Тендерийн урилга: Гэр хорооллын хөрсний ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил

Д.Тулга / Шинжлэх Ухаан 2023

Огноо: 2015-7-20

Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2015-08-20

Тендер шалгаруулалтын нэр: Гэр хорооллын хөрсний ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил

Тендер шалгаруулалтын дугаар: Багц 2, Багц 3,

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Гэр хорооллын хөрсний ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил-ын тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

• Борлуулалтын хэмжээ: Сүүлчийн 2 жил /2013, 2014 он/-70 000 000 төгрөг

Түргэн хөрвөх чадвартай хөренге болон авах боломжтой зээлийн хэмжээ: 50 000 000 төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сангаас тендерт оролцогчдын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас сүүлийн 2 жил /2013, 2014/ оны шаардлагатай мэдээллийг шалгана.

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажил: Сүүлийн 2 жил буюу 2013-2014 он

Тендерийн хамт Багц 2 – 2000000₮ Багц 3- 2000000₮, төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 08-р сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 08-р сарын 20-ны өдрийн, 10 цаг 20 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцоно Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж,
Хангарьд ордон 6 давхар, 609 тоот, Т.Энх-Амгалан, 11-315333


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:14:10

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:14:10


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.