Японы томоохон корпорациуд Монголын зах зээлийг сонирхож байна

Д.Тулга / Эдийн засаг

“Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд энэ жил манай улсад Япон улсын бизнесийн олон төлөөлөл айлчилсан билээ. Тухайлбал, “Тоёота” корпорацийн ТУЗ-ийн дарга Т.Учияамада, КЭЙДАНРЭН-ийн дэд дарга, “Мицүбиши хэви индустри” корпорацийн ерөнхийлөгч Ш.Мияанага, КЭЙДАНРЭН-ийн Зөвлөхүүдийн танхимын дэд дарга, “Мицүбиши электрик” корпорацийн зөвлөх С.Шимомура, КЭЙДАНРЭН-ийн Зөвлөхүүдийн танхимын дэд дарга, “Шимизу” корпорацийн ерөнхийлөгч Ё.Мияамото, КЭЙДАНРЭН-ийн Африкийн хорооны дарга, “Сожицү” корпорацийн ТУЗ-ийн дарга Ю.Касэ, КЭЙДАНРЭН-ийн Гадаад хэргийн хорооны дарга, “Обаяаши” корпорацийн ТУЗ-ийн дарга Т.Обаяаши нарын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Энэ айлчлалын хүрээнд манай улстай хэд хэдэн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилжээ.

-ЯПОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, “НОУ-ХАУ”-Г НЭВТРҮҮЛНЭ-

Японы Засгийн газраас Азийн дэд бүтцийг дэмжиж, ирэх таван жилд 110 тэрбум ам.долларын санхүүжилт хийхээ мэдэгдсэн. Энэ хүрээнд Монгол Улс, Япон улстай дэд бүтэц, уул уурхай, боловсруулах салбарын хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх сонирхолтой байна. Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг түшиглэн Японы хөрөнгө оруулалт, “ноу-хау”-г нэвтрүүлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Япон болон гуравдагч зах зээлд нийлүүлэх, улмаар бүс нутгийн үйлдвэрлэлийн сүлжээ, эдийн засгийн холбоонд нэгдэх эрмэлзлэлтэй байгаа юм. Мөн нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах замаар нүүрс шингэрүүлэх, кокс, ган, газрын тос, зэс хайлуулах зэрэг төслүүдэд тус улсын өндөр технологийг нэвтрүүлэх сонирхолтой байгаа.

Япон улстай манай улс хэдийнээс олон салбарт хамтран ажиллаж ирсэн. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтад 36 тэрбум 850 сая иений зээл нэмж олгосон. Мөн байгаль орчныг хамгаалах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хоёр шатны хөтөлбөр хэрэгжсэн, энэ төслийн гуравдугаар шатны хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болсон юм. Эндээс бид цаашид Япон улсаас туршлага судлах, Япон улсаар дамжуулан дэлхийн зах зээлд өрсөлдөх том боломжийг олж харах хэрэгтэй.

-МОНГОЛ БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН ЯПОНЧУУДЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАНА-

chatsarganaӨнгөрөгч долдугаар сард Япон улстай эдийн засгийн түнш орны хувьд манайхаас хүнсний болон бусад салбарт бараа бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой байгаагаа дахин илэрхийлсэн. Энэ хүрээнд 250 мянган тонн чацаргана нийлүүлэх санал гаргаж, төлбөрийн 50 хувийг бэлнээр төлөх хүсэлтээ илэрхийлжээ.

Нөгөөтэйгүүр “Дээд өнгө” компани Японы “Super region”-тай гэрээ хийснээр таван сая иенийн бараа нийлүүлэхээр болж байна. Ирэх онд мөн таван сая ам.долларын гэрээ хийхээр урьдчилсан байдлаар тохироод байгаа аж. Энэ нь дэлхийн тансаг хэрэглээний зах зээлд дээд зэрэглэлийн хувцас гаргах тухай юм.

“Дээд өнгө компани нь Японы техник технологиор оёдлын үйлдвэрийн парк байгуулах төлөвлөгөөтэй бөгөөд Засгийн газраас төслийг нь дэмжиж зээл олгохоор болсон. Томоохон сүлжээ дэлгүүрүүдэд бараа нийлүүлдэг олон жилийн туршлагатай компани “Super region” компани “Дээд өнгө” компанитай хамтран ажиллах нөхцөлөө тавьж эхний ээлжинд хувцас нийлүүлэхээр болжээ.

Япон улс дэлхийд хөгжлөөрөө эхний гуравт бичигддэг, зах зээлийн нөхцөл байдлын хувьд Азийн төдийгүй дэлхийн улс орнуудыг холбогч гүүр юм. Тиймээс Япон улсаар дамжин дэлхийн зах зээлд монгол бараа бүтээгдэхүүн нийлүүлэх өргөн боломж нээгдэнэ хэмээн харж болох юм.

Мөн “Мицүбиши хэви индустри” тэргүүтэй Япоын томоохон корпорациуд Монголын зах зээлийг сонирхон судлаж, цаашид манай улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа айлчлалынхаа үеэр дурьдсан. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч оронтой хамтын ажиллагаагаа өргөжүүлж чадвал манай улсын хувьд суралцах, зах зээлээ тэлэх боломжтой.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.