Лалын хэт даврагчид АНУ-ын армийн твиттерийг хакерджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

us" height=Лалын хэт даврагчид АНУ-ын армийн твиттер хуудсыг хакердан, хэдэн цагийн турш мэдэлдээ байлган, “CyberCaliphate, I love ISIS” хэмээн англиар бичиж, лалын улсын дайчны толгойн хэсгийн зурагтай логогоор АНУ-ын төв армийн логог сольж тохуурхжээ. Тэд “АНУ-ын цэргүүд ээ, бид ирлээ. Ар талаа хараарай” гэх агуулга бүхий үг бичиж, жиргэсэн байсан аж.

АНУ-ын төв армийн “Лалын улс”-ын эсрэг явуулж буй агаарын дайралтуудын бичлэгүүдийг дамжуулж байсан youtube сайт ч хакеруудын халдлагад өртжээ. Лалын хэт даврагчид “Лалын улс”-ын талаарх бичлэгийг тус сайтад нийтэлсэн байна.

АНУ-ын армийн зүгээс мэдэгдэл хийж, твиттер, youtube сүлжээгээ хакердуулсаныг баталсан бөгөөд тодорхой арга хэмжээ авч байгаа талаар мэдэгджээ. Харин мэргэжилтнүүд “АНУ-ын армийн хувьд томоохон доромжлол” гэж дүгнэсэн байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:51:55

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:51:55

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.