Шинэ жилийн худалдан авалт хийхдээ Оросын хуурамч архинаас болгоомжлохыг анхаарууллаа

Д.Тулга / Эрүүл мэнд

arhi
Хоёр улсын хооронд харилцан визгүй зорчдог болсонтой холбогдуулан хоёр талын хилээр нэвтрэх иргэдийн урсгал харьцангуй нэмэгдсэн. Улмаар ОХУ руу гарч буй манай улсын иргэд буцаж орж ирэхдээ хуурамч архи, согтууруулах ундаа хүнсний бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирэх явдал ихэссэн тухай мэдээлэл өмнө нь цацагдаж байсан. Тэгвэл ОХУ-ын Красноярск хотод саявтархан долоон иргэн хуурамч архинд хордож нас барсан, 35 хүн хордлогонд орсон тухай мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан байна. Иргэдийн аминд хүрсэн хуурамч архи манайхтай хил залгаа Эрхүү, Улаан-Үд хавиар тархсан талаар тус улсын хууль хяналтын байгууллага мөн мэдээлжээ.

Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинэ жил болох гэж байгаа энэ үед иргэд ОХУ руу зорчихдоо Улаан-Үд, Эрхүү орчмоос Оросын алдартай виски, коньяк, архи зэргийг гаалийн баталгаагүй дэлгүүрээс худалдан авч, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг анхааруулжээ.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.