Бага ангийн сурагчдын амралт энэ сарын 22-нд эхэлнэ

Д.Тулга / Боловсрол

suragchБСШУЯ-ны сайдын 2015 оны 445 дугаар тушаалаар сурагчдын амралтын хуваарийг гаргахдаа хот, хөдөөд ялгаатай байхаар зохицуулжээ. Орон нутгийн хүүхдүүд гуравдугаар улирлын амралтаар буюу мал төллөх цагаар урт хугацаагаар амрахаар зохицуулсан учраас өвөл богино хугацаагаар, хотод ханиадны ид дэгдэлтийн үеэр бага насны хүүхдүүдийг аль болох гэрт нь байлгах зорилгоор хоёрдугаар улирлын амралтыг урт хугацаатай байхаар зохицуулсан байна

Нийслэл

1-5 дугаар ангийн сурагчид энэ сарын 22-ноос ирэх сарын 25-ныг хүртэл таван 7 хоног,

6-9 дүгээр ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-25 хүртэл гурван 7 хоног,

10-12 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-25 хүртэл хоёр 7 хоног амарч ирэх 26-наас гуравдугаар улирлын хичээл эхлэх юм.

Орон нутаг

1-5 дугаар ангийн сурагчид ирэх сарын 12-ноос хоёрдугаар сарын 01 хүртэл гурван 7 хоног,

6-9 дүгээр ангийн сурагчид ирэх сарын 12-ноос 25 хүртэл хоёр 7 хоног,

10-12 дугаар ангийн сурагчид ирэх сарын12-18 хүртэл нэг 7 хоног амрах юм.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.