Цахим картаа аваагүй бол автобусаар зорчуулахгүй байх санал гарчээ

Д.Тулга / Нийгэм

busӨчигдөр Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газар, Тээврийн газар хамтран шинээр нэвтэрч буй цахим үйлчилгээнд нийтийн тээврийн зорчигчид хэр идэвхитэй хандаж байгаа талаар шалгалаа.

Үүнд дараах хэд хэдэн зөрчлүүд илэрсэн байна. Тодруулбал, цахим картаар зорчих 750 гаруй мянган хүний 400 мянга орчим нь картаа худалдан авсан. Бусад нь бэлэн мөнгөөр зорчиж байгаагаас:

- Дутуу мөнгө хийх

- Хойд хаалгаар орж огт мөнгө төлөхгүй зорчих

- Карт авсан ч уншуулахгүй байх

- Залуучууд ахмадын картаар зорчих гэх мэт зөрчлүүд илэрчээ.

Иймд эдгээр зөрчил дутагдлыг засахын тулд иргэн бүрийг үүргээ ухамсарлан цахим картаа худалдан авахыг уриалж байна. Өнгөрсөн есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн карт худалдан аваагүй иргэдийг 1000 төгрөгөөр зорчуулахаар яриад байсан ч хэрэгжээгүй. Харин энэ удаа цахим картаа аваагүй иргэдийг үүргээ ухамсарлахыг сануулан, автобусанд зорчуулахгүй байх санал гарчээ.

Bus

-НИЙТИЙН ТЭЭВРИЙНХЭН ХҮНД БАЙДАЛД БАЙНА-

Энэ мэтээр зарим иргэдийн ухамсаргүй үйлдлээс болж нийтийн тээвэр ашгаа олж чадахгүйд хүрээд байна. Гэтэл нийслэл хотод аль хэдий нь цас орж, автобусууд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс өвлийн дугуй худалдан авч солих, урсгал засвар хийх, кондукторуудад гэнэт халагдсаны нөхөн олговор олгох, жолооч нарын цалин гээд олон асуудалд орж, удахгүй зогсоход хүрээд байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.