“Харвони” эмийг долоо хоногийн дараа худалдаалж эхэлнэ

Д.Тулга / Эрүүл мэнд

harvoniЭрүүл мэнд, спортын яам АНУ-ын “Gilead Sciences” компанитай хамтран ажиллаж, элэгний архаг вирусыг эмчлэх “Харвони” эмийг Монгол улсад 98 хувийн хөнгөлөлттэйгээр оруулж ирэх гэж байгаа. С вирусын эсрэг үйлчилгээтэй энэхүү эмийг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн худаалж эхлэхээр болсон байна.

Эхний ээлжинд 1600 хүний хэрэглэх эм орж ирэх бөгөөд цаашид хүн амын хэрэгцээнд тулгуурлан нийлүүлт хийн гэж “Gilead Sciences” компани мэдэгдсэн байна.

Харин энэхүү эмийн худалдаалагдах үнийг тухайн оронд С вирусын тархалт ямар байгаа, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, өвчний дарамт харгалзан үзэж тогтоодог юм байна. АНУ-ын зах зээл дээр энэ эм 94.000 ам.доллараар худалдаалагддаг энэ эмийг хамтын ажиллагааны хэлэлцээрийн дүнд дэлхийд хамгийн хямдаар буюу зөвхөн Египт, Монгол улсуудад 400 ам.доллараар худалдаалахаар болсон

Мөн улсын хэмжээнд Хепатит С вирүсийн оношилгоо, эмчилгээний асуудлыг удирдан зохион байгуулах “Батламж”-ийг ХӨСҮТ нь зургадугаар сарын 22-нд гардан авсан. Хепатитийн С вирүст халдвартай хүнийг эмчлэх хот, хөдөөгийн нийт 140 эмч, мэргэжилтнийг хоёр удаа сургалтад хамруулаад байна. ХӨСҮТ-өөс хепатитийн С вирүс тоолох шинжилгээг хийх улс, хувийн хэвшлийн лабораториудад 10 дугаар сард “Батламж” өгч олон нийтэд мэдээлсэн. Ингэснээр иргэд хот, дүүрэг болон орон нутагтаа Эрүүл мэндийн даатгалаар цусны биохимийн шинжилгээ, хэт авиа /ЭХО/,Маркер өгч харин батламжлагдсан улс хувийн хэвшлийн лабораториудад тодорхой төлбөртэйгөөр С вирус тоолох шинжилгээнд иргэд хамрагдаж байна.

Хепатит С вирусын эмийг түгээх нийт 22 эмийн сан сонгогдсон байгаа. Эмчлүүлэгч нь эмчийн зааврын дагуу шинжилгээг тухай бүрт нь өгөх бөгөөд, сардаа уух эмээ эм дуусахаас 2-3 хоногийн өмнө эмийн сангаас худалдаж авсан байх шаардлагатай. Нэг шахмал эмийг өдөрт нэг удаа тогтсон цагт ууна. Дараагийн сарын эмийг авахдаа өмнө сарын уусан эмийн саваа буцааж өгнө.Эмийг дамлан худалдаж болохгүй. Эм ууж байх үедээ архи, пиво, дарс хэрэглэхгүй. Эмийг тасалж болохгүй. Ямар нэгэн зовиур илэрвэл хяналтын эмчдээ хандаж зөвлөгөө авна. Эм бүр тухайн өвчтөнд зориулсан тусгай кодтой байна. Гурван сар уух эмийг нэг дор олгохгүй бөгөөд тухайн сардаа олгоно. Хоёр болон гурав дахь сарын эмээ авахын тулд хяналтын эмчдээ эм дуусахаас 7-10 хоногийн өмнө үзүүлж, жороо бичүүлнэ. Жор бичүүлсэнээс хойш 3-5 хоногийн дотор эмийн сангаас өвчтөнтэй холбогдож, уух эмийг олгоно. Өвчтөн эмийн төлбөр болон С тоолох шинжилгээний зардлыг өөрөө бүрэн хариуцана. Ургамлын гаралтай эм бэлдмэл, тан, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх ёстой аж.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.