АНУ-ын эрдэмтэд тамхичны уушгийг 72 цагийн дотор эрүүлжүүлжээ

Д.Тулга / Эрүүл мэнд

Тамхи таны наснаас хороогоод зогсохгүй хоромхон зуур гоо сайхныг чинь хүртэл аваад явчихдаг гэмтэй. Тийм учраас таны эргэн тойронд амьдарч буй хүмүүс болон гэр бүлийнхэн “Тамхиа хая, тамхинаас гар” хэмээн үглэдгийг өгүүлэхэд илүүдэхгүй. Зарим нь өөртөө “Би тамхинаас гарна” гэж амлалт өгсөн ч нэгэнт сонирхоод орчихсон тул хаяж чадахгүй зовж буй тохиолдол олон.

АНУ иргэдээ хорт муу зуршлаас салгахын тулд тамхи татдаг иргэддээ “Тамхинаас гарахад туслах гарын авлага” тараадаг байна. Уг гарын авлага дээрээ “Шинээр амьдарч сурцгаая” гэсэн зөвлөмж голчилдог нь санамсаргүй хэрэг биш юм. Гэхдээ энэ арга тамхинд хэр гүнзгий орсноос шалтгаалдаг байна. Хэрэв та тамхи бага татдаг бол амьдралын хэв маягаа өөрчилж, аль болох тамхигүй орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Тамхи хараад ухасхийдэг урьдын зуршлаа болих учиртай. Мөн урьд нь тамхи татаж байсан газар, арга хэмжээнд очихгүй байх нь чухал. Хэрвээ таны никотины хамаарлын түвшин их биш бол шинэ хэв маягаар амьдарч сурахад л хангалттай байдаг аж.

-ХЭРЭВ ТА ТАМХИНААС ГАРСАН БОЛ 72 ЦАГИЙН ДОТОР УУШГАА ЦЭВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ-

АНУ-ын эрдэмтэд 40 ажил тамхи татсан хүний уушгийг 72 цагийн дотор сүүн, сүүн бүтээгдэхүүн ашиглан цэвэрлэсэн байна. Эрдэмтэд 40 ажил тамхи татсан хүний уушгийг цэвэршүүлэхдээ хоол хүнсэнд нь сүү, сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглүүлсэн байна. Эдгээр бүтээгдэхүүн нь олон жил хүний биед хуримтлагдсан хорт утааг зайлуулж тамхи татах дуршлыг хөдлөгдөггүй аж.

Мөн сүүн, сүүн бүтээгдэхүүн хэрэглүүлэхээс гадна ногоон цай болон цэвэр жимсний шүүсээр гэдэс дотрыг нь цэвэрлэжээ. Туршилтад оролцож буй хүмүүсийг унтахаас өмнө нэг аяга ногоон цай уулгаж өтгөн хатахаас сэргийлсэн байна. Харин өглөөний цай уухаас нь өмнө 300 мл цэвэр усанд хоёр ширхэг нимбэгний хэрчим хийж уулгажээ. Нимбэгтэй ус таалагдаагүй нэгэнд нь 300 мл усан үзмийн цэвэр шүүс болон хан боргоцойн шүүс өгсөн аж. Эдгээр шүүс нь байгалийн антиоксидант агуулдаг учраас амьсгалын системийг сайжруулдаг байна. Өглөөний цай болон өдрийн хоолны хооронд луувангийн шүүс 300 мл-ийг өгсний дараа өдрийн хоолонд нь калциар баялаг хүнс өгчээ. 72 цагийн хугацаанд шарсан хуурсан хоол өгөөгүй байна. Ийм хоол хүнс тамхи татах дуршлыг төрүүлдэг аж.

-ТАМХИНААС ГАРАХАД ЯАГААД ХЭЦҮҮ БАЙДАГ ВЭ-

Тамхи сорох үед уушгинд никотин цусны урсгалаар бие махбодоор тархаж биед өвөрмөц, өөр мэдрэмж төрүүлдэг. Нэг ёсондоо таныг уурлаж бухимдсан үед тайвшруулдаг гэсэн үг. Тамхи нь нейротрансмитер болох допаминыг ихээр ялгаруулснаар биед сайхан мэдрэмж төрүүлэх ч таны биеийг никотинд дасал болгож, хэсэг хугацааны дараа дахин нэхэж эхэлдэг. Тийм учраас та тамхиа хаяж чадахгүй байгаа юм. Хэрэв тамхинаас гарахаар шийдсэн бол какао, кофе, кока кола зэрэг тамхи татах сонирхол төрүүлдэг ундаа, хоол хүнс бүү хэрэглээрэй.

-ТАМХИ БИЙ БОЛОХООС ӨМНӨ УУШГИНЫ ХАВДАР ӨВЧИН БАЙГААГҮЙ-

Судлаачид тамхи бий болохоос өмнө уушгины хавдар өвчин байгаагүйг тогтоожээ. 1796 он хүртэл уушгины хавдрын талаар тодорхой мэдээлэлгүй байсан аж. 1810 оноос эхлэн энэ өвчний талаар янз бүрийн баримттай болжээ. 1929 онд Германы эмч Фритц Ликинт нь уушгины хавдар нь тамхинаас хамааралтай болохыг мэдээлсэн гэдэг. 1950 онд Английн эрдэмтдийн судалгаагаар уушгины хавдар нь тамхитай хамааралтай болох нь нотлогджээ. Учир нь тамхинд агуулагдах олон төрлийн хортой бодис уушгины эсүүдийг гэмтээдэг. Уушгины хавдраас сэргийлэх хамгийн шилдэг арга бол хэзээ ч тамхи татахгүй байх болоод тамхинаас гарах гэдгийг ч эмч нар сануулсаар байгаа.

Нэг сар тамхи татахгүй байхад хүний уушги цэвэршдэг. Энэ нь шинжлэх ухааны туршилтаар батлагдсан зүйл юм. Олон жил тамхи татсан хүний сэтгэхүйд би олон жил удаан хугацаанд тамхи татаж байгаа учир хэзээ ч гарч чадахгүй, миний уушги цэвэршихгүй, ямар нэгэн уушгины хүнд өвчлөлтэй болсон бол эдгэхгүй гэж боддог. Энэ нь буруу, өрөөсгөл ойлголт. Тамхинаас гараад сар болох хугацаанд таны дотоод эрхтэнүүдийн үйл ажиллагаа сайжирч, уушиг дотор агуулагдаж байсан бүхий л хорт утаа тортог цэвэршин гарч, улмаар ухаан санаа тань сэргэг, саруул болно. Эцэст нь хэлэхэд, Ухаарал, сэтгэлийн тэвчээр хоёр л хүнийг тамхинаас гаргадаг.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:30

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:30


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.