтай эмчилгээний шампунийг гаргаж авсан байдаг. Дэлхийн бүх улсад үс уналтын эсрэг цагаан гааны найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэж байгаа.

-Үс нь хагтдаг хүн олон. Хагтахаас яаж сэргийлж, хэрхэн эмчлэх ёстой вэ?

-Үсний хүүдий бөглөрч битүүрснээс болж хаг үүсдэг. Бөглөрснөөс болж цэвэрлэгдэхгүй, цаанаасаа ургахгүй байгаа хэрэг шүү дээ. Хагнаас сэргийлэхийн тулд хүүдийг л сайн цэвэрлэх ёстой. Цэвэрлэхийн тулд дээр ярьсан цагаан гааны найрлагатай бүтээгдэхүүнийгзөвлөж байгаа юм. Сармис, цагаан гааны хандтай тэжээлийн тосыг мөн хэрэглэх ёстой. Жирийн үед долоо хоногт нэг удаа тосоо түрхээд, хоёр, гурван удаа угаачихад тохиромжтой байдаг.

-Таны ярьж буй бүтээгдэхүүнийг гэрийн нөхцөлд хэрэглэх боломжтой юу?

-Шампунь, ангижруулагчаа гэрийн нөхцөлд хэрэглэх боломжтой. Эрчүүдийн ихэнх нь үс халцрах асуудалтай болсо. Эрчүүдийн хувьд зөвхөн шампунь, тэжээлийн тосоо хэрэглээд байхад үс ургалтыг мэдэгдэхүйц дэмжинэ. Үс ургуулдаг, эмчилгээний бүтээгдэхүүн хатуулаг чанартай байдаг. Эрчүүдийн үс богино байдаг учраас заавал ангижруулагч хэрэглэх шаардлагагүй. Харин эмэгтэйчүүд ангижруулагчаар зөөлрүүлж, үсээ бэхжүүлэх нь сайн.

-Эмчилгээний үр дүн хэр хугацааны дараа гарах вэ?

-Манайд эмчилгээ хийлгэж буй олон хүн бий. Толгойных нь оройн үс халцарчихсан эрэгтэйгурван курс эмчилгээний дараа бүрэн эдгэрсэн. Хорь гаруй настай залуу хуйхны бохирдлоос үүдэж үс нь унаж байгааг мэдэхгүй, ичсэнээсээ болоод малгай өмсдөг болсон.Малгай өмсч үсний хүүдийгээ улам бөглөснөөс болж халцарсан байсан нь эмчилгээнд явжэдгэрсэн. 20 удаагийн эмчилгээ нэг курс болдог.

-Эрчүүдийн тухайд үс унах нь насных, эсвэл удмынх гэж ярьдаг. Энэ үнэн үү?

-Ерөөсөө л буруу арчилгаа, гадны нөлөөнөөс болж үс унадаг. Үхсэн ч үс, хумс ургаж байдаггэж ярьдаг учраас наснаас огт шалтгаалахгүй.

-Өглөө бүр индүүдэх, ороох нь үсэнд сөрөг нөлөөтэй болов уу?

-Эмэгтэй хүн гоё байх үүднээс индүүдэж, ороож байх хэрэгтэй. Гол нь эссэци хамгаалалтаа сайн түрхэх нь зөв. Манайхан нүүрнийхээ арьсыг маш сайн арчилдаг. Үсээ дутуу угаачихаад л орхичихдог. Эмчилгээний шампуниар зөв угааж, ангижруулж, тэжээлийн тосоо түрхэж, эссэциэр хамгаалах ёстой.

-Гэрийн нөхцөлд үсээ арчлах энгийн арга юу юэ?

-Монголчуудад уураг их дутагддаг. Тиймээс өндөгний цагаан уургийг оливын тостой холиодтүрхэх хэрэгтэй. Хамгийн гол нь үсээ маш сайн угааж, цэвэрлэсний дараа түрхэх нь зөв. -Цагаан гааны найрлагатай эмчилгээний бүтээгдэхүүнийг сонирхвол хаана хандах вэ?-Манай салон цагаан гаа, сармисны найрлагатай эмчилгээний бүтээгдэхүүнийг албан ёсныэрхтэйгээр оруулж ирдэг. УИД-ээс чанх урд “Octard” салоны хажууд “Завгүй” салон бий. 99292975 утсаар зөвлөгөө авах боломжтой.

Ц.ӨРНӨХus

Эмчилгээний өмнө

us

Эмчилгээний дараа


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.