Монгол Улсын арслан Э.Оюунболд нарыг цагдаагийн цолоор шагналаа

Д.Тулга / Спорт

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94-н жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, арслан цол хүртсэн цагдаагийн ахлах дэслэгч Э.Оюунболд, Харцага цол хүртсэн цагдаагийн ахмад Н.Батзаяа, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд гран при шагнал хүртсэн, МУГЖ, цагдаагийн ахлагч Г.Ариунбаатар нарт Цагдаагийн ерөнхий газраас хүндэтгэл үзүүлж, цол нэмэх арга хэмжээ боллоо.

Тодруулбал, Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд зургаа давж шөвгөрсөн, Монгол Улсын харцага цол хүртсэн, Хамгаалалтын гуравдугаар тасгийн хамгаалалтын офицер, цагдаагийн ахмад Н.Батзаяаг Цагдаагийн хошууч цолоор, ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулагдсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны гоцлол дуу дуулаачдын төрөлд тэргүүн байр эзэлсэн Төв аймгийн цагдаагийн газрын Заамар сум дундын цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.Ариунбаатарыг Цагдаагийн ахмад цолоор, Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94-н жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Монгол улсын арслан цол хүртсэн, Хэнтий аймгийн цагдаагийн газрын Баянхутагт сумын цагдаагийн ахлах дэслэгч Э.Оюунболдыг Цагдаагийн ахмад цолоор, “Цагдаагийн төлөө” тэмдгээр, Хүч спорт хорооны туслах дасгалжуулагч, цагдаагийн ахлагч С.Мияарагчааг “Цагдаагийн төлөө” тэмдгээр тус тус шагнаж, ажлын амжилт хүсч, баяр хүргэлээ.


Э.ОЮУНБОЛД: ТА БҮХНИЙХЭЭ ИТГЭЛИЙГ АЛДАХГҮЙ,
ЦААШИД ХИЧЭЭЖ БАРИЛДАНА

-Монгол түмний үндэсний их баяр наадмаар түрүүлж, арслан цол хүртсэн. Одоо цагдаагийн ахмад цол хүртлээ. Энэ мөчид сэтгэгдэлээ хуваалцаач?

-Маш их баяртай байна. Цагдаагийн бие бүрэлдэхүүндээ ажлын амжилт хүсье. Хамт цол нэмүүлсэн алба хаагчиддаа баяр хүргэе. Хэнтий аймгийн цагдаагийн хэлтсийн хамт олон, Хэнтийчүүддээ маш их баярлалаа. Цаашид улам хичээж барилдана. Би цагдаа, Эрдэнэт, Их засаг гэсэн гурван газраар овоглон барилдаж, Монгол Улсын арслан цол хүртсэн. Маш их баярлаж явдаг даа.

-Баяр наадам дуусаад хэд хоночихлоо. Үзэгч түмний хандлага ямар байна?

-Ер нь сайхан байна. Бөхөд хайртай Монголчууд маань намайг үнэхээр халуун дулаан, сайхан сэтгэлээр хүлээж авч байгаа. Хэд хоног нойр муутай явсан. Жаахан ядрангуй л байна. Хэнтий аймгийн цагдаагийн газрынхандаа, Эрдэнэт үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн, Их Засаг их сургуулийн захирал Ням-Осор нарт маш их баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, сайн барилдана гэж хэлье.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.