Богдхан уулын зарим газрыг улсын хэрэгцээнд авна

Д.Тулга / Нийгэм

bogduulЗасгийн газрын даваа гаригийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын хүрээнд Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр мэдээлэл хийлээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаас Богдхан уулын дархан цаазат газрыг улсын хэрэгцээнд авах асуудлын талаар мэдээлэл өглөө. Засгийн газрын хуралдаанаас дээрх асуудлыг судлах, дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулсан байна. Учир нь Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл ихэссэн нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх магадлалтай учир дэд бүтцийг гадагш тэлэх зорилгоор дархан цаазат Богдхан уулын зарим газрыг улсын хэрэгцээнд авах нь зүйтэй гэж үзжээ.

Иймд тухайн газрыг эзэмшиж буй иргэн, аж ахуй нэгжээс эргүүлэн худалдан авахад гарах зардал, дэд бүтцийг шийдэхэд гарах зардал, тооцоог хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг бүх нам эвсэл, мэргэжлийн хүмүүсийн төлөөлөл багтсан өргөн бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Богдхан уулын орчим аялал жуулчлал хөгжүүлсэн дэд хотууд бий болгох, Улаанбаатар хотыг тэлэх хамгийн оновчтой хувилбар гэж үзжээ.

Ажлын хэсгийг нэгдүгээр сарын 30-ны дотор дүгнэлтээ танилцуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод үүрэг болгосон байна. Өнөөдрийн байдлаар Богдхан уулын ойр орчмын газрын зарим хэсгийг иргэд худалдан авсан бол зарим хэсэг нь тодорхойгүй нөхцөл байдалд байгаа аж. Тиймээс эхний ээлжинд улсын хэрэгцээнд авч, дэд бүтэц хөгжүүлэн, иргэдийн худалдаж авсан газрыг худалдаж авах, өөр газраар солих зэргээр эргэлтэд оруулах боломжтой гэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:24

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:24


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.