НҮБ-ын хүүхдийн сангаас 1500 гаруй ном хандивлалаа

Д.Тулга / Боловсрол

nvbМонгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан Монголын Үндэсний номын сантай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр Үндэсний номын сангийн байранд боллоо.

Энэхүү санамж бичгийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс эрхлэн гаргасан ном, хэвлэлүүдийг хэвлэмэл болон дижитал хэлбэрээр олон нийтэд үнэ төлбөргүйгээр түгээхээр тохиролцлоо.

Эхний ээлжийн 40 гаруй төрлийн 1500 ном, гарын авлагыг хүлээлгэн өглөө. Үүнд, “Олон үзүүлэлтийн түүвэр судалгаа”, “Эрүүл мэндийн салбарын форматив судалгаа” зэрэг судалгааны тайлан, “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд” бизнесийн үйл ажиллагаанд хүүхдийн эрхийг хэрхэн хүндэтгэх, хамгаалах тухай компаниудад зориулсан гарын авлага, “Бага насны хүүхдэд ном уншиж өгөх тухай” эцэг, эхчүүдэд зориулсан гарын авлага, “Сургууль, цэцэрлэгийн барилгын ус хангамж, ариун цэврийн байгууламжийн ашиглалт засвар” зэрэг ном багтжээ.

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберто Бенэс хэлэхдээ, “НҮБ-ын Хүүхдийн сан нь хүүхэд болон хүүхдийн эрхтэй холбоотой мэдлэг, мэдээллийн тэргүүлэгч байхыг зорьдог. Тиймээс бид олон төрлийн судалгаа, гарын авлага, ном хэвлэлийг монгол хэлээр гаргадаг ч тухайн салбарын хүмүүст хүргэхээс хэтэрдэггүй байсан. Тэгвэл энэ санамж бичгийн ачаар чухал номнууд илүү олон хүнд хүрэх боломжтой болсонд баяртай байна. Өнөөдөр хүлээлгэн өгч байгаа 40 гаруй төрлийн номыг мөн дижитал хэлбэрээр өгөх болно. Энэ нь Монгол Улсын хэмжээнд номын сангуудыг цахимжуулах санаачилгад хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна” гэв.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.