Сайдын тушаалын үр дүн гарч эхэлжээ

Д.Тулга / Эрүүл мэнд

oyunbaatarЭрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 449 дүгээр тушаалаар эрүүл мэнд, спортын байгууллагуудад сахилга-хариуцлага-дэг журмыг сайжруулах тодорхой үүрэг даалгаварыг өгсөн. Дээрх тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Төрийн нарийн бичгийн даргын энэ оны 448 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний стандартыг мөрдөх, хүлээгдэл, чирэгдэлгүй үйлчлэх, эрүүл мэндийн ажилтны сахилга хариуцлагыг сайжруулах арга хэмжээний хэрэгжилтэд үнэлгээг хийж байна.

Ийнхүү эрүүл мэндийн байгууллагууд “Сахилга-хариуцлага-дэг журам”-ыг сайжруулахад чиглэгдсэн арга хэмжээнд анхаарал хандуулан ажиллаж байна. Сайдын тушаалыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг байгууллагын даргаар батлуулан, дотоод хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж, үр дүнг тооцон хариуцлага алдсан албан хаагчдад сахилгын шийтгэл оногдуулж, зөрчлийг дахин давтахгүй байх арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь ажлын цагийн бүртгэлийн тайланг долоо хоног бүрээр гаргаж, ажлаас хоцорсон болон тасалсан албан хаагчдад тухай бүр арга хэмжээ авч байгаагийн зэрэгцээ иргэдийн санал, гомдлыг барагдуулах, мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах журам баталжээ.

Мөн Улсын гуравдугаар төв эмнэлэг нь орны хүлээгдлийг бууруулах зорилгоор амбулаторид ор хүлээгдэж байгаа кабинетуудын оношийн бүтцэд долоо хоног бүрээр дүн шинжилгээ хийж, зайлшгүй эмнэлэгт хэвтэх назологийн дагуу хүлээгдлийг бүртгэн авах болсноор амбулаторийн хүлээгдэл 7-14 хоног байсныг 3-6 хоног болгон бууруулаад байна. Энэ мэтчилэн эрүүл мэндийн байгууллагууд сахилга, хариуцлага, дэг журмыг сайжруулах, үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй шуурхай болгоход ажлаа чиглүүлж эхэлжээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.